207 дугаар байрыг гар аргаар нураана

207 дугаар байрыг гар аргаар нураана

207 дугаар байрыг гар аргаар нураана

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг зарласан гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Эхний тендер амжилтгүй болж, дахин тендер зарласан байна. Тэрбээр "Энэ барилгыг гар аргаар нураах шийдэл гарсан. Нийслэл энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нийслэл буруутай этгээдээс хохирлоо барагдуулна" гэв.

Орон сууцыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарангуут барилгыг буулгах тендер зарлана гэж байсан боловч удаашралтай байгааг оршин суугчид хэлж байгаа юм. “Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 11 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.

Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.

Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байв.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хоёр хүнд Эрүүгийн хуулийн :

  • 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
  • 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/
  • 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэнэ.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.160.9

Бүрэн засах боломжтой байр байсан. оршин суугчид нь өөрснөө байраа буулгачихлаа шүү… заавал шинээр бхиулна гэнээ. эрхэлж өгөх юмаа. ийм чанартай байр ахиж баригдахгүй шүү.

Avatar

ЗОЧИН 8 цагийн өмнө 203.91.115.44

ЦАГААН НИССАН ПАТРОЛЫН ЖОЛООЧ БХЯ НЫ ДАРГА ЯАГААД ХЭРЭГТ ТАТАГДСАНГҮЙ ВЭ. ТЭР ХАЖУУГААР НЬ ШАХАЖ ДАЙРЧ ГАРАХДАА ХОШУУГ НЬ ХУГАЛСАН Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.21.110.35

Хүнээ боддог ЗГ байсан бол жаахан цаана нь л яаралтай шинээр бариад дуусах хугацаа өнгөрлөө. Хуучныг нь газарыг нь дуулага худалдаанд оруулаад тодорхой зардлаа нөхөх л байсан.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 59.153.114.34

Засаад л болоош дээ. Бетон хийцд ямарч нөлөөлөл байхгүйш дээ. Гүй ээ мөн тоглоомтой улс шүү

Avatar

129678 11 цагийн өмнө 66.181.166.134

Толгой хоргодож гэж бичээч ээ. Хорогдож гэхээр чинь үхэх гэсэн утгатай болохыг мэддэггүй маанаг уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж