Эхийн алдар одонгийн мөнгө 2 дахин нэмэгдлээ

Эхийн алдар одонгийн мөнгө 2 дахин нэмэгдлээ

Эхийн алдар одонгийн мөнгө 2 дахин нэмэгдлээ
Эхийн алдар одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/-наас өнөөдөр /2024.12.26/ мэдээллээ. Тодруулбал, 2025 оноос Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон тус тус нэмжээ.
Монгол Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын байдлаар 300 мянган ээж Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одон авч байна гэсэн тоо бий.
ГБХНХЯ-наас "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ дэмжих бодлогын нэг хэлбэр нь "Алдарт эх"-ийн одон, үүнийг дагалдах мөнгөн дэмжлэг юм. Цаашид нийгмийн хамгааллын үйлчилгээгээ сайжруулж, оновчтой, үр дүнтэй байлгахад анхаарч ажиллана" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж