Аяллын компаниудын эрэлт ихэсч, монголчууд дулаан орон руу "дүрвэж" байна

Аяллын компаниудын эрэлт ихэсч, монголчууд дулаан орон руу "дүрвэж" байна

Аяллын компаниудын эрэлт ихэсч, монголчууд дулаан орон руу "дүрвэж" байна

Сүүлийн жилүүдэд шинэ оноо дулаан оронд угтах хүсэлтэй иргэдийн тоо олширсон. Зуны улиралд гадаадын жуулчид Монголд ихээр ирдэг бол өвлийн улиралд дотоодоос гадагшаа чиглэсэн аяллын тоо нэмэгддэг.

Тухайлбал, Тайланд, Вьетнам, Сингапур зэрэг орон руу иргэд хамгийн ихээр зорчиж байна. Тайланд, Вьетнам зэрэг улсыг залуус голдуу сонгодог бөгөөд өртөг зардлын хувьд бусад оронтой харьцуулахад хямд байна.

Вьетнамын Фукуок аралд зочид буудал нэг өдрийн 170 мянган төгрөг, долоо хоногийн 1.1 сая төгрөгийн үнэтэй. Хоол хүнсэнд ойролцоогоор долоо хоногт 300 мянган төгрөг зарцуулдаг аж. Харин шинэ жилийн уур амьсгалыг илүүтэй мэдрүүлэх Москва чиглэлийн зургаан өдрийн аялал дунджаар том хүн 3.3 сая төгрөг, хүүхэд 3.1 сая төгрөгийн үнэтэй байна. Хэрэв москвад шинэ оноо гаргахаар төлөвлөсөн бол, тэр тусмаа өөрсдөө аяллаа зохион байгуулахаар шийдвэл нэг сарын өмнө онгоцны билетээ бичүүлэх, очоод байрлах зочид буудлаа ч давхар захиалах нь тэр хэрээр хэмнэлт авчирна.

Аяллын компаниудын 2024 оны бүртгэл эрэлттэй байгаа бөгөөд ирэх оны аялалдаа хэдийн захиалга авч эхэлжээ. Иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө аяллын захиалга өгөх, аль улс руу аялахаа урьдчилан сонгосон байх, хаана юу үзэх, ямар хоол идэх, зочид буудал нь хэдэн одтой байхаа хүртэл тодруулах хэрэгтэйг компаниуд зөвлөж байна.

Төв банкны хийсэн судалгаагаар, манай улсын аялагчдын 10 гаруй хувь нь компаниар, үлдсэн нь өөрөө аяллаа зохион байгуулдаг аж. Манай улсын иргэд гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81 хувийг бэлэн мөнгөөр хийдэг байна. Азийн орнуудад аялах нь Европын орнуудтай харьцуулахад хамаагүй хямд бөгөөд валютын ханшийн алдагдал ч тэр хэрээр бага. Ам.доллар, еврогийн төгрөгтэй харьцах ханш өсөх тусам Европ, Америкт хийх аяллын зардал нэмэгддэг.

 Хүүхдүүдтэйгээ яваа хүмүүсийн хувьд аяллын компани сонгон үйлчлүүлэх нь элбэг.

Харин хосууд компанид хандаж, бэлэн хөтөлбөр авахаас илүү өөрсдөө хаана, юу үзэх, хэрхэн бага зардлаар аялахаа нарийн тооцдог болжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2024 он гарсаар 1.2 сая иргэн гадаад улс руу зорчжээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 389 мянган хүн буюу 46.7 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг улсаар нь авч үзвэл өмнөх оны мөн үеийнхээс:

  • Хятад 332600 буюу 60.6 хувь
  • Орос 38300 буюу 35.1 хувь
  • Вьетнам 3100 буюу 28.2 хувь
  • Солонгос 14000 буюу 19.6 хувиар тус тус өссөн байна.

Гадаад руу зорчсон Монгол Улсын иргэдийн 63.8 хувь нь эрэгтэй бол 36.2 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Түүнчлэн 84 мянган хүүхэд гадаад улс руу зорчсон гэсэн статистик гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-26 178.116.27.213

yhsenii choni dukaan ornood gej utasnaas dvrvej bn geech malaa.hulgaichuudiin ar fer sh dee

Avatar

Зочин 2024-12-26 202.9.41.1

Манай хулгайч баячууд энэ дэлхийн бүх газар орныг дуусгаад одоо сансарт аялах бэлтгэлээ хийж байгаа. Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-12-26 122.201.31.238

end hilgaichiin awilgachin luiwarchin eswel shulaachdiin
tegeed turiin albanii heden ger bvlvvd ywj bgaaldaa ternees jiriin ard irged ywj amjihgvi l bgaa

Avatar

Нэргүй 2024-12-26 202.21.107.26

их зугаалах мөнгөний гарз юм байна лээ. одоо мөнгө олдвол газар авдаг болсон. жил болгон үнээ бараг нугалдаг

Avatar

Зочин 2024-12-26 59.153.113.245

явах нь яваад ирэх нь ирж л байдагшдээ

Avatar

Нэргүй 2024-12-26 202.179.31.242

завтай бас мөнгөтэй хүмүүс л явдаг байхдаа. гэтэл би завгүй бас мөнгөгүй

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.181.158

Хөөрхий ядарсанууд нь Вьетнам Тайланд руу зүглэдэг юм шиг бна лээ.

Avatar

Нэргүй 2024-12-26 202.179.31.242

УБ гээсээч гарч чадахгүй бид хэд нь яасанууд нь байна гэсэн үг үү

Avatar

Зочин 2024-12-26 202.9.41.1

Бид нар бол мөрөөрөө яваа боол оркууд билээ. Хулгайч луйварчин авилгачин дамын шулан мөлжөөчид бол дээд язгууртан оройн дээд тэнгэрийн амьтад гэсээн.

Avatar

XXX 2024-12-26 203.91.116.222

Аялж, амар зугаал гэсэн сурталчилгаа их явж байна. Хэзээдээ ажиллаж хөдөлмөрлөж өрхийн амьдралаа дээшлүүлэх вэ

Avatar

Монголд алдагдалтай аялал жуулчлал 2024-12-26 139.5.219.201

Аялал жуулчлалхар гаднаас орж буй долларын хэмжээ нь Монголчууд доллар аваад гадагшаа аялахаас бага байна. Олж байгаагаасаа их хэмжээнд гадагш гаргаж зарж үрж байна да!!!

Avatar

Нэргүй 2024-12-26 202.179.31.242

"дүрвэж" зориуд ёжлож бичсэн байна

Avatar

Л.Лхагва 2024-12-26 66.181.185.203

Гадаад улсад аялалаар яваа хүмүүсийг дүрвэгсэд гэж нэрлэх нь оюуны хомсдол уу?зүгээр эндүүрэл үү?

Avatar

Зочин 2024-12-26 172.56.105.47

үнэн

Avatar

zochin 2024-12-26 202.9.46.93

manai uls shig saixan uls xaana.xvn ooroo zov amidraj chadval manaid bolomj bololtsoo baigaa.

Avatar

зочин 2024-12-26 66.181.180.35

Монголын ихэнх иргэдэд ийм боломж байхгүй Манай баялагийн ихэнхийг өөрийн мэдэлд оруулсан баячууд тэдний гэр бүлийн гишүүд л энгэж тансаглана Энгийн иргэд бол тэдний тансаглах мөнгийг буй болгодог хүмүүс Зөвхөн монголд биш ялангуяа барууны бүх оронд ийм байна Баячуудын гол ажил бол зугаалах тансаглах

Avatar

Зочин 2024-12-26 172.56.105.47

үнэн

Avatar

Зочин 2024-12-26 202.9.41.1

Барууны баячууд бол жинхэнэ шударга хууль ёсоор баян болдог тул бүх хүмүүс тэднийг хүндэлж хайрладаг юм. Хулгай луйвар авилга дээрмээр баяжвал хүн бүр үзэн ядаж төр засаг нь маш хатуу ял шийтгэл оноодог.

Avatar

Нэргүй 2024-12-26 59.153.115.28

тархи нь ядуурсан болохоос монголчууд уг нь тийм ч ядуу ард түмэн биш л дээ

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.183.47

МОНГОЛЧУУД ГЭДЭГ ОЙЛГОЛТОО БОЛИМООР БАЙНА ШҮҮ_ МОНГОЛЫН БАЯЧУУД ГЭВЭЛ ИЛҮҮ

Avatar

Бадарч тахар 2024-12-26 66.181.184.170

ооркууд мөнгөтэй л байгаа юм байна !

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.183.47

ХАРИН ТИЙМ

Avatar

з 2024-12-26 202.126.89.254

ер нь яваандаа монголчуудыг ямар нэгэн аргаар гадагш дүрвүүлж оронд нь хязгааргүй гадаадууд оруулж ирэх бодлого байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-12-26 139.5.216.207

Сохор байх тусмаа хардамтгай!!

Avatar

Нэргүй 2024-12-26 139.5.218.17

утаанаас зугтаад …

Avatar

gadnizail 2024-12-26 50.147.160.114

zubxun

Avatar

bzgyi+xolbojxylgail; 2024-12-26 50.147.160.114

OB

Avatar

Нэргүй 2024-12-26 66.181.179.91

Зарим хүмүүс хөөрхий гадагшаа гэр бүлээрээ явж зугаалж байгаа хүмүүсийг 30 гэр бүлтэй хамааралтай гээд гоншигноод байх юм. Нарантуулын захын наймааачин ч ингэж явах чадалтай ш дээ

Avatar

Нэргүй 2024-12-26 203.17.23.177

МОСКВА РУУ ОДОО ЯВАХ УУ?

Avatar

Нэргүй 2024-12-26 103.212.117.118

яваад амраад ирсэн байвал яах уу

Avatar

Нэргүй 2024-12-26 103.212.162.155

Манайхны ихэнх нь ояа. Хүүхдүүдээ орост сургуульд явуулчаад сууж байгаа малууд хүртэл олон бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж