УИХ-ын чуулган өнөөдөр /2024.12.26/ 10.00 цагт эхэллээ
Н.Учрал: 5.2 тэрбум долларыг эрсдэлгүйгээр төвлөрүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Төслийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.
Дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж байгаа 344 реактор байгаа аж. Олон улсын атомын энергийн агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 он гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцоолыг гаргаад байгаа аж.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэм хэмжээгээрээ дэлхийд аравдугаарт жагсаж буй юм байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уур уурхайн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтуудыг тусгаж улмаар Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Зөөвч-Овоо”, “Дулаан уул”-ын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, олборлолт, ашиглалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой аж.
Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх зарчмыг бусад хэлбэрээр хангуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Франц улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан байна.
“Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг энгийн хувьцааны ногдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНА-т 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ.
Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай АМНАТ-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцжээ.
Хэдийгээр 34 хувийн энгийн хувьцааны хувилбарын тооцоолол нь илүү санхүүгийн өгөөжтэй мэт боловч Засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмших нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үед хөрөнгө оруулагч зардлыг удирдах төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр төслийн төлөх татвар, хураамжийг бууруулах боломжтой байдаг тул Засгийн газар анх тооцож байсан ногдол ашгаа хүртэж чадахгүй байх, төслийн өгөөж тодорхойгүй хугацаагаар хойшлох эрсдэл үүсэж болзошгүй.
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын Засгийн газрыг дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ жижиг хувьцаа эзэмшигчээр оролцохоос зайлсхийж, төсөл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсхүл АМНАТ-өөр оролцох зөвлөмжийг бий болгосон байгааг мөн харгалзах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Түүнчлэн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлого, ноогдол ашгийн орлоготой харьцуулбал төслийн зардлын өсөлт сул мэдрэг буюу эрсдэлгүй орлогод тооцогддог бөгөөд хэрэв Засгийн газар 34 хувийн энгийн хувьцаа эзэмших тохиолдолд Монголын талд ногдох нийт 5.6 ам.долларын 1 тэрбум ам.долларын орлогын 82 хувь нь зардлын өсөлтөд өртөмтгий буюу эрсдэлтэй орлого үлдсэн 18 хувь нь зардлын өсөлтөөс үл хамаарах эрсдэлгүй найдвартай орлогод тооцогдох юм байна.
Харин Засгийн газар нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа ашигт малтмалын нөөц ашигласны тус тусгай төлбөрөөр орлуулснаар эрсдэлгүй орлогын хувийг 18 хувиас 45 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж. Иймд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөө орлуулж, Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн үр өгөөжийг шууд хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Засгийн газар 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжинд ногдол ашиг хүртэх, хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авах, түүнчлэн компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах зэрэг компанийн тодорхой, чухал шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрхтэй байхаар талууд харилцан тохиролцоод байгаа аж.
Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг талуудын хооронд байгуулсан протоколыг үндэслэн ураны хүдрийн баяжмалын зах зээлийн үнийг харгалзан 5 хувь хүртэл байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Дээрх хувилбарыг сонгосноор төслийн ТЭЗҮ-д тулгуурлан олон улсын стандартын дагуу санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ.
Хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байх тохиолдолд талууд үр өгөөжийг 51 хувьд хүргэх шаардлагатай үр өгөөжийн тохируулга хийх, хөрөнгө оруулагч нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцоод байгаа аж.
Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж зөвхөн 4 төрлийн татварыг тогтворжуулах, харин байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй байхаар тохиролцсон байна.
АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгажээ. Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх ба бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байх, олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологиор явуулах ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, гео экологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх талаар хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохиролцсон байна.
Мөн төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатад нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тус тус тохиролцоод байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Дараа нь төсөлтэй холбогдуулан саналаа хэллээ. Гэхдээ төслөөр санал хураагаагүй, хойшлуулаад байна.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой төслийн 34 хувьд АМНАТ тооцож сайжруулах боломжтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Гэхдээ төслийн 47.2-ийн нэгдэх хэсгийг улсын төсөвт төлнө гэдгээ тооцно гэж өөрчилсөн байгаа. Үүгээрээ аж ахуй нэгжийн үүрэг гээд өөрчлөхөөр төрийн захиргааны үүрэг болно. Ажлын хэсэг энэ асуудал дээр ямар байр суурьтай хандаж байна вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Баялгийн сангийн хууль батлагдаад найман сар болж байна. Үндэсний баялгийн сан дотроо гурван данстай байна. Нэг нь Ирээдүйн өв сан өөрөө менежмент хийж, орлогоо арвижуулах боломж энэ хуулиар нээгдсэн. Иргэдийн хуримтлал буюу Хуримтлалын сан. Иргэдийн хуримтлал төрийн эзэмшлийн стратегийн ордын 34 хувиас бүрдэнэ гээд заасан. Оюутолгой дээр 34 хувь, ногдол ашгаа хүлээж байгаа.
Энэ гэрээний хувьд буюу “Орано”-гийн хувьд агуулгын нэг өөрчлөлт орж байгаа. “Орано”-гийн хувьд ямар нэгэн байдлаар санхүүгийн хариуцлага хүлээхгүйгээр 10 хувиа авна. 24 хувийг нь АМНАТ болон татварын орлогыг дүйцүүлээд 34 хувьтай нь хамт тооцоод Хуримтлалын сан руу өгнө.
Манайд хэрэгжих уул уурхайн томооохон төслүүд дээр заавал 34 хувь байх үгүй гэдэг маргаан гардаг. “Оюутолгой” төслийн гол маргаан энэ байдаг. “Орано”-гийн гэрээ хийгдээд амжилттай болбол “Оюутолгой” төслийн 34 хувь дээр АМНАТ тооцож сайжруулах боломжтой. Ирээдүйд “Оюутолгой”, “Бадрах энержи”-гийн төсөл биш олон уул уурхайн төслийг хөдөлгөж таарна. Тийм учраас жишиг болох хоёр дахь загвар гарч ирж байна гэсэн үг. 34 хувьтайгаар нэг явсан. “Орано”-гийн гэрээ болон манай улсын түүхэнд гурав дах хөрштэй хийж байгаа хоёр дахь хэлэлцээр. Өмнөх гэрээн дээр гарсан сургамжид үндэслээд 34 хувийнх нь 10 хувийг нь авч үлдээд 24 хувийг нь АМНАТ болон татварын орлогыг нь Хуримтлалын санд байна гэдэг агуулга явж байгаа учраас Үндэсний баялгийн сангийн тухай хууль орж ирж байна.
Ирээдүйн өв сангийн хувьд 2030 он хүртэл хуулиар түгжээтэй байгаа. 2030 оноос цаашдаа АМНАТ -ийн 65 хувийн хэдэн хувь нь орон нутагтаа хэдэн хувь нь Хуримтлалын сан, хэдэн хувь нь Хөгжлийн сандаа төвлөрөх вэ гэдгээ 2030 оноос цааш төслүүдээ олгон болговол ярилцах боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-2016 оны сонгуулийн өмнө иргэдийн 1072 хувьцааны тодорхой хувийг Засгийн газар нэрлэсэн үнээр худалдаж аваад мөнгийг нь дансанд нь хийчихсэн. Одоо энэ хувьцаагаа тухайн үед худалдан авсан ханшаар буцаан өгч болох уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-1072 хувьцаа яагаад үүссэн бэ гэвэл улс төрийн амлалтаас үүссэн. Нэг нам нь 1.5 сая төгрөг, нэг нам нь 1 сая төгрөг амласан. Амласан учраас мөнгө өгөх хэрэгтэй болсон. Нийт иргэддээ хувьцааг хуваагаад тоо нь 1072 гарсан.
Нэг удаагийн улс төрийн шийдвэр урт хугацаандаа асуудал дагуулдаг юм аа гэдгийн жишээ энэ. Цаашдаа улс төрийн хэт популист шийдвэр гаргахгүй, асуудлыг сайн судалж, тооцоо судалгаатай хандах ёстой. Ил тод ярилцаж явах ёстой.
Эл төслөөр санал хураах ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул дараагийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
төсөл.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Төслийн танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хийв.
Ирээдүй өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад, үлдэх хэсгийн 65 хувийг, Хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн нэгдэлд хамаарах буюу уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, тэдгээрийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулж байхаар зохицуулсан байна.
Эдгээр сангийн эх үүсвэрийг Ашигт малтмалын тухай болон Цөмийн энергийн тухай хуульд өөрөөр тусгасан байдаг аж. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 472.2, 472.3-т стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр орлуулж болохоор зохицуулж тусгай төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газар тогтоож, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалттай байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т заасан зарчим, түүнд нийцүүлэн гаргасан Үндэсний баялгийн сангийн орлого бүртгэх зарчимтай нийцэхгүй байгаа аж. Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр стратегийн ордын 34 хувийн төрийн эзэмшлийн 5 хувиас хэтрэхгүй АМНАТ-өөр орлуулж байгаа нь учир дутагдалтай байгааг нэр бүхий УИХ-ын гишүүд, олон нийт шүүмжилж байгаа аж.
Иймд Цөмийн энергийн хуульд 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахдаа илүү үр ашигтай хувилбарыг Засгийн газрын мэдүүлснээр УИХ өөрөөр тогтоож болохоор заасантай ижил зарчимд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн хууль хоорондын уялдааг хангаж, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр нэмж тусгажээ. Тус хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг улсын төсөвт төлөхөөр заасныг өөрчилж, Хуримтлалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан. Мөн хуулийн 472.3-т “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрэхээргүй байх “-аар заасныг Цөмийн энергийн тухай хуультай уялдуулан “Засгийн газрын өргөн мэдүүснээр Улсын Их Хурал тогтоох” зарчмыг тусгажээ.
Эдгээр хуулийн өөрчлөлтөөр байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийн Хуримтлалын сан, хадгаламжаар дамжуулан иргэдэд тэгш шударга хүртээх, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах боломж бүрдэхийн зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн асуудал нь мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.1.3-д заасан эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж.
УИХ гэрээг соёрхон баталбал нүүрсний экспорт 160 сая тоннд хүрнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Улс төрийн тогтвортой байдлын дүнд өнөөдөр энэ төслийг хэлэлцээд сууж байна. Гэрээг соёрхон баталбал хил холболтын төмөр зам барих ажил хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ. Маш их хүлээлт үүссэн, тэнгэр дээр л том юм байгаад байна гэсэн ойлголтыг иргэддээ өгчихсөн. Улстөрчиддөө иргэд нь итгэхээ байчихсан хүндрэлтэй асуудал үүссэн. Төсөл хэрэгжсэн бол иргэд өнөөдөр үр өгөөжийг хүртээд сууж байх байсан. Хоёр зам нь зөрсөн гэдэг ойлголттой байгаа. 20 км зөрсөн гээд яриад байгаа. Моноглоос явж байгаа төмөр зам хилийн бүс рүү орно гэж ойлгоод байгаа. Гэтэл нарийн зам, өргөн замыг нийлүүлэх гэж байгаа юм шиг ойлголт төрүүлчихсэн. Хэн хариуцлага хүлээх вэ, эзэн бизгүй үлдэх юм уу?
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Тогтоолын төслөө УИХ-ын намрын чуулганаар баталж амжвал он гараад хэлэлцээгээ хийнэ. Хэлцлээ хийгээд намрын чуулган завсарлахаас өмнө тогтоолын төслөө соёрхон баталж дуусвал компаниуд хооронд гурван төрлийн гэрээ хийгдэнэ. Нэг нь төмөр замын гэрээ. УИХ -ын даргын хэлсэнлчэн 11 заалт бүхий тогтоол дээр байгаагаар 2025-2027 оны хооронд буюу гурван жилийн хугацаанд хийх гүүрэн байгууламжийн төвөгшил ихтэй байгууламж байгаа юм.
2025 оны хавар ажлыг эхэлж чавдал 2027 онд дуусгана. Гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Урьдчилсан драптад ийм хугацаа байгаа. Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал 2,6 жилийн хугацаанд хийнэ гэж үзэж байгаа.
Газар дээрээ бол 30 метрийн зөрүүтэй, өндөршлийн зөрүү нь ийм байгаа. 30 метрийн зөрүүг гаргахын тулд гүүрэн байгууламж хийнэ. Гүүрэн байгууламжийг тойрог хэлбэрээр хийнэ. Тойрог хэлбэрээр хийж байгаа гол шалтгаан нь манайд байгаа зам руу оруулж ирэхийн тулд өндөршилд тааруулах зорилгоор тойрог хэлбэрээр хийж байгаа.
Манайд хийгдэх байгууламж нь 18.3 км байх юм. Өргөн царигийн байгууламж нь 10 км, нарийн царигийн байгууламж нь 8 км орчим байгаа. Манайд орж ирж байгаа нарийн цариг нь гүүрэн байгууламжаар орж ирнэ.
Шинэ байгууламж өргөн төмөр зам явж байгаа байгууламжийнхаа доогуур зөрж орж ирэх тул 10 гаруй метрээр зөрж орж ирнэ.
Энэ бол газар дээр нь очиж үзсэн гишүүдийн хувьд тодорхой байгаа. Урд хөршйн барьж орж ирсэн төмөр зам хилээс 300 км зайд бий. Хийх ажлын дийлэнх нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдэнэ. Гэрээ богино хугацаанд батлагдаад компани хооронд гэрээгээ зурчихвал энэ хавартаа багтаагаад гурван сараас ажил эхэлнэ гэж тооцож байна.
БНХАУ -ын талаас Гашуунсухайт Ганмодын төмөр замыг холбох асуудлыг ярьж байна. Бусад төмөр замуудыг энэ гэрээ хийгдвэл дэс дараатай холбоно гэдэг асуудлыг тавьж байгаа учраас бусад төмөр замуудаа холбох ажлыг үргэжлүүлэн хийх боломжтой.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Гараанаас гаргана, гацаанаас гаргана гэдэг хүнд, тодорхой эсэргүүцэлтэй тулж байж гардаг. Бид цаг хугацаа алдаад цагийн шүүлтэд ороод юу болод өнгөрөв гэдгээ ярьж байна. Хэн хохирсон юм бэ гэдэгт Ерөнхий сайдыг хариулж өгөөсэй гэж хүсч байна. Энэ гэрээ байгуулагдсанаар ямар хожил ирэх юм, хохирол хэрхэн барагдах вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Энэ гэрээ нэгдүгээрт, Засгийн газар хооронд хийгдэж байгаа. Засгийн газар хооронд хийгдээд УИХ -аар соёрхон батлуулж байгаа учраас гуравдагч талыг оролцуулахгүй гэдэг үндсэн тохиролцоо хийж байгаа. Хамгийн ил тод, нээлттэй ярилцах боломж хоёр улсын Засгийн газар, УИХ-тай хамтраад нээлттэй хэлэлцье гэдэг байдлаар оруулж ирсэн.
Өмнө нь маргааны сэдэв болж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензийг аль нэг газарт шилжүүлэхгүй, Хятадын тал нарийн, Монголын тал өргөн царигаар холбогдоно. Цариг солилцох гүүрэн байгууламж хийгдэнэ.
Энэ төсөл хөдөлснөөр одоо бол 85 сая тонн нүүрс экспортолж байна, 165 сая тоннд хүрнэ.
Гэрээ соёрхон батлагдсанаар бусад боомтууд нээгдэнэ. Эхлээд Шивээхүрэ боомт, хоёр дахь нь Бичигт боомт. Бусад боомтууд нээгдэнэ гэдэг баруун зүүн бүсийн босоо тэнхлэгийн зам хийгдэх боломжийг Хөгжил шинэтгэлийн хороотой тохиролцох боломжтой болно.
2014 онд зурагдаад 10 жилийн хугацаанд Монголын тал Гашуунсухайт талдаа бүтээн байгуулалтаа хийж чадаагүй учраас энэ төмөр замыг холбогдтол бүсад төмөр замыг холбохгүй байх шийдвэр гараад явж байгаа. 165 сая тонн нүүрсний дэд бүтэц, бусад боомтуудын төмөр зам ашиглалтад орсноор одоогийн ДНБ хоёр дахин тэлнэ. Эрүүл мэнд, боловсрол, бусад салбар, Үндэсний баялгийн санд орох орлого одоо байгаагаас хоёр дахин өсөх өгөөжтэй. Эрчим хүч экспортлох хэлэлцээ хийгдэж байгаа. Эрчим хүч болон болон нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэдгийг Засгийн газартай нь тохиролцож байна.
16 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүч, говийг усжуулах, нийслэлийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллаж болно гэдгээ илэрхийлж байгаа.
ДНБ 10 мянган ам.долларт хүргэж байж нийгмийн бусад асуудлууд шийдвэрлэгдэнэ. Энэ маань боловсрол, эрүүл мэндэд оруулах шууд хөрөнгө оруулалт болно. Тийм учраас одоо байгаа эдийн засгийн хүчин чадлыг хоёр дахин тэлэх боломжтой төслийг хэлэлцэж байна гэсэн үг.
Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүд дээр 16 жилийн хугацаанд нээлттэй өрнүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байгаа.
Дээрх төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуултад хариулт авч дууссаны дараа саналаа хэлж, улмаар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн 70 гаруй хувийн дэмжлэг хүлээлээ. Иймээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Онч хараа, Бортолгой гэсэн талбайд хоёр ам нээж, олборлолтыг нэмэгдүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Дээрх төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Хил холболтын төмөр зам тавигдсанаар тээврийн өртөг зардал хэр буух вэ?
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Төмөр зам хоёр талдаа холбогдсоноор тээврийн зардлын үнэ бууна.
Өнгөрсөн цаг хугацаанд машинаар тээвэрлэж байсан нүүрсний үнэ нь тээврийн өртөг зардалд шингээд тээврийн бизнес болж байсан цаг үе ард үлдэж, үр ашиг Монголдоо үлдэнэ.
Тэгэхдээ бид нар ганц галт тэргээр нүүрсээ зөөгөөд байх бус зэрэгцүүлээд машинаар мөн зөөвөрлөнө. Аль болох нүүрсээ түлхүү гаргах талд ажиллана. Төмөр зам ашиглалтад орсноор экспортод гаргах нүүрсний хэмжээ нэмэгдэнэ. Энэ төмөр замыг дан ганц “Чайна энержи” ашиглахгүй, тэгш эрхтэйгээр адил тэнцүү ашиглана гэдгээ гурван гэрээгээ хийхдээ нарийн зааж өгнө гэдгээ харилцан тохирсон байгаа.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-Уул уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг дээр ямар ажлууд хийх вэ. 2011 онд байгуулсан “Чалько”-гийн гэрээг сайжруулах болов уу гэтэл 2022 он хүртэл сайжруулаагүй. Тухайн үеийн сайд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага хариуцлага хүлээгээгүй.
Гэрээг сонсч байхад “Чайна энержи”-гийн нүүрсний үнийн нөхцөл иймэрхүү маягаар явах юм шиг. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд нүүрсний үнэ өөрчлөгдтөл хэдэн тонн нүүрсийг ямар үнээр нийлүүлсэн бэ. “Чалько”-гийн нүүрсний үнэ, биржийн үнэ хоёрын хооронд хэчнээн төгрөгийн зөрүү байна вэ?
Говийг усжуулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллана гэжээ. Энэ заалтад говийн бүсийн боловсроуулах үйлдвэр, усны дутагдалтай бүс нутгийг усаар хангах Хэрлэн усаар хангах асуудал багтаж байгаа юу?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Гурван цогц гэрээ. Нэгдүгээрх нь, төмөр замын хил холболтын гэрээ, хоёрдахь нь урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээ. Гурав дахь нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудал байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компани хүчин чадлаа бүрэн дүүрэн тултал ашиглахад 30 гаруй сая тонн нүүрсийг олборлож, экспортод гаргадаг. Энэ гэрээ байгуулагдсанаар олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ялгангуяа 2030 оноос хойш 20 сая тонноор өсгөхийн тулд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, өөр уурхайн амыг нээж байж, нийлүүлэх боломж бүрдэнэ.
Өмнө нь геологийн урьдчилсан судалгаа хийсэн Онч хараа, Бортолгой гэсэн цэг талбай дотроо хоёр амыг нээнэ. Оператор компанийг нээлттэй тендер зарлаж байж, шалгарна.
Хятадын төрийн өмчит компаниудтай ярьж байгаа, Хөгжил шинэтгэлийн хороотой ярина. Энэ асуудлыг шийдсэний араас Хятадын талаас энд дурдсан салбарууд дээр хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжууд нээгдэнэ. УИХ-аар төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа Байнгын хороон дээр санал гаргаад нэмж болно гэж бодож байна.
Үнэ дээр бид нар өнөөдөр Хятадын дөрвөн компанид урт хугацаанд нүүрс олборлоод нийлүүлж байгаа. Үүний нэгд нь “Чалько” компанийн үнэ байгаа. Суурь үнэ дээр нэмэх нь таван биржийн үнийг нэмээд дунджилж гаргасан үнэ. Хил хүрэх ложистикийн үнэтэйгээ 110 орчим ам.долларын үнэ гарахаар байгаа. “Чайна энержи”-тэй ярьж байгаа нүүрсэн дотор бүх нүүрс коксжих буюу 160 ам.доллараар зарагддаггүй, хил хүртэлх тээврийн үнэ орсон үнэ. Хоёр өөр үнийг холиод зөрүү их байна гэж яриад байдаг.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхжаргал:
-“Чалько” компанийн гэрээ нь 2011 оноос эхлээд 2022 онд өөрчлөгдсөн. 2028 онд хугацаа нь дуусна. Анх гэрээ хийгдсэнээс хойш 32 сая тонн нүүрс 2 тэрбум ам.долларын үнийн гүйцэтгэлтэй. 2022 оны гуравдугаар сараас гэрээг өөрчилснөөс хойш 8.2 сая тонн буюу 750 сая тонн нүүрсний ачилт хийсэн гүйцэтгэлтэй байна.
Ц.Туваан: Хятадын талаас алдагдсан боломжийн өртгийг нэхэхгүй гэж буулт хийсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Дээрх төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Олон жил гацсан худалдаа эдийн засгийн хамгийн том хөрштэйгээ хийх тогтоол орж ирж байна. Ардчилсан намын бүлэг дэмжээд явж байгаа. Цаашдаа дотоодын үр ашгийг ярих шаардлагатай. Алдагдсан боломж, айлын талд хохирол гарсан асуудал яригддаг. Энэн дээр тооцооллыг хэлж өгөөч.
2.1 тэрбум юанын алдагдал гэж хэлж болох мөнгөн дүн Хятадын талаас яригддаг. Нэмэлт 4 тэрбум юанын зардал гарах тухай яригддаг. 250-260-аад сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр өгөх асуудал яригддаг.
Өнөөгийн үнэ цэнээр тооцоход ямар хэмжээний эдийн засгийн баланс тэнцвэр маань юу болж байна вэ. 250 сая тонн нүүрсийг “Чалько”-гийн үнээр гэхээр 30-аад ам.долларын хямдрал урт хугацаандаа яригдах юм билээ. Энэн дээр эдийн засгийн тооцоолол талаас мэдээлэл өгөөч. Тавантолгойн ордын нэг тонн нүүрсний өртөг ямар байдаг вэ. Урт хугацаандаа биржийн үнээр хатуу гэрээ хийдэг, манай өртөг зардлаас үнэ доошоо ороод ирж байсан тохиолдол бий. 27 доллараар нүүрсээ зарсан гээд ярьдаг. Гэрээндээ доод үнийг тогтоож өгөх шаардлага байгаа юу?
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Төсөл хэргжсэнээр Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт орж ирнэ. ДНБ- ээ 2 дахин нэмэх, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.доллар давуулах гэсэн зорилтот хүрэхэд Гашуунсухайт- Ганц мод төмөр замын боомтын хил холболт шууд нөлөө үзүүлн. Энэ төмөр зам явсны дараа дараагийн төмөр замыг хил холболтыг үе шаттай холбоно. Урд хөрштэйгээ хамтран хэрэгжүүлэх төслүүд дээр ахиц гарснаар үр ашгийн хувьд ашигтай. Гэрээ учраас хоёр талаас саналуудаа тавиад харилцан тохиролцсон зүйлүүдээ нэгтгээд гэрээ болгоод явж байна.
Хятадын талаас “Эрдэнэс Тавантолгой” компанид хувь эзэмшихгүй, эзэмшиж байгаа лицензийг эзэмших гэдэг санал тавихгүй, алдагдсан боломжийн өртгийг нэхэх асуудал тавихгүй, өргөн нарийн цариг тавихгүй гэдэг буулт хийсэн.
Хятадын төрийн өмчит компаниудад Тавантолгойн нүүрсээ зарж байгаа үнэ байгаа. Энэ үнийн аргачлалыг жишиг блгож өгөөч гэж санал тавьсан. Амны үнэ, биржийн үнэ хоёр хол зөрүүтэй байна гэж хүмүүс яриад байгаа. Биржийн үнэ бол борлуулагдаад хил хүртэлх хүргэх тээврийн зардал орсон үнэ байдаг. “Чалько”-гийн үнэ бол амны үнэ байгаа.
Өнөөдрийн нүүрсний өртөг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн1 м куб нүүрс олборлолтын өртөг нь 14 мянган төгрөг байгаа.
2025-2029 оны хооронд 5 жилийн хугацаанд 27 сая тонн нүүрс худалдахаар ярьж байна. 2030 оноос эхлээд жил бүр 20 сая тонн нүүрс худалдана. Экспортын орлого эхний таван жилдээ жил болгон ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ, 2030 оноос 11 тэрбум ам.доллараас дээш хэмжээгээр нэмэгдээд явна.
Эдийн засагт үзүүлэх нөлөө бол эхний таван жил 1.1-1,2 нэгжээр өсөхөөр 2030 оноос үүнийг дабльдсан байдлаар өсөх тооцоо байгаа.
Л.Оюун-Эрдэнэ: Мега төслүүд гацахад хил дамнасан бүлэглэл, улстөрчид нөлөөлсөн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.
Төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Ерөнхий сайд төслийг танилцуулах үеэрээ “Олон жил гацсан мега төслүүдийг эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа эрх зүйн тогтолцоотой ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл бодол болон мэдэллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүх боломжоо дайчлан ажиллаж эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.
Хөгжлийн мега төслүүд гацсан шалтгааныг олон улсын геополитикийн нөхцөл байдал болон тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл байна гэж үзсэн.
Мега төслүүд гацсан шалтгаан нь эдийн засгийн эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон хил дамнасан бүлэглэл, хувь улстөрчид байна гэж үзсэн.
Гуравт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй, их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц, эдгээр гурван нөлөөллийг УИХ, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учруулсан олон баримтууд бийг ч мөн дурдах хэрэгтэй.
Сонгуулийн холимог тогтолцоо, хамтарсан Засгийн газар ийм л нөхцөл байдлыг даван гарч улс орны хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна. Засгийн газар 100 хоногтоо багтааж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгай зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилт эцэслэн шийдэрлэгдэж, ирэх хавар бүтээн байгууллатын ажил эхлэхэд бэлэн болсныг хэлхэд таатай байна. Энэ асуудалд улс төрийн манлайлал үзүүлж ирсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, холбогдох ажлын хэсгийн гишүүд, үе, үеийн Засгийн газрын сайд нарт талархал илэрхийлэх нь зүйтэй.
34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн ашиглалтад орж чадлаа.
Гал авч шийдвэрлэсэн энэхүү шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээх түүхэн шийдвэрүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү шийдвэрийг дэмжсэн парламентын гишүүдэд талархал илэрхийлье. Ийм шийдвэрүүдийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдвэрлэж чадах билээ.
Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн энэхүү шийдвэр болон сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн.
Тийм ч учраас шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүнгүүд гарч, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна.
Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж дүгнэсэн.
Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн байна.
Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа.
Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад бид хамтдаа дүгнэлт хийх учиртай. Энэ ч агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан.
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ндбаталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримталын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна" гэлээ.
ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ хэлэлцэж байна. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Д.Гангабаатар танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулав.
Татварын асуудлаар зөрчил гаргасан бол түүний тухай мэдээллийг нийтэд мэдээлж болохгүй гэдэг заалтыг хүчингүй болголоо.
"Ж.Самбуу агсан 18 жил УИХ-ын даргаар ажилласан хүн"
“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцууллаа.
Асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Дэмжиж байна. Хуулиараа Засгийн газар санаачлан оруулж ирэх ёстой. Гишүүдийн санаачлагад талархаж байна. Ж.Самбуу агсны ойг тэмдэглэхэд гурван том заалт орсон байна. 150 сая төгрөгийн зардал гарах юм байна. Хаанаас энэ мөнгийг гаргаж байгаа вэ. Амьдрал, түүх намтар нь үнэхээр гайхалтай хүн. Бэлчээрийн мал аж ахуйд суурилна гэж хатуу байр сууриа илэрхийлж, тэргүүн туршлагыг нэвтрүүлж, олон ном бичсэн хүн. Тэргүүн туршлага болгож байгаа таван ном байгаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Олон талт ажил хийж байсан учраас маш их хүмүүс мэддэг. Ном бүтээл нь олон байгаа. Төрийн үйл хэрэгт ямар ёсзүйтэй ажиллах вэ гэдэг үлгэрлэлийг бий болгосон хүн. Төрийн хүн шуналгүй байх ёстой гэдэг зарчмыг үлгэрлэж байсан. Өнөөдрийн тогтоолын дагуу ихэнх зардал нь сан болон нутгийн зөвлөл, иргэдийн хандиваас бүрдэнэ. Төсвөөс тодорхой хэсгийг нь дэмжин, мөнгө зарцуулна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Бид түүхэн хүмүүсийг анхаарах нь зүйтэй. 100 гаруй гишүүн дэмжсэн. Би бас дэмжсэн. Энэ асуудлыг яаж шийддэг юм бэ?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Дэлхийн ямар ч улс орон төр нийгмийн зүтгэлтний ойг тэмдэглэдэг. Ж.Самбуу агсны хувьд тогтоол гарч байгаа вэ гэхээр 18 жил УИХ-ын даргатай дүйцэх албыг хашсан хүн гэдгээрээ онцлог.
Санал хураалтаар 57.9 хувиар дэмжигдлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Санал хураалт явуулж, 83.1 хувиар дэмжлээ. Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газраас хуулийн төслийг 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн.
Санал хураалт явуулж, 70 гишүүн дэмжлээ. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
ЭЗБХ-нд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг шилжүүлэв
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Санал хураалт явуулж, 83.9 хувиар дэмжигдлээ. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганаар 9 асуудал хэлэлцэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хуралдаанд 71 УИХ-ын гишүүн оролцож байна. Өнөөдрийн чуулганаар есөн асуудлыг хэлэлцэнэ. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд,
“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд,
“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд,
Европын сэргээн босголт хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд,
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2024.12.25-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд,
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Засгийн газраас 2024.12.25-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд,
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2024.12.25-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд,
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд,
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас 2024.12.25-нд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилсан.
УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэх
- “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
- Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.101
34 жилийн хугацаанд үмхий хулгайч манж хужаагууд нам төрд асар гүнзийг шигдэж шурглж үүрлж нам төрийг эзлсн. Нам төрийг удирдагыг манж хужаагууд удирцн шаажийн гажиг л******д. түрүүний бөөс Хулгайч л******д яллаа үүрх цаг удах ирнээ.
Партизан 2 цагийн өмнө 157.15.7.113
Улсаа тонож байгаа хулгайчдаа барьж шоронд хийгээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, улс орон чинь авлига хээл хахуульд
живж, баян хоосны ялгаа ихсэж, хэзээ нэгэн цагт тогтворгүй болж, хөдөлгөөн тэмцэл өрнөх болно
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.105
Монгол хүний шинж чанарт айл хэсэх дон, хүн судлал хийх дон ба бусдын зовлонд баярлах дон ордог. Гадаадынхан Монголчуудын эдгээр шинж чанаруудыг мэддэг тул монгол хүн Африкийн улсын хүнээс хүртэл энэхүү муу зангаа нууж чадахгүй.
Бат инженер 4 цагийн өмнө 202.9.40.242
Өчигдөр ч байна уу. УИХ V ТЭЦ-ийн оросын тулгасан саналыг зөвшөөрчих шиг болно лээ. Та нар чинь ялангуяа АН-ынхан маань коммунистуудтай хуйвалдаад байгаа юм уу хаашаа юм. Эх орноо бодооч Биднээс хойш энэ МОнгол улс чинь байх юм байгаа биз дээ. Хойч үеэ битгий өрөнд оруулаач Бид яахав ядуу чигээрээ үхье.
Бат инженер 4 цагийн өмнө 202.9.40.242
Ийм өндөр өртгөөр хил холболт хийлгэх гэж үү. Хятадын аманд багтаад л байх юм уу. Монгол улс тэр хилийн цаад талын төмөр замыг нь захилаж бариулаагүй юм байгаа биз дээ. Арай дэндүү шахалтанд оруулж байгаа юм биш үү.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.168.164
Женкогийн хийсэн гайг улсаараа хэдэн арван жил төлөх нь дээ
Нэргүй 4 цагийн өмнө 103.57.92.217
Уул нь энэ төслийг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой, МСS групп энэ ажлыг хийж эхэлсэн боловч Женко хулгай чийн балагаар бүх ажил нь будаа болсон юмшүү дээ !
Шөвгөр Өлзийн хүү Шижир гэж Баттулгын баруун гарын эрхий хуруу бас Гарз нохойгоо өмөөрөөд хөв хөв гэх нь ээ, унгас алдав аа, бас !!!
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.185.73
Гитэд 2 гээд л энэ дэлхий гитэдээс өөр улс байхгүй юм уу орос гэсэн хадны мангаагаар айлгаад байвал япон солонгос гэсэн орнуудтай ойртож түншлээ ч хүчний тэнцвэр гэсэн юм бна гитэдгүй зүйл алга боллоо
Нэргүй 4 цагийн өмнө 202.21.125.22
Хятадын тал манайхаас болж алдагдалд орсон гээд байхын. Хүний амаар яваад байх шиг санагдаад байна шүү . Гэрээн дээрээ тийм нөхцөл байгаа юм уу
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.47
Хятадын талын буулт хийсэн гэх нь ч хаашаа юм. Мэдээжийн хэрэг Хятадын төр засаг эрх мэдэл бүхий улстөрчид, төрийн өмчит компаниуд дотор ч гэсэн Монголтой харьцуулашгүй том хулгайчууд байдаг. Хятадууд ч үүнийгээ маш сайн мэддэг, арга хэмжээг нь авч чаддаг. Монголд бол эсрэгээрээ улам л дэвшээд байдаг. Монгол дотоодын хулгайчуудаа зогсоовол хүссэн хүсээгүй хөгжөөд явчихна
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.47
Гадныхаас илүү дотоодын дайснууд илүү хорлонтой
Нэргүй 5 цагийн өмнө 202.70.43.34
ДОТООДЫН ДАЙСНУУДААСАА САЛАХНУУ ????
Зочин 5 цагийн өмнө 103.212.117.239
Францын шүүх ураны төслийн компанийг монголчуудад авилга өгсөн гэж мэдэгдсэн. Компани нь ч үүнийгээ хүлээсэн тухай мэдээ гарсан. Манай ямар албан тушаалтан энэ авилгыг авсныг мэдсэний дараа энэ гэрээгээ батлахгүй бол сүүлд нь энэ гэрээнд оролцсон хүмүүс нь авилга авсан нь ил болоод бөөн асуудал үүсэх вий дээ.Нөгөө Баяр, Баярцогт нар шиг гэрээ байгуулах үед баярлацгаагаад, дараа нь аавын хаалга татах вий.Үүнийг сайтар мухарлах хэрэгтэй.
Нэргүй 26 минутын өмнө 103.57.92.217
Баяр,Баярцогт нтр-ийг чинь Оросын даалгавараар Баттул га зориуд шоронд хийсиймаа, тэд чинь эх орондоо буруу юм хийгээгүй юмшүү дээ !
Оросууд Бодоо,Данзанг буудсан шиг л Оросын захиалгаар Баттулга эх орончдыг шоронд хийсэн юм !
Хоног өнгөрөх тусам тэр үнэн тодорхой болж байгаа !!!
Ард түмэн цөм тийм зөв ойлголттой болж байгаа !!!!!!!!
Зочин 5 цагийн өмнө 66.181.183.179
дандаа бурууг бусад руу чихэх юм. Оюук болио. 8 жилийн өмнөх Элбэгдоржийн хонгилын шүүх одоо хүртэл байсаар ажил гацмалаа гээд сонгуулиар шүүмжлээд байсан. Одоо төмөр зам яахаараа бусад рбж чихдэг юм. одон жил ерөнхий сайд байхдаа яагаад өөрөө зохицуулж чадаагүй юм. мэдлэг хүрээгүя юу. Олон тү эн өөрт чинь тун дургүй байна. наад суудал өөрт чинь таарахгүй байна.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.55
овоо тэнэг гаруу
Мэргэн ард 5 цагийн өмнө 202.179.31.242
төмөр замгүй байхад хулгайгаар гаргасан нүүрсний асуудалаа шийдээгүй байж …. төмөр замтай болчихвол аймаар ихээр нь хулгайгаар гаргах боломжтой болно
зочин 6 цагийн өмнө 139.5.216.237
Ж.Самбуу гуай Орос Улсаас шагнасан Ленины одонг дагдалдаж ирсэн мөнгөөр Хүүхдийн паркийг анх байгуулж, хүүхдүүдэд
зориулсан тоглоомыг гаднаас оруулж ирж тохижуулсныг тэр үеийнхэн мэднэ дээ. Одоо тэр хүүхдийн паркаас үлдсэн юм байхгүй дээ.
Паркийн газар газрын наймаачдын гараар ороод алга болсон. Одоо Самбуу гуай шиг зүрх сэтгэлтэй удирдагч энэ улсад байсансан бол
байдал арай өөр байхсан. Одоо бол Цэдэнбал, Самбуу гуай нтрийг муулаад зүхээд суудаг нөхдүүд л олширсон бололтой
Нэргүй 21 минутын өмнө 103.57.92.217
Сайхан чаадаг гаруу, чи ! Самбуу гуай чинь даян дэлхийн энх тайвны төлөө Лениний шагналтан байлаа, түүний нь одон гэж авч бна,хөе !
Нэргүй 7 цагийн өмнө 223.118.50.65
Зоригийн хэргээр хичнээн хүн хичнээн жил бизнес хийв дээ. Энэ шалдан банди эцэг Ширчингийн Сүхбаатартайгаа Самбуугаар бизнес хийдэг бодвол өөрөө сайн таньдаг байсан юм болов уу.Ж.Самбуу АИХ-н дарга байхдаа биё нь өвдөөд ардчилсан Солонгост удаан хугацаагаар эмчлүүлж ирчихээд АИХ-н хуралдаан дээр ардчилсан Солонгос дайнаас болж их зүдэрч байна нэг аймгийнхаа газрыг өгье гэж байсан баримт нь үлдэж.Молотовд монголын хойд хэсгийн их газар нутаг алдахад юу дуугаралгүй амиа хоохойлсон тэнэг урвагч өв
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.194
Уих зг нам төрд шигдэж үүрлсн хулгайч бузр манж х***а зулбасгууд зайлж ялаа үүрч алга блохгүй бол устгж мэдрүүлнэ дэ.