Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг САС” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Зочин 2024-12-25 202.9.40.243
Гантөмөрөө энэ засгаас гадаа. Алийн болгон бэлгэвч хийж явха.
Нэргүй 2024-12-25 43.228.129.20
Ханги мандал гэж солиорч байхаар тэр гашуун сухайтаа нарийн цариг болгодог болоосой. бүтэхгүй баахан мөрөөдөлөөр хөрөнгө мөнгө их цацаж байна. Мэргэжлийн хүнээс асухгүй өөрийнхөөрөө л зүтгээд байх юм энэ Оюунэрдэнэ
Нэргүй 2024-12-25 202.131.225.242
Хил холболтын төмөр зам чухал ч хятадуудын аманд орж нүүрснээ олон жилээр бага үнэээр өгөхөөр тохирч болохгүй. Хятадууд тэгэж хямдруулж авах нөхцөл тавих гээд байгаа олон улсын биржийн үнээс 1-3 хувийн хөнгөлөлт тооцно гэдэг ч юм уу. Маш няхуур эх оронч хандах хэрэгтэй. Хятадууд алдагдсан боломжоо тооцож ингэж байгаа ч гэх шиг юм яриад байгаа. Алдагдсан боломж гэгч оюукын ярьж эхэлсэн нэр томъё оюук хятадууд очиж сэдэл өгөөд байна уу, эсхүл хятадууттай нийлсэн ямар нэг ашиг сонирхлын зөрчил бну
Нэргүй 2024-12-25 122.201.31.175
III цахилгаан станц, Эгийн голын Уцс хоёрыг боль!
Бат инженер 2024-12-25 202.9.40.95
Хятад компаний аманд орж ийм өндөр өртөгтэй зам бариулах юм уу.
Нэргүй 2024-12-25 43.242.242.59
Эсэргүү нартай болон луйварчиддтай гар хөл болсон хүмүүс Ерөнхий сайдыг мянга огцор гээд огцруулж чадахгүй. Ард түмний олонх сонгосон учир тэр юм. Хуулийн засаглалтай орон тэгдэг юм.Наад захын мэдлэггүй юмнууд огцор гэж айлгаж байгаад огцруулаад Элбэгдорж эсвэл Сайханбилэг нь ирээд ерөнхий сайд болчихно гэж мөрөөдөж байх шиг байна. Тийм юм хэзээ ч болохгүй. Монголын эсрэг үзэл бодолтой дотоодын дайснууд хуцаж л байг бид улс орноо хөгжүүлнэ. Урагшаа Оюун-Эрдэнэ ээ. Бид дэмжиж байна.
Нэргүй 2024-12-25 202.179.25.140
Оюунэрдэнэ та Х.Баттулгын ажлыг гүйцэлдүүлэхээр яваад байх юм. Ард түмэн бүгд мэдэж байгаа шүү. Хурдан огцорооч ээ.
Нэргүй 2024-12-25 202.126.91.131
Хоёр дахь нь ТТ цахилгаан станц эрэмбэлэгдсэн. Шүүхдсэн 2 компани Дээд шүүхээс шаардлага хангахгүй харагдсан. 4 хүнтэй цахилгаан станц битгий хэл ганц ТҮЦ барьж үзээгүй компани зүтгүүлж бүтэн 2 жилийн хугацаа алдлаа шуналын ТАХАЛ Чойжилсүрэн. Арай ч дээ .
Зочин 2024-12-25 66.181.184.200
Нөгөө стратегийн 16 ордын 51’хувийг авах юу болсон бээ. Чимээгүй бочихлоо. Цаад тал хөдлөхгүй бгаа бол хамтарч шахья л даа. Болохгүй бол буцаагаад 100 хувь авчихаач
Нэргүй 2024-12-25 202.21.110.35
Тогоо яах уу даргаа