ЭЗБХ: Хил холболтын төмөр зам барих төслийг дэмжив

ЭЗБХ: Хил холболтын төмөр зам барих төслийг дэмжив

ЭЗБХ: Хил холболтын төмөр зам барих төслийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.26/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Уг төсөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэх, мөн урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах асуудал давхар орж ирж буй юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Мөн гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Тогтоолын төслийг дэмжиж байна. Харилцан ашигтай байхад илүү их анхаарах зөвлөмжийг УИХ-аас өгөх хэрэгтэй. Аж ахуйн хэлэлцээр. Гэвч улстөржилт, гадна, дотны эрх ашгаас болж, ийм өндөр цэг дээр ирж шийдвэрлэгдэж байгаа нь инээдтэй л байгаа юм. Хоёр аж ахуй нэгж шийдвэрлээд явчих байлаа, төмөр замтайгаа ингэтлээ холбогдох хэрэггүй байлаа. Ингээд шийд гэхээр шийдэж чадахгүй. Тийм болохоор УИХ ямар нэгэн байдлаар оролцож чиглэлээ өгөөд тодорхой зарчмыг тогтоогоод өгөхөөр хэлэлцээр амжилттай явна гэдэгт итгэлтэй байна.

Тогтоолын 11 дүгээр зүйл дээр гадаад боловсон хүчин сургах асуудал протколд үлдэг.   Энэ компани маш том судалгааны институттэй учраас хэдэн залуучуудыг химийн инженерээр бэлдээд авах ёстой. Хоёрдугаарт, Х.Нямбаатар даргыг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед хэлэлцээр хийхдээ нүүрсийг хилийн үнээр гэж зүтгүүлж байсан, энэ их чухал байна.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Замын-Үүд-Эрээний холболтыг хийсэн байдаг, 70 жилийн өмнө. Экспортын гол түнш оронтойгоо, эдийн засгийн гол харилцагч оронтойгоо одоог болтол ганцхан төмөр замаар холбогдож байгаа нь харамсалтай.  Тэр байтугай төмөр замаа барьчихаад холбож чадахгүй 10 гаруй жил улс төрийн шалтгаанаар  хутган үймүүлэлтээр санаатай хорлолтод өртөөд улсаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай.

Энэ асуудал бол улс төрийн зорилгоор хорлож ирсэн асуудал болохоор улс төрийн хувьд шийдвэр гаргаад чиглэл өгөх нь зөв.

ХҮН намын хувьд төслийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Хэлцлийг цаг алдалгүй хийх ёстой. Сэргээгдэх эрчим хүч, цөлжилттэй тэмцэх,  зэрэг асуудлыг оруулж.  Сэргээгдэх эрчим хүчний экспорт маш чухал. Хэлэлцээрийн агуулгад нийцэх зүйл. Хэзээ ч ийм юм өмнө нь ярьж байгаагүй. Урд хөрш рүү сэргээгдэх эрчим хүчийг экспортлох тухай урт хугацааны итгэлцлийг гэрээнд оруулах нь маш зөв. Эрчим хүчний нүүрсний экспорт ч мөн адил.

Бидний хэрэгцээ маш их бий, гэхдээ гол хэлэлцээрийнхээ агуулгад төвлөрөөд үр дүнгээ харахгүй бол хажуугаар нь хүслийн жагсаалт оруулчих вий.

Сэргээгдэх эрчим хүчний экспортыг тодорхой тусгаж чадах юм бол үр дүн сайтай зүйл байх болно. Цаг алдахгүйгээр хэлэлцээрийг хийх нь цааш цаашдаа олон боомттой төмөр замыг холбох ач холбогдолтой. Төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Улс төр байхгүй, эрх ашиг огт байхгүй байдлаар хэдэн зүйлийг анхаараасай. Урд талаас ирсэн албан бичигт оруулснаар зөвхөн коксжих нүүрс авах хүсэлтэй байгаа. Тавантолгойн орд нь  эрчим хүчний нүүрс, коксжих нүүрс, сул коксжих гэсэн гурван төрлийн нүүрстэй. 20 сая тонн гэдэг маш их. Ганцхан төрлийнхийг авахаар ордоо эвдээд баялаг хаягддаг. Тийм болохоор гурван төрлийн нүүрсийг ашиглана гэдэгт анхаарах хэрэгтэй. Монголын нутаг дээрх тээврийг Монголын тал хариуцах нь зүй ёсны зүйл. Техникийн болон цаг уур, дэд бүтцийн, шуурганы, зам хаадаг улс төрийн эрсдэлтэй. Энэ эрсдлийг худалдан авагч талдаа үүрүүлэх нь зохисгүй.

