Азербайжаны агаарын тээврийн "J2-8243" онгоц Казахстаны Актау хотын ойролцоо ослын буулт хийх гэж байгаад шатжээ. Тус онгоцонд 67 хүн байснаас 38 нь амиа алдсан байна. Зорчигчдын ихэнх нь Азербайжаны иргэд байсан бөгөөд бусад нь Орос, Казахстан, Киргизстаны зорчигчид байжээ.
Онгоц ОХУ-ын Грозный хотыг чиглэн явж байсан ч манангийн улмаас чиглэлээ өөрчилсөн аж. Бичлэг харвал онгоц өндөр хурдтайгаар доош унаж байв. Онгоц Азербайжаны нийслэл Бакугаас Лхагва гаригийн 03:55 цагт хөөрч, 06:28 цагийн орчимд осолджээ.
Оросын зарим хэвлэлд уг онгоцыг осолдохоосоо өмнө шувуун сүрэгтэй мөргөлдсөн байж магадгүй гэжээ. Онгоцны хар хайрцагны бичлэг олдсон гэдгийг албаныхан мэдээлж буй. Азербайжан, Казахстан аль аль нь энэ хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байна.
Нэргүй 2024-12-26 202.179.24.238
Өөсрдөө тааж хэрүүл хийж таашаал авцгааж л байна уу. Наад онгоц ослын буулт хийх, унаж буй үеийн бичлэг байж л байна лээ. Тэрийг нь үзээч.
Зочин 2024-12-26 139.5.217.162
Оросууд одоо Казахстаныг буруутгана, украйны дараа, оросын бас нэг тусгай ажиллагаа Казахстаны хойд мужуудад явагдах магадлал өндөр, эртнээс хөрс суурийг нь бэлтгэж байгаа нь энэ
Зочин 2024-12-26 202.126.90.249
Үнэн, өнөөгийн Казакстан гэж улс байгаа нь Оросын ач гэхэд болно, түүхэн Казакстан гэж улс байгаагүй, хэн нэгэн өөрсдийнх нь ачаар улс болчихоод нэг их томроод, цор цор гээд байхыг Орос сэтгэхүй хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, сургана л гэж үзнэ
Нэргүй 2024-12-26 59.153.87.54
онгоцны их биенд сумны нүх их байна лээ
Нэргүй 2024-12-26 66.181.183.47
ОРОСУУДЫН Л ХИЙСЭН АЖИЛ ТОДОРХОЙ
Нэргүй 2024-12-26 185.220.101.74
ороzуудын солиоролд хязгаар үгүй адилхан хариу барих л хэрэгтэй
Зочин 2024-12-26 103.212.117.239
Оросууд өөрсдийнхөө хүнийг буудна гэж юу баыдаг юм. Оросын эсрэг үзэлтнүүд солиоорно солиоорно гэхэд хэтэрч быана шүү
Зочин 2024-12-26 59.153.87.54
орос хүн орос хүнээ их алдаг үндэстэн шүү. тэдэнд хайрлах сэтгэл гэж үгүй. террористуудыг буруутгахын тулд орон сууцны орц дэлбэлж байлаа. өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нэг л жишээ
Нэргүй 2024-12-26 202.126.91.198
путины движуха нь ажиллаж эхэлж байгаа нь энэ биз. Сануулга өгч байгаа биздээ. Ум ма ни бад ми хум…
Нэргүй 2024-12-26 66.181.183.47
ОРОСУУД Л БУУДАЖ УНАГАА БИЗ ДЭЭ