НИТХ: Нүүрсэн яндангүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

LiveНИТХ: Нүүрсэн яндангүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

НИТХ: Нүүрсэн яндангүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
14 : 43
2024-12-25

Оношилгоонд тавих хяналтыг сайжруулна

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар “Авто тээврийн бүртгэл хяналтын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай хэлэлцлээ. Дээрх асуудалтай холбогдуулж төлөөлөгч нар асуулт тавьж, хариулт авлаа.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж:

-Улаанбаатар хотын автомашины дугаар олголттой холбоотой маш олон асуудал байгаа. Нэг хүнд 24 болон түүнээс дээш улсын дугаар байдаг. Хуучин машинуудад давуу эрх олгоод улсын дугаар өгдөг гэхчлэн асуудлууд бий. Улсын дугаар олголт Улаанбаатар хотод ирснээр энэ асуудал иргэдэд хүртээмжтэй болгож чадах уу.

Шинээр машин авъя гэхэд дугаарын эрэмбэ дараа нь утгаа алдсан. Танил тал нөлөөтэй нь дугаар авдаг. Фэйсбүүк дээр дугаар зарна гээд тавигдаж байна.

Дугаар олголт нийслэлд шилжиж ирснээр иргэдийн эрх ашгийг яаж хангах вэ?

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Өмнө нь Зам тээврийн яаманд байхад дугаар олголт дээр шалгуур үзүүлэлт байхгүй байсан. Түүнээс болж иргэд болон автомашин борлуулагчид дугаарыг бөөндөж авч дамлан борлуулдаг байсан. Авто тээврийн бүртгэл хяналтын төвийг нийслэл рүү шилжүүлж авснаар түжрэлтэй уялдуулж, программ хангамж, бүртгэлийн системийг хөгжүүлж, шаардлагатай мэдээллийг гаргаж авдаг болж байгаа. Улаанбаатар хотод нийт тээврийн хэрэгслийн дээд хязгаар тогтосонтой холбоотойгоор шалгуур үзүүлэлт гарсан. Шалгуур үзүүлэлт нь цахим системээр нээлттэй ил тод байдлаар, байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдал хангасан тээврийн хэрэгслийг авч байгаа иргэнд улсын дугаар тэргүүн ээлжинд олгогддог байхаар зохицуулагдаж байна. Дээрх арга хэмжээг авдаг болсноор дугаар дамладаг асуудал зогсож байгаа.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж:

-Гурван тэрбум төгрөгийн дийлэнх нь мэдээллийн программ хангамжийн зардал дээр гарч. Блокчейн системийг яаж нэвтрүүлэх вэ гэдэг дээр санал хэлмээр байна. Бүртгэл дээр байгаа хүмүүст давуу байдал олгогдоод байдаг. Нэг ченж дээр хамгийн дээд тал нь 24 улсын дугаар байна гэж ярьж байгаа.

Цаг хугацаандаа тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулдаг иргэд улсын дугаараа үргэлжлүүлээд аваад явдаг, хариуцлагагүй иргэдээс хот улсын дугаараа авах ёстой.

Тэгж байж түгжрэлийн асуудал шийдэгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Санал нийлж байна. Бүртгэл дээр нийтийн тээврийн төрлүүд, хэдэн онд үзлэг, оношилгоонд орсон бэ гэдэг нь хангалтгүй байсныг программ хангамж дээр хөгжүүлэлт хийж байна. Дугаар олголтыг  И Монголиа дан системтэй холбосноор иргэд  гар утаснаасаа болон хаанаас ч дугаараа захиалаад авах боломжтой болсон.  Нээлттэй явж байгаа учраас улсын дугаарыг  дамлах, түүнд төрийн удирдлага оролцох боломжгүй байдлаар шалгуур үзүүлэлтийг хийж байгаа. Ямар нэгэн эрх мэдэлтэн дугаар олголтод оролцох боломжгүй байдлаар шалгуур үзүүлэлтийг хийснээрээ давуу талтай.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир:

-Автомашины дугаар олголт нээлттэй ил тод болсон гэж яриад байх юм. Би бол үгүй гэж бодож байна. Нэг ажил хийх гээд нөгөө ажлаа унагаадаг. Шинээр машин авах хүмүүст өнөөдөр ямар ч мэдээлэл алга. Хэдэн хүн дугаар авсан байгаа юм. Азын дугаарын борлуулалт ил тод дуудлага худалдаагаар явна гэсэн, ирэх жил хэдэн төгрөг оруулах юм. Ирэх жил орлогыг юунд зарцуулах юм. Дугаар олголттой манай дарга нар нүдээрээ харж үзсэн юм уу.

Техникийн үзлэг шилжиж ирж байна. Нүүрсэн яндангүй машин нь оношилгоонд тэнцчихдэг. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?  

Замын хөдөлгөөн удирдлагын төвийн захирал н.Хувьзаяа:

-Улаанбаатар хотод 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Шинээр дугаар олгох тохиолдолд Цахим нээлттэй системийг бэлдсэн. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дугаар авах хүсэлтийг нэгдсэн байдлаар хүлээн авна.

