"Шинэ он солигдох мөчид цахилгаан хязгаарлахгүй"

"Шинэ он солигдох мөчид цахилгаан хязгаарлахгүй"

"Шинэ он солигдох мөчид цахилгаан хязгаарлахгүй"

Эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн тухай албаныхан ярьж байгаа ч эрчим хүч хязгаарлалт үргэлжилсээр буй. Тэгвэл энэ зорилтот хүрч байна гэдгийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцолсон юм. Тэрбээр "Багануур дүүрэг дэх 50 МВт-ын баттерей станц 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орсон. Улсын комисс хүлээн авсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокын дулааны станц өчигдөр галлагаагаа эхлүүлж, 26 цаг хэвийн үргэлжилж байна. Энэ байдлаараа 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд төвийн эрчим хүчний системтэй холбож, 150 МВт-ыг нийлүүлнэ. Бид шинэ он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй байхаар зорьж ажиллаж байна. Анх арваннэгдүгээр сард туршилт хийх явцад галлагааны дамжуургад гал гарсан. Он солигдох мөчид энэ Багануур, Бөөрөлжүүтийн станцаас эрчим хүч нийлүүлбэл он солигдох мөчид эрчим хүчний дутагдалгүй байна" гэв.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Нийт 60 барилга байгууламж баригдаж буй. Харамсалтай нь, 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05.00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэг галд өртөж, бүрэн унтраасан гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.

Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ.

Нийтдээ 600 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орох юм. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.

Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.

"БӨӨРӨЛЖҮҮТЭЭС 150 МВТ-ЫГ ЭНЭ ОНДОО БАГТАЖ НИЙЛҮҮЛНЭ"

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Би нийслэлийн Засаг даргаар томилогдоод жил гаруй болж байна. Ажлаа авснаас хойш 200 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх төсөл танилцуулж байсан. Тэгвэл 10 хоногийн өмнө Багануурын 50 МВт-ын станц ашиглалтад орж, хэвийн горимоор ажиллаж байна. Гэсэн ч шөнө оройн цагаар айлуудын тог цахилгаанд хязгаарлалтыг хийж байгаа. Бид 40 жил эрчим хүчнийхээ салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийж, 1984 оноос хойш нэг ч станц бариагүй. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж дууссан.

Энэ долоо хоногт Улсын комисс ажиллаж эхэлнэ. Үүний дараа энэ ондоо буюу 2024 оны арванхоёрдугаар сардаа багтаад 150 МВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ. Дамжуулах байгууламж нь шатсаныг бүрэн засч дууссан. Ингэж нэмэгдсэн ч өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний дутагдал үүснэ.

Учир нь 2023 оны өвөл эрчим хүчний хэрэглээ 14 хувиар нэмэгдсэн. Одоогийн байдлаар 10 орчим хувиар нэмэгдэж байна. Гадаа -30 хэм давж хүйтрэхээр дахин 4-5 хувийн нэмэгдэл үүсэх урьдчилсан тооцоог гаргаж байгаа. Хотын даргын эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөхөөр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Дагдан ажиллаж байгаа. Бид өдөр тутам эрчим хүчний хэлбэлзэл, хэрэглээг хянаж байна. Эрчим хүчний яамтай хэд хэдэн зүйл дээр ойлголцсоны үр дүнд энэ жил 200 МВт-аар эрчим хүчээ нэмэгдүүлж байна. Цаашид 5-6 төслийг урагшуулахаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа Дамбадаржаагийн дулааны цахилгаан станцаар 100 МВт нэмэгдүүлэх нэмэлт гэрээ хийхээр тохиролцсон. Сүүлд шинэ Төв цэвэрлэх байгууламж барьж буй аж ахуйн нэгжүүдтэй нийт гэрээний үнийн дүнгийн 20 хувьд багтаан нэмэлт гэрээ байгуулж, лагийг ил хатаахгүйгээр боловсруулах үйлдвэр байгуулахаар хэлэлцсэн. Санхүүжилтийг нь хотоос гаргана" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 46.182.186.67

FY

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.45

Нэг ощл биш юм санагдаад байх юм даа…

Avatar

иргэн 8 цагийн өмнө 66.181.183.25

21-р Зуунд Тог цахилгаан тасдахгүй ээ гээд хэнэгч үгүй Мэдэгдэл хийгээд зогсож байгаа Хотын дарга Нямбаатар *ичмээр* юм дөө,,,,,,,Эрчим хүчний энэ Хямрал бол Авилгаас үүдэлтэй,

Avatar

ХАХА 9 цагийн өмнө 27.123.212.86

Шөнийн тог ш дээ хаха Илүүдэлтэй

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.163.12

Бид 40 жил эрчим хүчнийхээ салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийж, 1984 оноос хойш нэг ч станц бариагүй. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж дууссан- ТЭГСЭН ЧИНЬ БӨӨРӨЛЖҮҮЛЛИЙГ нь ХУВИЙН ХЭВШИЛ БАРЬСАН

Avatar

Zochin 10 цагийн өмнө 202.55.191.130

sdaaa yamar ih hair halamj ve hahahahaha

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.12

Халуун намраар нээлт хийгээд сүржигнээд байсан одоо болтол ажилладаггүй ээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.194

лалараа зайлаарай чи

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.92.217

Тэрийг чи мэдэхгүй ээ, Орос ах нар л мэднэ ш дээ !

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.180.70

одоо баярлалаа гэхүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж