Сирид 13 жил үргэлжилсэн иргэний дайн Башар аль-Ассадын уналтаар дуусч, 50 жилийн дэглэм эцэс болсон. Башар аль-Ассад эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Москвад дүрвээд буй. Түүний эхнэр Асма аль-Ассадыг төрөлх Их Британи руугаа буцаж магадгүй гэх цуу яриа ч гараад байгаа билээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа бид Сирийн тэргүүн хатагтай асан Асма аль-Ассадыг онцоллоо.
ЭММА
Дарангуйлагч асны эхнэр тэрбээр 1975 онд Их Британийн нийслэл Лондонд төрж, өсчээ. Түүний эцэг Фаваз Ахрас нь Кромвеллийн эмнэлгийн зүрх судасны эмч байсан бол ээж Сахар Ахрас нь Лондон дахь Сирийн Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга байжээ. Тэд Хомс хотоос гаралтай сунни муслим шашинтнууд юм.
Асма Твайфорд сүмийн ахлах сургууль болон Күинс коллежид суралцсан. Улмаар 1996 онд Лондонгийн Кингс коллежийг компьютерийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн байна.
Эцэг эх нь Асмаг гадны соёлд нээлттэй нэгэн болгохыг хичээдэг байжээ. Тиймдээ ч түүнийг сүмийн бага сургуульд байхад нь Эмма гэж нэрлэдэг байв. Асма Ойрхи Дорнодыг тэгтлээ сонирхдоггүй байсныг ойр дотныхон нь дурсдаг. “Тэр их англижуу. Сиритэй ямар ч холбоогүй байхыг хүсдэг юм шиг л харагддаг байсан” гэж гэр бүлийн найз нь ярьжээ.
Асма коллежоо нэгдүгээр зэрэглэлийн дипломтой төгсөөд, “JP Morgan”-д ажилд орсон байдаг.
Асмаг Башартай харилцаа тогтоохыг хамгийн их дэмждэг байсан нь түүний ээж. Тэднийг анх танилцах үед Башарын эцэг Хафез ерөнхийлөгч байв. Хафезын дараа Башар засгийн эрхийг залгамжлах нь тодорхой байсан. Башарыг 1990-ээд онд Лондонд нүдний эмчээр сурдаг байх үед тэд хэд хэдэн удаа уулзжээ. Эцэг Хафезыг нас барсны дараа 2000 онд зохиомол сонгуулийн үр дүнд Башар ерөнхийлөгчөөр томилогдсоны дараахан Асма хэнд ч хэлэлгүйгээр гурван долоо хоногийн турш алга болов.
Буцаж ирэхдээ тэр нэгэн сайхан сири залуутай танилцсан тул ажлаасаа гарч, Харвардын бизнесийн сургуульд сурахаа болихоор шийдсэн гэж хэлжээ. Зөв шийдвэр гаргаж байгаа эсэхийг нь асуухад “Хайр дурлалаа бус Харвардыг сонгодог хүн гэж хаана байх билээ?” гэжээ.
АССАДЫН ДЭГЛЭМИЙГ ЗӨӨЛРҮҮЛЭГЧ
Тэдний гэрлэлтийн эхний жилүүдэд Ассадын дэглэм жагсагчдыг хэрцгийгээр дарж байв. Үүнтэй зэрэгцээд гэр бүлийнхээ дүр төрхийг илүү зөөлөн мэт харагдуулах Асмагийн “кампанит ажил” үргэлжилсэн гэхэд болно. 2011 оны гуравдугаар сард “Vogue” сэтгүүл “Цөлийн сарнай” нэртэйгээр Асмаг онцолсон нь энэхүү кампанит ажлын оргил хэсэг байв. Тухайн нийтлэлд Сирийг Ойрхи дорнодын хамгийн аюулгүй орон гэж нэрлээд зогсохгүй Сирийг “брэнд” болгоно гэсэн байжээ. Мөн дарангуйллын дэглэмтэй Сирийг “жинхэнэ ардчилсан улс” гэж нэрийдсэн байв.
Мэдээж энэ нийтлэл маш их шүүмжлэл дагуулсан. Эцэстээ тухайн дугаар нь дэлгүүрүүдийн лангуунаас хураагдаж, “Vogue”-ийн цахим хуудаснаас хүртэл устгагдсан аж.
ИМЕЛДА МАРКОС
Сири дэх нөхцөл байдал дордохын хэрээр Асма олон нийтэд хандан мэдэгдэл хийх нь ч ховордсон. Тэрбээр маш завгүй хөтөлбөртэй байдаг, янз бүрийн буяны байгууллагуудыг дэмжиж ажилладаг гэж өөрийгөө хаацайлж байв.
Гэвч Асмагийн бодит үнэнийг 2012 оны гуравдугаар сард Сирийн идэвхтнүүд дэлгэж орхижээ. Тэдний олж илрүүлснээр Асма бослого ид өрнөж байхад Парисын дэлгүүрүүдийг цахимаар хэсч, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсаар байжээ. Гэтэл тухайн үед дэгдсэн бослого үймээнээс болж 8000 хүн амиа алджээ.
