Эдийн засагч Р.Даваадоржтой Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаар ярилцлаа.
-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Эхнээсээ том төслүүдээ УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ нь эдийн засагт ямар эерэг үзүүлэлтүүд, боломжууд авчрах вэ?
-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудал орсон юм билээ. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтах Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Саяхан УИХ-аар Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Тэгэхээр дэлхийн улс орнуудад ураны эрэлт нь нэмэгдэж байгаа. Шар нунтгийг ашиглаж хэрэглэж байгаа улс орнууд хөгжлөөрөө манлайлж байгаа гэдгийг тайлбарлах илүүц биз. Цаашид ураны үнэ ханш өсөх нь тодорхой байна.
Цөмийн баригдаж буй реактор гэхэд л өдгөө 63 байгаа бол барихаар төлөвлөсөн нь 100 хүрэхээр байгаа юм. 2024 онд дэлхийн улс орнуудын ураны эрэлт 93 мянган тонн байгаа ч 50 хүрэхгүй тонн олборлож нийлүүлжээ. 2050 он гэхэд 197 мянган тн хэрэгтэй болно гэж Олон улсын атомын энергийн агентлаг тооцсон байна. Өөрөөр хэлбэл ураны зах зээл ирээдүйтэй бас эрэлттэй байна гэсэн үг. Тэгэхээр манай улсын хувьд энэ зах зээлээс хоцорч боломгүй байна.
Монгол улсад хэрэгжих төслийн хувьд газрын доор уусган олборлох технологи ашиглах юм гэсэн. Энэ нь бидний айгаад байдаг байгаль орчныг сүйтгэхгүй, зардал ч багатай юм билээ. Хоёр том гүрний дунд буй давжаа эдийн засагтай, экспорт нь 90 хувь урд хөршөөсөө, импорт нь 50 хувь хойд хөршөөсөө хамаардаг манай орны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл гэж би харж байгаа. Ер нь бол 15 жилийн дараа буюу Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй томоохон хөрөнгө оруулалтын гэрээ. Магадгүй ирээдүйд атомын цахилгаан станцтай болох ажлын эхлэл байхыг үгүйсгэхгүй. Энэ гэрээ 27 жил дуншсаны эцэст бодит ажил болж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байгаа юм байна. Хэрвээ энэ төслийг тухайн үед нь хэрэгжүүлсэн бол манай улсын эдийн засаг өнөөдрийнхөөс хоёр дахин тэлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, улсынхаа хөгжилд ядахдаа монголчууд саад тээг болдогоо зогсоох цаг болсон. Энэ улсад төр гээч юм байдаг бол энэ асуудалд ч ач холбогдол өгөх хэрэгтэй юм.
Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хувьд ч хангалттай олон жил улстөржиж төр барьж буй улс төрийн хүчиндээ сөрөг хүчин нь гох дэгээ болж байсан асуудал нэг тийш болж ажил хэрэг болж байгаа нь сайн хэрэг.
-Энэхүү хоёр төслийн эдийн засгийн ач холбогдлыг нь та юу гэж дүгнэж байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц түлхэц өгөх төслүүд. Би хэдийгээр Засгийн газрын 14 төсөлд шүүмжлэлтэй ханддаг нэгэн боловч харин энэ хоёр төслийг бол зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Эхлээд ураны төслийн эдийн засгийн өгөөжийг нь харцгаая. Казахстан уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна. Жилд ойролцоогоор 21 мянган тонныг олборлож дэлхийн нийт зах зээлийн 43 хувь эзэлж байна. Бараг манай хөрш орон. ЗХУ задарч Казахстан улс 1991 оны арванхоёрдугаар сард тусгаар тогтнолоо зарлаж дараа жил нь НҮБ-ын 168 дахь бүрэн эрхт гишүүн болсон залуу улс. Нийт хүн ам нь 20 орчим сая. Тус улсын ДНБ нь 245 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ нь 11 мянган ам.долларт хүрчихсэн байна. Өөрөөр хэлбэл, "түрүүлж гарсан чихнээс түрж ургасан эвэр урт” болчихсон байна шүү гэж хэлмээр байна.
