"Чингис хаан" банкинд байршуулсан 100 тэрбумыг авах боломжтой"

"Чингис хаан" банкинд байршуулсан 100 тэрбумыг авах боломжтой"

"Чингис хаан" банкинд байршуулсан 100 тэрбумыг авах боломжтой"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.12.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Хамтарсан Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын баялгийн сан дахь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөрөнгө оруулалтын сан гэсэн гурван санг албан ёсоор нээсэн. Хуримтлалын сан дээр 497 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр дээр 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн. Энэ санд уул уурхайн төслүүдээс орлого төвлөрч, төрийн эзэмшиж буй 34 хувийн ногдол ашгийн бүх мөнгө төвлөрнө. И-Монголиа системд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн хагас хуримтлалын нэрийн данс өнөөдөр албан ёсоор нээгдэж байна. Монгол Улсад өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая иргэн байна. Иргэд өөрийнхөө төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн 17 хувийн хоёр хувийг өөрийн дансанд хуримтлал болж төвлөрнө гэсэн үг. Энэ бол бодитой мөнгө. Нийт 224 тэрбум төгрөг цугларсан байна. Энэ мөнгө хөрөнгийн зах зээл рүү орж, үр өгөөжөө өгөх ёстой. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил. Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо хуваарилалтын тогтолцоо. Бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт гарч байгаа хүмүүс маань авдаг.

Өнөөдрөөс эхэлж, Монгол Улс хагас хуримтлалын тогтолцоо буюу иргэд өөрсдийн төлж буй шимтгэлийн хоёр хувийг авдаг болж байна. Тэтгэврийн шинэчлэл эхэлж байна. Бид удахгүй Хувийн тэтгэврийн санг УИХ-д өргөн барих гэж байна. Үүнтэй уялдуулж, Монгол Улс цаашдаа олон давхар тэтгэврийн тогтолцоо руу шилжиж байна.

Хүн тэтгэвэрт гарахдаа зөвхөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бус өөрийнхөө төлсөн шимтгэлээсээ, хувийн сайн дурын санд хуримтлуулсан мөнгө гээд 2-3 эх үүсвэрээс тэтгэвэр авна. Өнгөрсөн хугацаанд улстөрчдийн гаргасан шийдвэрээс болж нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн нуруун дээр маш том ачаалал ирсэн. Нийт 4.7 их наяд төгрөгийн ачаалал ирж байна. Зөвхөн 2025 оны улсын төсвөөс гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн даатгалын алдагдлыг нөхөж болохгүй. Гэхдээ нөхөхөөс өөр шийдэл байхгүй. Тийм учраас 2025 онд 1.5 их наяд төгрөгийг нийгмийн даатгалын алдагдлын санд төлөх гэж байна.  Энэ алдагдал жил бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Ийм маягаар явж болохгүй. Суурь тэтгэврийн тогтолцоо, одоогийн нийгмийн даатгалын шимтгэлээс төлсөн тогтолцоо, хувийн тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ. Өмнө гарсан алдааг засч залруулна. Жишээлбэл, 10 жил буюу ажилласан жилийг нөхөн тооцсон хууль гарч, 34 тэрбум төгрөг төвлөрүүлсэн мөртлөө буцаад 1.4 их наядын зардал гаргаж байна. Ийм том ачааг иргэдэд үүрүүлж болохгүй. Тэтгэврийн даатгалын санг банкуудад байршуулж, 160 тэрбум төгрөг алдсан. Энэ мөнгийг авах ажлыг эхлүүлж байна. АТГ-аас хэргийг шалгаж байна. "Чингис хаан" банкинд байршуулсан 100 тэрбум төгрөгийг авах бүрэн боломжтой. "Капитал" банкны 60 тэрбум төгрөгийн асуудал шүүхийн явцад үнэ цэнтэй барьцаа хөрөнгүүд солигдсон байна. Тийм учраас энийг шалгуулна. Үнэ цэнтэй хөрөнгүүдийг авбал 60 тэрбум төгрөгөө төлүүлж чадна. Нийгмийн даатгалын сангийн дэргэд есөн хүнтэй Мэргэжлийн хороод ажиллана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бодит баримт 6 цагийн өмнө 66.181.189.96

Хөөрхий залуу Лувсанжамц элийрч балайраад зогсохгүй Соошлоор нэг мэдрэл хүүхнүүд юу ярьж байна гээч. Тэтгэврийнхэн ач зээгийнхээ ирээдүйг хулгайлдаг гээд мэдрэлтэх. Сонин байгаа биз, Эсэргээрээ өөрсөдөө л тэтгэрийхэнд өртөй Эмээ,өвөөгийнхөө тэтгэврийг олон сараар бүр2 жилээр зээлж машин, байрны урьчилгаандаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг.буурайнуудынхаа тэтгэврийг гүйх албадах,хуурахыг хослуулж авчихдаг байж ичихгүй. булайтах?.Хүн л болсон хойно хөгжчүүлийн хэрэгцээг хугайлаа биз дээ

Avatar

ёстой л үнэн дээ 6 цагийн өмнө 66.181.189.96

Энх-Амаглан минь дээ Боломжтой гээд ярих биш төлбөр хийх хугацааг хатуу зааж нэхэмжлээд шүуд ав, Өөрөөр бол ярих юмгүй ээ. 400 гаруй тэтгэвэр авачид шаардаж байна. Энэ мэт төрийн буруу зохицуулалтаас чинь болоод шинэ залуу гишүүн Лувсанжамц мэт нь өнөөдрийн 6-7 хүний төлсөн татвараар ахмадууд тэтвэрээ авч байна гээд элийрч нийгмийн сүлжээгээр балай юм ярих

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.91.115.54

Барьцаа хөрөнгүүд солигдох биш сольж байгаа юм. Үүнийг төрийн албан хаагч л хийж байгаа. Танай кадрууд ийм л танхай, задгай байна, Энх-Амгалаан!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.230.162

Яахаараа солигддог байнаа шүүх, шийдвэр гүйцэтгэл үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага хуйвалдаж хахууль авч дээ. маш ноцтой мэдээлэл байна. Монголд хууль гэж байхгүй болжээ, бөөэ хуйвалдаан яанаа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.70

Нийгмийн шилжилтийн үе 1990 онд улсын үйлдьэр, нэгдэл, САА гээд бүгд байхгүй болж мөрөөрөө хөдөлмөр эрхэлж явсан үй түмэн ажилчид ажилгүй болж ирээдүй нь бүрхэг болсон үед ажилласан жилийг нөхөн олгох тухай хууль гарч маш олон хүнийг аварсныг сайд хүн ойлгомоор юм! Муу нэртэй АН, Эрдэнэ нар хууль санаачилж хэрэгжүүлсэн болохоор муу жишээнд орж байна уу

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 66.181.188.15

Битгий худлаа гөлөг төөрүүлэх оролдлого хий. Чиний хорт санааг Монголчууд сайн мэддэг болсон. Баахан хятад оруулж ирэх хуулийн төслөө татчих эхлээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж