Маргаанд цэг тавьсан хил холболтын хэлэлцээрт юу тусгав!

Хуучирсан мэдээ: 2024.12.26-нд нийтлэгдсэн

Маргаанд цэг тавьсан хил холболтын хэлэлцээрт юу тусгав!

Маргаанд цэг тавьсан хил холболтын хэлэлцээрт юу тусгав!

Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг өргөн барьсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах төслийг УИХ-д албан ёсоор өргөн барьсан.

Олон жил яригдсан төмөр замын хил холболтын ажил ийнхүү парламентад өргөн баригдаж, ойрын өдрүүдэд хэлэлцэх гол асуудлыг нэг болж байна.

ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН ТӨСӨЛД ЮУ ТУСГАВ

Энэхүү хэлэлцээрийг батлахдаа БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хооронд өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талууд оролцохгүй гэжээ.

Ингэхдээ эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй, гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох, 2025-2029 онд 27сая тонн, 2030 оноос 20 тонноос буурахгүй байхыг бататгахыг онцолжээ. Ингэхдээ нүүрсний гэрээний үнийг тогтоохдоо хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд өмнө нь хийгдсэн гэрээний нөхцөлийг жишиг болгон урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа, харилцан тохиролцсон аргачлалд суурилсан байхаар төсөлд тусгасан байна.

 ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГИЙН МАРГААН ДАХИН ҮҮСГЭХГҮЙ БАЙХЫГ ТАЛУУД ТОХИРОЛЦЖЭЭ

Талууд хэлэлцээрийн хүрээнд олон жил маргаан дагуулсан өргөн, нарийн царигийн маргаанд цэг тавьж, цаашид ч өргөн нарийн царигийн аливаа маргаан дахин үүсгэхгүй байхад анхаарч ажиллахаар тохиролцсон байна. Мөн Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад Талууд “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах бөгөөд Монголын тал нь хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан компанитай төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг барьж байгуулах ажлын гэрээг зохих журмын дагуу байгуулж, гүйцэтгүүлэх зэргийг талууд тохиролцсон байна. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг аливаа этгээдэд шилжүүлэхгүй, компанийн хувьцаа эзэмшлийн асуудал ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй байхаар төсөлд тусгажээ.

ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэлх баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх
  • Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах
  • Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээрийн протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд болон бусад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийг хийх үедээ баримтлах чиглэл тодорхой болох боломж бүрдэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж