Пакистан энэ сарын 24-ний шөнө Афганистаны Пактика мужийн Бармал дүүрэгт хэд хэдэн удаа агаарын цохилт өгч, 46 хүн амиа алджээ. Мөн зургаан хүүхэд шархадсан гэж Талибаны засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.
Агаарын цохилтод долоон тосгон өртсөний дотор нэг гэр бүлийн таван гишүүн амиа алдсан нь Ламан тосгонд аж. Пакистан халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Мург Базар тосгон ихээхэн сүйрэлд автсан байна. Талибуудын Батлан хамгаалах яам агаарын дайралтыг буруутгаж, хариу арга хэмжээ авна гэж амлалаа.
Амиа алдсан хүмүүсийн албан ёсны тоо хараахан гараагүй байгаа ч дор хаяж 15 хүний цогцсыг гаргаж авсан гэх мэдээлэл байна. Пакистан болон Афганистаны хооронд хурцадмал байдал нэмэгдэж, ялангуяа Афганистаны нутаг дэвсгэрт "Техрик-е-Талибан Пакистан" (TTP) бүлэглэлийн босогчид байгаатай холбогдуулан агаарын цохилт өгч байгаа бололтой. Сүүлийн саруудад Пакистаны армийн эсрэг дайралт хийх болсон “TTP”-ын дайчдыг орогнох байраар хангасан гэж тус улсын эрх баригчид Талибаныг удаа дараа буруутгаж байсан юм. Үүний хариуд Талибанчууд эдгээр мэдэгдлийг няцааж, сүүлчийн цохилтод дайчид бус энгийн иргэд өртсөн гэж мэдэгдэв. “Афганистаны Исламын Эмират улс үүнийг олон улсын бүх зарчим, илэрхий түрэмгийллийн эсрэг харгис үйлдэл гэж үзэж, хатуу зэмлэн буруутгаж байна. Бид хариу арга хэмжээ авна” гэж Афганистаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.183.86
Лалровын ахан дүү талибанууд,,,аргагүй л орос ахыгаа дуурайждээ,,,,хамгаалж өмгөөлж байсан пакистандаа алан хядахажилгаа хийгээд л,,,,
Нэргүй 7 цагийн өмнө 202.55.188.116
ингээл малтаад байдаг орк шүү.наад бүс нутагт чинь а**с ийм тохиргоо хийгээд орхисоныг мэдэхгүй бурдаг тролл.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.183.86
Америк ямар тохиргоо хийгээв,,,,америк 20 жил афганыг дарлан мөлжиж шулж шулж,,,,афганаас ум хумгүй зугтсан юм бишүү,,,тэгээд л ,,,чиний орос ах чинь талибан гэдэг гэдэг дүүтэй бболсон юм бишүү,,,,,20 жил америкын дарлалд,,,,афган эмэгтэйчүүд охид хүүхдүүд сурч боловсрон,,,хүн гэдгээ мэдэрч байсан нь,,,,ээдээ мөнчиг буруу байсан юмаа,,,,тиймээ,,,,айииинн,,,орос ахтай оркоо,,,сирийн 500,000иргэнээ алж,,,14,000,000иргэн гадаадад дүрэвэн зугтсан Асадынхны дэглэмийг дэмжсэн бөгспутиныг оросуудыг
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.183.86
Асадын дэглэмийг дэмжсэн бөгспутиныг оросуудыг сирийн иргэд ямар ихээр үзэн ядна вэ,,,,яагаад,,,,