Манай улстөрчид Сингапур, Солонгос, Японд ийм тийм гэж гайхуулах дуртай. Энэ улсуудын түүх, байршил, иргэдийн менталитет, эдийн засаг манайхаас тэс өөр. Өөрөөр хэлбэл, ямааг тэмээтэй жишиж байгаа мэт хол сонсогдож таарна. Харин манай улстай нийгэм, эдийн засаг, газрын байршлын хувьд төстэй, зах зээлд хамт алхаж орсон мөртөө хажууд байгаа Казахстантай жишиж ярих аваас үнэнд их ойртох учиртай. Яг л манайх шиг 70 жил ЗХУ-ын мэдэлд явсан хөгжил буурай орон. Гэтэл өнөөдрийн өндөрлөгөөс харвал бидний өмнө гарчихсан гялалзаж явна. Тэнд ураны олборлолтоос болоод хэдэн толгойтой ямаа төрлөө гэж яривал хэн ч итгэхгүй. Буруу мэдээлэл зорилготой тараадаг хүмүүстээ төрийн төмөр нүүр харуулчихдаг төртэй юм билээ. Гэтэл монголчууд бид яагаад бусад улсын жишгээр хөгжиж чадахгүй байна вэ. Манайхны айгаад байдаг цацраг ялгаруулдаг уран чинь “шар нунтгийг” 3-4 дамжлага дамжиж гаргаж авдаг маш нарийн технологитой олон улсын байгууллагын хатуу хяналтан дор явагддаг. Ийм үйлдвэрлэл хуруу дарам цөөн улсад хийдэг. Манайхны төсөөлж байгаа шиг “хэн дуртай нь хаа хамаагүй очоод, хэн нэгэн орон нутгийн эрх мэдэлтэнд нь авлига өгч уран олборлоод цацраг идэвхт бодис ойр тойрноо үлдээгээд явах боломжгүй юм аа” гэдгийг ямарч гадаад хэл мэддэг хүн өнөө цагт интернетээс олоод уншчих боломжтой юм.
Шар нунтгийн хувьд социализмын үед Мардайгаа вагонд ачаад хойш нь олон жил зөөсөн нь түүх болон үлдэж. Хажуу хавьд нь хүмүүс аж төрж, мал бэлчиж л байсан шүү дээ. Тийм болохоор цочирдож айгаад байх аюул байхгүй гэдгийг энэ салбарын эрдэмтэд ярьдаг юм билээ.
Харин миний хувьд эдийн засгийн тооцоо судалгаагаар Монголд юу өгөх вэ гэдгийг анхаарч байна. Дорноговийн Улаанбадрах сум төсөл хэрэгжсэнээр бие даасан эдийн засагтай цөөхөн сумдын тоонд орох юм билээ. Шинээр 1600 ажлын байр хэрэгтэй болох бөгөөд энэ суманд ажилгүй хүн гэж байхгүй болно. Зэргэлдээх сумд төдийгүй хотоос ч багагүй ажиллах хүчин очих нь тодорхой.Энэ төслийн бэлтгэл ажил дөрвөн жил, 2028 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж 33 жил үргэлжлэх бөгөөд 2060-2070 онуудад нөхөн сэргээлт хийнэ гэсэн төсөөлөлтэй юм. Төслөөс нэг жилд улсын төсөвт 70 сая ам.доллар, орон нутгийн төсөвт 29 сая ам.доллар, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 18 сая ам.доллар /Нийт төслийн хугацаанд 593 сая ам.доллар иргэдэд шууд очно/, татвар, шимтгэлээр 103 сая ам.доллар гэх мэтчилэн нийт төслийн хугацаанд хамгийн багадаа 5 тэрбум 128 сая ам.доллар Монголд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, ашгийн ихэнх нь Монголд үлдэх юм билээ. Дээрх тооцоо өнөөгийн ураны үнээр шүү. Үнэ нь цаашид өсвөл миний хэлж буй бодит ашиг нэмэгдэнэ гэж ойлгож болно. Ийм хэмжээний мөнгө бидэнд байсан бол Оюутолгой төслөө бие даан хөдөлгөх боломж Монгол Улсад байсан гэж тооцвол хангалттай валют манай эдийн засагт орно. Бид ямарч мөнгө гаргахгүй, ямарч эрсдэл үүрэхгүй.