Дэлгүүр хэсэх дуртай зуршил нь түүнд “Имельда Маркос” гэх нэрийг авчирсан юм. Энэ нь Сирийн дипломатуудыг дарангуйлагч Фердинанд Маркосын гутланд донтсон эхнэрийн нэр юм.
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар тухайн сарын сүүлээр Асмагийн гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, хөрөнгийг нь царцаасан байна. Их Британи, Германы Элчин сайд нарын эхнэрүүд түүнд арга хэмжээ авахыг уриалж байв.
АСМАГИЙН ХУВИРШГҮЙ СОНГОЛТ
2016 онд Асмад Сириэс аюулгүй гарах гэрээг санал болгосон боловч нөхрийнхөө хажууд үлдэхийн тулд татгалзсан гэдэг. Тэрбээр “Россия 24″ телевизэд ярилцлага өгөхдөө “Би анхнаасаа л энд байсан. Өөр газар байх талаар огт бодож байсангүй. Тийм ээ, надад Сириэс зугтах боломж санал болгосон. Үүнд нь миний хүүхдүүдийн аюулгүй байдал багтсан байсан. Энэ саналыг тавьж буй хүмүүс юуны араас хөөцөлдөөд байгааг олж мэдэхэд тийм их ухаан шаардагдахгүй. Тэд Сирийн ард түмний ерөнхийлөгчдөө итгэх итгэлийг сэвтүүлэх санаатай байсан юм” гэжээ.
Өдгөө Сирийн дэглэм нуран унасан хойно ч Асма нөхрөө орхисонгүй. Түүнийг Оросыг орхиж, төрөлх Их Британи руугаа буцаж магадгүй гэх цуу яриа сүүлийн өдрүүдэд хэвлэлээр гарсан. Гэвч Асмагийн аав болон Кремль энэ мэдэгдлийг үгүйсгэсэн юм.
Асма энэ оны тавдугаар сард цусны хорт хавдрын онош сонссон. Сирийн тэргүүн хатагтай асан тэрбээр хоёр дахь удаагаа хорт хавдраар өвдсөн нь энэ юм. 2019 онд тэр хөхний хорт хавдартай гэж оношлогджээ. Гэхдээ нэг жилийн турш хими эмчилгээ хийлгэсний эцэст бурхны авралаар бүрэн эдгэрсэн аж.
Энэ удаад түүнийг өвчнөө эмчлүүлэхийн тулд Их Британийг зорьж магадгүй гэж үзэгсэд бий. Гэвч түүнийг Их Британид хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер мэдээлэл өгөхдөө “Ассадын эхнэрийг Их Британид тансаг амьдралаар амьдрахыг зөвшөөрөх ёсгүй” гэжээ. Харин Их Британийн улстөрч Роберт Женрик “Асма Их Британид буцаж ирвэл энэ нь Ассадын олон сая хохирогчийг доромжилсон хэрэг болно” гэлээ. Гадаад хэргийн сайд Дэвид Ламми ч бас өмнө нь ижил төстэй мэдэгдэл хийж байв. Тэрбээр “Асмаг Их Британид ирвэл таатай хүлээж авахгүй. Түүний эсрэг хориг арга хэмжээнүүд хүчинтэй хэвээр байгаа” гэж мэдэгдэж байжээ.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.183.47
УДАХГҮЙ МОСКВАГИЙН ТАРИАНД ОРНО БАЙЛГҮЙ ДЭЭ
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.46.232
Энэ бол зөвхөн тархи угаалт. Ядуу орны харанхуй хэсэгт зориулсан! Би Сирийг, Сир хүмүүсийг мэднэ. Тэдэнтэй нөхөрлөдөг. Сири иргэний дайн гарах хүртэл дэлхийн хамгийн сайхан оронуудын нэг, сайхан ард түмэнтэй улс байсан. Ямар ч аялагч Сири орон, Сири хүмүүсийг үргэлж сайнаар дурсаж байдаг.
dima 10 цагийн өмнө 50.147.160.114
bzg
yuchj 9 цагийн өмнө 50.147.160.114
keni
yjd 10 цагийн өмнө 50.147.160.114
yuj
gadnizl 10 цагийн өмнө 50.147.160.114
keni+gyilgchni
- saitaaprg; 10 цагийн өмнө 50.147.160.114
nom
obonU 10 цагийн өмнө 50.147.160.114
pestorationx;
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.215
бурхны авралаар үхэх бж
yj 10 цагийн өмнө 50.147.160.114
[Cjnd pokazibaet , kto eje] golodsosnet_ ? @ ###;
keni 10 цагийн өмнө 50.147.160.114
sofiyani * ###
C ? 6 цагийн өмнө 50.147.160.114
Ungut nydt;
xyyr 6 цагийн өмнө 50.147.160.114
@ @