Энэ систем нь авто замын төлбөрөө төлсөн төлөөгүй, торгуулиа төлсөн, төлөөгүй, автомашины арлын дугаараар тус тээврийн хэрэгсэл шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг нээлттэй шалгаад оноо өгдөг систем байгаа.

Өгсөн онооны дагуу эрэмбэлэгдээд нэг  сарын хугацаанд шалгуур үзүүлэлтийг хэр хангаж байгаагаараа  эрэмбэнд ороод явна.

Авто тээврийн хэрэгслийн дугаарын дуудлага худалдаагаар олсон орлого нь Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу Хүүхдийн төлөө фондод ордог учраас Зам тээврийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс дуудлага худалдаа зохион байгуулж авч явах зохицуулалттай.

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь Зам тээврийн яамнаас өнгөрсөн наймдугаар сард шилжиж ирсэнтэй холбоотойгоор бүртгэлийн үйл ажиллагааг зогсоосон. Шалгуур үзүүлэлтэд хамрагдахгүй тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгож байгаа. 3.5 тонноос дээш жинтэй бүх ачааны автомашинууд, тусгай зориулалтын шишчер, нийтийн тээврийн автобус гэсэн тээврийн хэрэгсэл хамаарч байна. Үзлэг оношилгооны дүнг хүний оролцоогүйгээр системд шууд оруулдаг болгохоор ажиллаж байна. Үүний тулд нийслэлийн үзлэг оношилгооны төхөөрөмжөөс нийслэлийн Авто тээврийн бүртгэл хяналтын төвийн системд тэнцсэн тэнцээгүй гэдэг шинжилгээний хариуг шууд систем рүү өгдөг байхаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Түгжрэл бидний өмнө тулгамдсан том асуудлын нэг.  Зам дээр явж байгаа нийтийн тээврийн хэрэгслийг бүртгэх, замынхаа урттай уялдуулж нийтийн тээврийн хэрэгслийг  тодорхой тоо хэмжээнд барих гэдгээр түгжрэлийг хүндрүүлэхгүй байх, аваар ослыг багасгах, агаарын орчны бохирдлыг бууруулах зэрэг олон зорилго дор  Авто тээврийн бүртгэл хяналтын төвийг шилжүүлж авч байгаа.

Цаашид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдол түгжрэлийг бууруулахын тулд автомашинуудын техник үзлэг оношилгоо, агаар орчны бохирдлын хяналт, тээврийн хэрэгслийн дугаарыг ил тод нээлттэй байдлаар олгох, түгжрэлийн индекстэй уялдуулж автомашины тоог барих гэсэн үндсэн чиг үүргийн хэмжээнд хяналтын төвийг байгуулаад явж байгаа.

Оношилгоонд орж байгаа тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулна.

Саяхан Засгийн газрын хуралдаанаас Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах богино хэмжээний арга хэмжээн дээр тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж, нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орлцуулахгүй байхаар санаачлага гарч, хуулийн төслүүд санаачлагдаад явж байна.

Нийтийн тээврийн бүртгэл хяналтын төвөөс үзлэг дээр анхаарч, нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслийг хөдлөгөөнд орлцулахгүй байх зохицуулалт хийнэ.

Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн н.Дэндэв:

-2021 онд Ерөнхий сайдын санаачлагаар азын болон сонирхол татахуйц дугаарыг дуудлага худалдаанд оруулж эхэлсэн. Өнөөөдрийн байдлаар 22 тэрбум төгрөг дуудлага худалдаагаар төвлөрснөөс Хүүхдийн төлөө сангийн фондод орсон байдаг.

 

 

12 : 34
2024-12-25

Нийслэл 78,2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөөр төсөвт төлнө

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр төсвийг дараах байдлаар баталлаа. 

  • Нийслэлийн төсвийн нийт орлого 1 их наяд 587 тэрбум 191 сая 741 мянга 300,
  • Татварын орлого 1 их наяд 50 тэрбум, 723 сая 164 мянга, татварын бус орлого 512 тэрбум, 350 сая, 357 мянга.
  • Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 24 тэрбум 118 сая, 220 мянга, 300
  • Хөрөнгийн зардлын дээд хэмжээг 4 их наяд, 735 тэрбум, 354 сая, 746 мянга, 200.
  • Нийслэлийн 2025 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 1 их наяд 566 тэрбум, 892 сая төгрөг,
  • Замын сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 153 тэрбум, 293 сая, 300 төгрөг,
  • Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 2 их наяд 188 тэрбум, 200 сая төгрөг,
  • Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 29 тэрбум, 410 сая, 200 мянган төгрөг,
  • 2024-2025 онд дамжин санхүүжих  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээг 773 тэрбум, 441 сая 25900 төгрөгөөр тус тус баталлаа.
  • Нийслэлийн 2025 оны төсвийн жилд нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг дор дурдсанаар баталлаа.
  • Дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 14 тэрбум, 127 сая, 505 мянга, 200,
  • Нийслэлийн 2025 оны төсвийн жилд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг дорд урдсанаар баталлаа.
  • Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1 их наяд 422 тэрбум 994 сая, 378 мянга 400,
  • Нийслэлийн 2025 оны орон нутгийн хөгжлийн сангаас дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг дор дурдсанаар баталлаа.
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн нийт дүн 60 тэрбум, 333 сая, 9800,
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 24 тэрбум, 118 сая, 220 мянга, 300
  • Нийт дүүрэгт хуваарилах дүн:
  • 36 тэрбум, 214 сая, 789 мянга 500,
  • Дамжуулан зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөрт 56 тэрбум, 869 сая, 416 мянга, 900 төгрөг, хүүгийн төлбөрт 21 тэрбум, 389 сая 540 мянга 300 төгрөг. Нийт 78 тэрбум, 258 сая, 957 мянган төгрөгийг 2025 оны төсвийн жилд Монгол Улсын төсөвт төлнө.

 

11 : 50
2024-12-25

НИТХ: Нийслэлийн 2025 оны төсвийг хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус III хуралдаан энэ цаг мөчид /2024.12.25/ үргэлжилж байна.

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж баталсны дараа үргэлжлүүлэн нийслэлийн 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.  Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд орлогыг 3 их наяд 856.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн  бөгөөд  3 их наяд 314.4 тэрбумыг татварын орлогоор 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.194

Улсын төсв 35 их наяд буюу манж хужаагуудру чиглсн 8 тэрбум 756 сая долларын аймшгийн хулгай таслн зогс2. Бузр л******д. Өдөр шөнөгүй 100 зуун тэрбумын баялар хулгайг-р зарж бга л******д яла үүрнээ.

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.160.99

Стандарт өндөртэй газар л тэр яндан хэрэгтэй болхоос манайхшиг газар бол бараг хэрэггүй л эд дээ ….

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.91.206

Хотын дарга естой бишээ!!!

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.71

хоосон ярихаас хэтрэхгүй юм. Улсын дугарыг хэдэн арваар нь авсан, хүмүүсийн дугаарыг хүчингүй болгох хэрэгтэй, Улсын дугаарыг доод тал 1 сая төгрөг гээд зараад худалдаж аваад байна. Худлаа ярьж суухаар гадуур гарч зам очиж шалгалтаа хийгээч. Шалгалт, хяналт тавих газраа ажиллуулах хэрэгтэй. Мөн ганцхан улсын дугаар ч биш буруу рультэй машиныг одоо хотод хориглох цаг болсон. Гадуур худалдагдаад байгаа улсын дугаараа ямар хүний нэр дээр ямар маркийн машинд олгосон бүртгэл байгааг шалгаж цэгцлэ.

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.190.91

Япон машин нүүрсэн яндантай яндангүй маш цэвэр шаталттай шдээ..Орос машинууд бүр үйлдвэрээсэй ч катализатор байхгүй шд..Ер нь тэгээд техник мэдэхгүй юмнууд техниктэй холбоотой элдэв шийдвэр гаргаад байх хэрэггүй дэээээ

Avatar

Иргэн 8 цагийн өмнө 103.140.10.214

АТҮТөвийг АТГ нэг сайн шалгаач ээ нүүрсэн яндангүй машин оношилгоонд тэнцүүлнэ 17.той тавцан чиргүүл монголоор дүүрэн эднийг бүгдийг нь 1.5.н сая төгрөг авч оношилгоо дарж өгнө тэр их мөнгө хэнийн халаасанд ороод байна аа

Avatar

Иргэн 8 цагийн өмнө 103.140.10.214

Яндан хилээр гаргаад байгаа яндангүй машин оношилгоонд тэнцүүлээд байгаа нөхдүүдийг хариуцлага тооцооч ээ эд чинь мөнгө хийгээд байна хорлоод байна

Avatar

Иргэн 8 цагийн өмнө 103.140.10.214

Буяныг гаргадаггүй бузарыг оруулдаггүй нөгөө айхтар ГААЛЬ ажилаа хий авилгаа бага ав нүүрсэн яндан ямар журмаар аргаар гараад байна аа энийг л тас хорьчихол доо

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.180.70

яриад л байна яриад л байна, ямар ч хийж байгаа ажил хэрэг, арга хэмжээ юу ч байхгүй, ингэж ярьж байтал зун болоод хүмүүс хөдөө гадаа яваад түгжрэл багасна, ирэх намар нь дахиад л ярьж эхлэнэ

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.126.90.185

Ёстой зөв. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хэрэгтэй.

Avatar

Төлөөлөгч 9 цагийн өмнө 202.126.89.218

эдэн дотор өвчтэй хүмүүс олон байна дээр дээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.31.175

Хөрөнгийн зардал нь урсгал зардлаасаа илүү гараад явчихдаг гэнэ ээ. Энэ төсөв дээр ямар мануухай бодлого тодорхойлоод байна аа? Удахгүй нийслэл чинь энэ маягаараа улсаасаа данхар төсөвтэй болох нь. Гол нь цавчаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж