УИХ-аас "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтиин үр дүн шийдэл” сэдвээр хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2024.12.25/-ийн хуралдаанаар агаарын бохирдол, утаатай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тусгасан бөгөөд байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн байна.
Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллана. Харин тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар багтсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарын ажлын хэсэгт нэмсэн байна.
Зочин 2024-12-26 202.9.46.92
Юу хүлээгээд 2 сард хийх гэж байгаа юм бол?
123 2024-12-26 43.242.241.151
Утаа багасахыг нь хүлээж байгаамаа
Энд түр амьдрагч! 2024-12-26 122.201.23.84
Өмнөх сонсголоор яаж ч чадаагүй биздээ. Хөгжлийн, нүүрснил хулгайч бүгд л цагаадаад өнгөрсөн.
Утаатай тэмцэх Оюунэрдэнээ, Нямбаатараа!!! 2024-12-26 59.153.86.110
Утаагүй Улаанбаатарыг бий болгохын тул гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуурыг дэмжих ёстой байтал тэдгээр айлуудыг боомилж цахилгаан халаагуур хэрэглээний үнийг 2 дахин нэмсний улмаас эдгээр айлууд одоо нүүрс түлдэг нам даралтын систем рүү шилжиж бна. Утааг улам ихээр бий болгож Улаанбаатарчуудыг уушиггүй болгож өвчний үүр болгож. Энэ бол ард түмний эсрэг гэмт хэрэг Нямбаатараа!!! Эсрэгээр цахилгаанаар дулаанаа шийдсэн айлуудыг дэмжиж хөнгөлөх ёстой. Эрүүл мэнд чухал уу мөнгө чухал уу!!!
Зочин 2024-12-26 139.5.217.162
Хаха, хоёр сард утааны сонсгол хийнэ гэнэ ээ, тэгж байтал цагаан сар, тэгээд хавар болоод дулаараад мартаж орхино, тэгээд ирэх жил оны сүүлээр гэнэт ухаан орцгооно, мөн биз
Нэргүй 2024-12-26 202.70.43.34
СОНСГОЛ нэртэй ХУД ЁСОЛГОО, КЛИП-үүд хийж яахнавэээ….ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ЦАГ ҮРСЭН…………
Нэргүй 2024-12-26 202.126.88.209
Зун болчихно шүү дээ, МАНгаруудаа
Улаанбаатар утаа уушиг 2024-12-26 66.181.184.202
хорт барьцалдуулагч шатааж ард түмнийг хордуулах уушиг болон таван цулын шохойжих өвчин тусах эрсдэл магадлалыг нэмэгдүүлэх аюулаас сэргийлэх сонирхолгүй юм байна. Улаанбаатарчуудын уушгины рентген зураг хөдөө цэвэр агаарт амьдарч байгаа хүмүүсийн уушгины рентген зургуудыг харьцуулж дүгнэлт хийж ард түмэнд тайлагнах хэрэгтэй
Нэргүй 2024-12-26 66.181.183.47
ҮНЭХЭЭР ЦАГ ХУГАЦААГ НЬ ХҮРТЭЛ ЗОХИЦУУЛЖ ТОХИРУУЛЖ ЧАДАХ ЮМ АА. МАН ҮНЭХЭЭР МУУ ЮМАНДАА САЙН ШҮҮ. 2 ДУГААР САРД АГААРЫН БОХИРДОЛ БАГАСНА. ДЭЭР БАЯР ЁСЛОЛ ТЭМДЭГЛЭХ ЯСНЫ ДУРТАЙ МОНГОЛЧУУД НЬ ЮУН УТААТАЙ ТЭМЦЭХ, ХЭВИЙН б**в ГАРЫН БЭЛЭГ, САРНАЙ ШОКОЛАТ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ АРХИДАЛДТЫН ӨДӨР ГЭЭД….. ЮУН УТААНЫ СОНСГОЛ. ИРЭХ 11-12 ДУГААР САР ХҮРТЭЛ ЗАМ ДЭЭРЭЭ 0 ЗОГСОЛТ ХИЙХ ХҮРТЛЭЭ ТАГ МАРТАНА ШҮҮ ДЭЭ
зочин 2024-12-26 66.181.180.35
Улаанбаатарын гэр хорооллыг тэлж утаа угаарт дарсан агаарыг нь бохирдуулсан этгээдүүд бол АН гэх бүлэг этгээдүүд Эд нар л хүний эрх нэрийн дор хүмүүсийг хөдөөнөөс хот рүү билчээсэн Одоо ч билчсээр байна Гэр хорооллын утааг яаж ч оролдоод дийлэхгүй байна Хүмүүсийг шилжих хөдөлгөөнийг хязгаарлах аливаа оролдлогыг эд нар л жадлан эсэргүүцдэг