Оюутолгой төслийн хувьд Монгол Улс 34 хувийн хөрөнгө оруулагч болсноор энэхүү хувьд оногдох гадаад зээлийн өр өдгөө 12 тэрбум ам.долларыг давчихсан явж байгаа. Тэгэхээр өмнөх туршлагаасаа анзаарч зөв шийдэлд хүрсэн байна. Шинэ технолги Монголд нутагшиж чадвал, бид өөрсдөө бие дааж дараагийн ураны ордоос “шар нунтаг” олборлох боломж бий болно. Монгол Улсын валютын урсгал нэмэгдэх нь өнөөх л ханшийн өсөлт, түүнийг дагасан үнийн өсөлт, инфляцыг бага байлгах чухал гэж эдийн засгийн үүднээс харж байна.
Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хувьд гэвэл нүүрсний олборлолт 30 сая тонноор нэмэгдэх юм. Энэ нь нүүрсээ 100 ам.доллар гэж тооцоход л гурван тэрбум ам.долларын урсгал нэмэгдэнэ. Хятадын тал эхлээд энэ бүтээн байгуулалтаа хийчихвэл Шивээхүрэн болон Ханги Мандал боомтын терминалаа үргэлжлүүлэн нээе гэж тохирсон гэж сонссон. Тэгэхээр энэ хэмжээгээр нүүрсний борлуулалт өсөх юм билээ. Ямар ч байсан Хятадын эрчим хүчний нүүрсний гол экспортлогч болох зорилт тавьж ажиллаж байгаа гэж тооцож байгааг дэмжих нь зүйн хэрэг.
-Дээрх төслүүд хэрэгжих үү? Нийтийн сүлжээнд элдэв янзын эсэргүүцэлтэй тулгарч харагдана лээ?
-Улс төрийн гох дэгээ нь тайлагдсан гэж найдаж байна. Манай иргэд ч нэг үеэ бодвол юмны наад цаадахыг ойлгодог болсон байна. Харин иргэдийг турхирч буруу мэдээллээр тархи угаагаад гаршсан цөөн хэдэн хүн бий. Ардчилсан нийгэмд ийм үзэл бодлын зөрүү байж л байдаг. Ямар хүн бүрийг нэг хэвэнд цутгах биш. Гэхдээ төрийн бодлогыг хазайлгаж, хазаарлах хэмжээнд хүрэхгүй байх гэж найдаж байна. Бид Сингапур, Өмнөд Солонгос улсаа байг, ядахдаа Казахстан, Узбекстаны /дэлхийн нийт ураны олборлолтын 6.7 хувь буюу жилд 3300 тонн уран олборлож байгаа/ хэмжээнд оччихмоор байна.
Сүүлийн хорин жил улс төрчид хоорондоо талцан томоохон уул уурхайн ордыг өөрсдийн мэдэлдээ авах зорилгоор нэг нэгнээ элдэвлэж, нийгмийн сүлжээнд хиамчид гэх ажлын байр бэлдсэн үнэн шүү дээ.
Энэ бүхэн нь улс орны хөгжил нэг л газраа “хий эргэж” зогсох шалтгаан байсан юм. Энэ нь хувийн эрх ашгаа өмнөө тавьдаг улстөрчдийн л халаасыг түнтийлгэсэн болохоос Монголын ард түмний амьдралд ширхэг ч тус дэм авчирсангүй. Эцэст нь улс төрд байгаа хүмүүсийн дундаас “бүтэн нэртэй, бүлээн зүстэй” хүнгүй болжээ гэдгийг манай нийтийн сүлжээнд орсон хүн бүр мэдэх биз.
-Та эдийн засаг талаас нь ярих шиг боллоо. Анхаарах асуудал үгүй байна гэж үү?
-Байлгүй яахав. Шар нунтгийг эцсийн бүтээгдэхүүн мөн үү биш үү гэдэг асуудал нэлээн хэл ам дагуулах болов уу. 2015 онд манай Засгийн газар эцсийн бүтээгдэхүүн мөн гэсэн тогтоол баталсан тухай чих дэлссэн. Хэрвээ тэр нь үнэн бол НӨАТ авахгүй байх нөхцөл байдал үүснэ. Энэ асуудал парламентаар орох үеэр гишүүд засч залруулах биз ээ. Харин АМНАТ хангалттай авч чадах гэрээ байгуулах юм билээ. Тиймээс иргэд очих мөнгөн урсгал өндөр гарч байгааг дээр дурдсан.
Бас байгаль орчны асуудалд Засгийн газар нэн хатуу шаардлага тавьж ажиллах ёстой гэж бодож байна. Төмөр замын хувьд алдагдсан боломжоо тооцохоор харамсаад байдаг юм.
Хятадын тал гэхэд л төмөр зам барьсан хөрөнгө оруулалт 7.17 тэрбум юань, 10 жилийн хугацааны алдагдал 2.7 тэрбум, цаашид шинээр хөрөнгө оруулах болсон 4.1 тэрбум гээд нийтдээ 13.97 тэрбум юанын алдагдал хүлээсэн гэж тооцсон байна. Гэхдээ үүнийгээ нэхэхгүй гэж тохиролцсон байна лээ. Ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын алдагдал гэсэн үг шүү дээ. Манайх үүнээс хэдэн арав дахин илүү алдагдал хүлээсэн. Том ажил хөдөлж байхад иргэдийн дургүйг хүргэх тоо хэлэхээ азная даа.
-Уран, төмөр замын төслүүд өмнө нь олон жил гацсаны шалтгаан юу байв. Одоо хамтарсан засаг байгуулагдаад ямар боломжуудыг бий болгов?
-Гадна, дотно шалтгаан бий. Дээрх ажлууд амжилттай хэрэгжих ерөөл дэвшүүлээд энэ удаа нийгмээ хагалган бутаргаж, талцуулах зүйл яримааргүй байна. Хамтарсан Засгийн хийж буй зөв ажлыг дэмжиж буруу зүйлд нь шүүмжтэй хандах болно. Ямар ч байсан олон жил зогссон тодорхой ажлууд урагшилж эдийн засагт мэдэрхүйц түлхэц өгнө гэдэгт бүү эргэлзээрэй гэж хэлнэ.
Нэргүй 1 минутын өмнө 103.212.116.245
хэ хэ төр нь ард түмэндээ асар том Нүгэл үйлдэж хохироож турхирч байгаа юм бишүү харийн суга болж хавсарч байгаад ард түмээ аймшигтай хо рлож байгаа юм бишүү баян ядуугийн ялгаа аймшигтай дундаж давхаргаа үгүй хийж байгаа бололтой
Зочин 2 цагийн өмнө 172.56.105.47
Улсын ажил шүү гээд урваад байгааг чинь юу гэж ойлгох вэ ?
АТГ 2 цагийн өмнө 103.212.118.139
Авлигалын хэрэгт холбогдож байсан нөхөр ийм яриад сууж байх гэж.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.105
Монголын барууны намынхан АНУ-ын зааврын дагуу улсын хөгжилд саад болдог. АНУ-д их сургуульд нь сурч, АНУ-ын гадаад бодлогыг нь сурсан Монголчууд эх орондоо амьдарч байгаа шүү.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.121
юун түрүүнд Монгол улсаа хөгжүүлэх хэрэгтэй би бол Монгол улсын иргэн хүн тиймээс Монгол улсаа хөгжөөсэй гэж бодож байна дэмжиж байна харин энэ сэтгэгдэл бичиж байгаа юмнуудад хандаж юм хэлэхэд та нар ч гэсэн адилхан ялгаагүй Монгол улсын иргэн хүн биздээ улсаа хөгжүүлье гэж боддоггүй юм уу хаашаагаа юм бэ?
Баагий 6 цагийн өмнө 202.126.89.135
Р.Даваадорж чинь цөмийн физикч бил үү.Би эдийн засагч шиг санах юм
Зочин 6 цагийн өмнө 202.9.40.243
х***а оруулж болохгүй
Иргэн 9 цагийн өмнө 202.179.25.56
Монгол төр гэдэг нь монголын нийт иргэд мөн биз дээ. "Иргэд нэг үеэ бодвол юмны наад цаадахыг ойлгодог болсон" гэсэн нь өмнө нь үеэ буруу дүгнэж, өөрийгөө хэт дөвийлгөсөн хэрэг. Харин ч буурлууд минь ярих нь бага, бодох бүтээх нь их байсан гэж бодогдоно. Тал бүрээс нь харж, долоо хэмждэг, асуудалд хянамгай ханддаг байсан хэмээн бодно. Баялгаа гаргах гэж байгаа бол нэг ч болтугай АЦС бариулаад авах юмсан даа. Сүүлд нь биш эхэнд нь, бүр болохгүй бол эхний хэсэгт уг станцаа бариулмаар л байна.
Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.70
Экспортын 90 хувь урд хөршөөсөө, импортын 50 хувийг хойд хөршөөсөө хамаардаг байж яахаараа хөршүүдээ манайхаас хамааралтай жижиг гарууд шиг УИХ-ын гишүүд нь ч элдэв юм бичдэг блогерууд ч тэр мөрөөрөө амьдарч яваа жирийн иргэдээс бусад нь амаа олохгүй муулж доош нь хийдэг юм болоо. Аль хэдийн америкийн цагаан толгойт бүргэдийн нуруун дээр сууж огторгуйд нисэж яваа шиг аашлах нь монголын ирээдүйд муу даа
Нэргүй 10 цагийн өмнө 2.58.56.43
Женко гэж гол том гацаагч бий дээ наана чинь та нартай хамт суудаг биздээ
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.47.5
би хятадыг алтаар солинр. мөн хөгжихийн тулд нэг галт тэргэнд суухгүй. худлаа нялцганаж байхаар хятадад нэдвэл яасан юм. ядаж 126 шууд цаазлана
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.47.5
ЕР НЬ ГАЛАВ ЮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА МЭТ МАШ ИХ ЯАРСАН 14 ТӨСЛИЙГ ЯМАР ЗЭЭЛЭЭР ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ. ЭНЭ ТӨСЛҮҮД МОНГОЛ ОРНЫГ ЗАМБАРААГҮЙ БОЛГОХ ЮМ БИШ ҮҮ. МЕТРОГ ХААГУР БАРИХ ЮМ. МЕТРО БОЛ ГАЗАР ДООРХ ХОТ. ТӨВ ЗАМААР БҮТЭШГҮЙ. УУЛЫН АМААР БАРИХ ЮМ УУ. МЕТРОНДОО ЯАЖ ОЧИХ ЮМ ТҮГЖИРЧ ОЧИХ УУ.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.91
Ер нь бол оросууд гацааж ирснийг захын нохойч мэднэ шдээ
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.116.74
Орон нутгаас зөвшөөрөл авч олборлолт явуулдаг байдлаа болио! Энэ хэдэн малчид мөнгө салгах гэж улс орны хэмжээний төслүүдийг гацааж байна. Нэгэнт лицензэ олгоод үйл ажиллагаа явуул гэж зөвшөөрсөн юм бол зөвшөөрсөн шиг зөвшөөрөөд садаа болохгүйгээр хувийн компаниудыг ажиллуул! Харин нөхөн сэргээлтээ Байгаль Орчны Яам нь стандартын дагуу хийлгээд хүмүүсийг ажлыг нь хийлгэ!
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.32
Зөвөө одоо бид нар цаг алдалгүй энэ 2 төслийг ажил хэрэг болгох ёстой. Бид алдсан гашуун туршлагаасаа сургамж авч цагт нь олборлолтыг эхүллж түрүүлж мөнгөтэй болох ёстой. Ураныг орлох бүтээгдэхүүн гараад ирвэл зүгээр л шороо болно. Бид улс төржиж 30 жил алдсан. Одоо болно. Монгол улс хөгжлийн төлөө урагшаа. Хоёр хөршөөсөө тусламж авч найртай сайхнаар хамтдаа хөгжинөө
Нэргүй 11 цагийн өмнө 202.70.43.34
Барууны Хөрөнгө оруулалт яриад эхлэнгүүт л Оросуудаар ТЭЦ3 нананаан гээд эхлэх юмдааа………..Худлаа Эх Орончидоосоо хэзээ салах вэ энэ улс………
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.47
ХУДЛАА ЭХ ОРОНЧИД БАЙГАА
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.47.5
хужөөгийн э****з