Нөгөө талдаа тээврийн зардлын ашиг нь Монголдоо үлдэх юм бол манай талд хэрэгтэй. Авто тээвэр ч бай төмөр зам ч бай олон улсын тохиргоонууд байдаг, түүгээрээ тарифаа тохиролцоод явах хэрэгтэй.

Үнийн индексийг хуучин хэдэн компаниудын байгуулсан үнийн эрх,  суурь үнэ дээр нэмэх нь таван өөр үнийн мэдээг ашиглаад индексийг нэмээд хувиараа жигнэж гаргадаг. Энэ тавынх нь дийлэнх нь БНХАУ -ын хойд төв хэсгийн нүүрсний үнийн мэдээ. Өөрөөр хэлбэл, Монголын талаас хөнгөлөлттэй нийлүүлэх нүүрсний хэмжээ огцом нэмэгдэхээр  зах зээлийн үнэ тогтдог индексэд нөлөөлнө гэсэн үг. Өөрийнхөө буцаагаад ашиглах үнийн индексийг унагааж байгаад тэр индексээр нүүрсний үнэ бодох нөхцөл үүсч байгаа.

Цаг үе нь өөр болсон болохоор суурь үнэ нь өөр, үнэ бодох индексийн нөлөөлөл нь өөр, тийм болохоор Хятадын зүүн өмнөд, олон улсын үнийн индексийг хольсон байдлаар томъёогоо шинэчлэх бодитой шаардлага байгаа.

20 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж байна. Энэ боомт холбогдоод дараагийн боомтууд холбогдохоор нийт нүүрсний экспортын хэмжээ 120 сая тоннд хүрнэ. 120 сая тоннд хүрэхэд 20 сая байтугай тонн нүүрс гаргахад айх зүйл байхгүй. Гэхдээ 120 сая тоннд хүрэхгүй бол яах вэ, дэлхийн янз бүрийн байдлаас шалтгаалж Хятадын нүүрсний импорт унах юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлодог нүүрсний талаас илүүг хөнгөлөлтэй үнээр нэг компани авна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний үнэ төдийгүй Монгол Улсын нүүрсний үнэ унах эрсдэл байна.

Боломж байдаг бол “Чайна энержи” компанид нийлүүлэх нүүрсний хэмжээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гэрээ хийх гээд байна. Хятад улс руу нийлүүлэх нийт нүүрсний хэмжээний 20 хувь гэдэг. 120 сая тоннд хүрвэл 24 сая тонн.  Ийм зүйлийг анхаараасай гэж хүсч байна гэлээ.

Мөн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцлээ.

Дээрх тогтоолын төсөлд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг тусгасан байгаа юм.

Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт аван саналаа хэлж, эцэст нь олонх нь төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.92.217

Хил холболтын ТЗ тавих гэрээний тухай УИХ-аар хэлэлцэх эд МАН-ын олон гишүүн оролцохгүй байгаад ямар дүгнэл т хийвэл зохих вэ ?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.92.217

Тэд Женког дэмжиж ирсэн хэрэг үү, айн ?! Тэд Женкогоос мөнгө авч, горьдож явдаг хэрэг юмуу ?!
Оросын тавиулууд нь хуралдаа суухгүй бна уу ?
10 % Даваасүрэн, s** Ундрам, өвөрлөгч Үнэнбүрэн нтр гэх мэт гарууд алгаа !!!

Avatar

ЗОЧИН 11 цагийн өмнө 203.91.115.46

БОГД ХАН ТӨМӨР ЗАМАА ХУРДАН БАРИАД ХОТЫГ ЗААГЛАСАН ТӨМӨР ЗАМАА ХОТООС ГАРГААЧ ЭЭ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.101

Нам төрд үүрлсн хулгайч манж х***а зулбасгуудыг жалгнд аваачиж буудж унга.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.57.92.217

Нүүрсий маань арай хямд үнээр авах гээд бна уу,үгүй юү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж