Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. Тэгвэл өчигдөр /2024.12.25/ 21:00 цагт туршилтын галлагааг хийж эхэллээ. Галлагааны үйл явц амжилттай болсны дараа синхрон буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбох ажлыг гүйцэтгэнэ. Улмаар арванхоёрдугаар сарын 29-нд төвийн эрчим хүчний системд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эрчим хүчийг нийлүүлж эхлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх том зорилгыг 2024 онд ганцхан жилийн хугацаанд биелүүллээ. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц туршилтын галлагаагаа хийгээд эхэлсэн. Туршилтын галлагааны дараа энэ сарын 29-нд төвийн эрчим хүчний системд холболт хийж, эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй явах боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагийн ачааллыг хуваалцаж байна” гэлээ.
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү 2024 ондоо багтаж ашиглалтад орсон бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 2.1 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой болно.
Нэргүй 2024-12-26 103.10.21.7
худал мэдээлэл гээ биз дээ
зочин 2024-12-26 59.153.113.36
ЖЕНКО ГЭЖ БОЛОВСРОЛГҮЙ ГАЦААГЧ ДОТООДЫН ДАЙСАНТАЙ БОЛООД БАЙГАА
БҮГДИЙГ ХАРЛУУЛДАГ УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ГАЦААГЧ НЯМБА БАС Л ТЭСЭХЭЭ БАЙГААД ХАШГИРЧ БАЙНА ЛЭЭ
зочин 2024-12-26 59.153.113.36
Ийм хотын дарга өмнө байгаагүй гэм нь хэтэрхий хурдтай
ЗОЧИН 2024-12-26 59.153.113.36
ДАРАА ХАВРААС МЕТРО ХУРДАНЫ ЗАМУУД БАРИНА ГЭСЭН ШУУРХАЙ Л ХҮН БАЙНА ЛЭЭ
ЗОЧИН 2024-12-26 59.153.113.36
БҮТЭН ЗУНЖИНГАА ТАВЬДАГ ЗАМЫГ ӨНГӨРСӨН ЗУН ХОЁР ӨДӨРТ ТАВЬЖ БАЙСАН
ГЭХДЭЭ АРАЙ ХУРДАН ТАВИАД БАЙСАН
зочин 2024-12-26 59.153.113.36
Маш их олон ажил эхлүүлсэн зоригтой хүн байна лээ
ЗОЧИН 2024-12-26 59.153.113.36
ЗӨВ АЖИЛ ХЭРЭГЧ ХҮН ГЭЖ ХИЙЖ БАЙГАА АЖЛААС НЬ ДҮГНЭЛТ ХИЙСЭН
Нэргүй 2024-12-26 103.57.94.94
Xurdlaasai.
yag l unendee 2024-12-26 66.181.189.96
Үнэн л байгаасай даа. Дандаа худлаа бүтэхгүй тэнгэрийн юм ярьдаг бас худлаа гөвдөг болохоор чнь өөрийн эрхгүй л үнэн үү? би буруу сонсов уу? буруу уншихдаа буруу хараачихав уу гээд өөрөө өөрийгөө хянаад л өөрийн эхргүй эргэлзэж тээнэгэлзээд байх болдог юм байнаа. сэтгэлд зэгэлзэх нь л түрүүлээд орчих юм байна л дээ
Нэргүй 2024-12-26 139.5.216.207
Ингээд хувийн компаниудаар станц бариул л даа!!! Төр оролцохоор л хамаг юм гацчих юм??!!
зочин 2024-12-26 103.212.119.224
Савсаг дарга биш ИТА нар болон техник,ткхнологийг хэрэгжүүлж байгаа ажилтан нар шийддэг юм.
Зочин 2024-12-26 139.5.217.162
Техник, технологийн асуудал өөр шүү, хугацаа шаардана, сайд, дарга нарын шахалтад орж, хэт яарах ч бас осолтой шүү, арьсаа хамгаалах гэсэн дарга нар бас заримдаа хэтрүүлдэг дээ
Нэргүй 2024-12-26 202.9.41.32
Одоогийн засгийн газар, Улаанбаатар хотын дарга нар маш сайн ажиллаж байгааг жирийн иргэд үнэлж байна. харин улс төржсөн намын халаасыг харж амьдардаг өчүүхэн иргэд эздийнхээ үгээр цаганыг харлуулан юм бичиж байна. Гэвч жингийн цуваа хөгжлийн төлөө урагш явсаар байх болно. Монголын амжилт болгон зарим хүнд муухай харагддаг. Бид дотооддоо дайсантай болоод удаж байна. Тэд л монголын хөгжлийг гацаана. Харин тэднээс яаж салцгаах билээ
Нэргүй 2024-12-26 66.181.179.91
Ер нь явсан мангуу дээрдээ
Нэргүй 2024-12-26 66.181.179.91
Сайхан албан ёсны мангуу шүү