Сирийн төв хэсэгт орших Сукайлабия хотын төв талбайд байрлуулсан гацуур модыг шатааснаас болж эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Шинэ засгийн эрхийг барьж буй Хаят Тахрир аль-Шам бүлэг энэ үйл явдалтай холбоотойгоор гадаадын дайчдыг саатуулсан гэж мэдэгдээд байна. Тус бүлэг нь Сири дэх шашин шүтлэг, үндэстний цөөнхийн эрх, эрх чөлөөг хамгаалахаа амласан билээ.
Гэрчүүдийн мэдүүлснээр маск зүүсэн хүмүүс гацуур мод руу үл мэдэгдэх шингэн асгаж байжээ. Тэд галыг унтраах гэж байсан уу, улам асаах гэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна.
Гацуур галдан шатаасан хэрэгтэй холбоотойгоор Мягмар гаригт Дамаск хотын хэд хэдэн хэсэгт олон хүн гудамжинд жагсчээ. Жагсагчдын зарим нь энэ явдлыг Сири дэх гадаадын дайчидтай холбон тайлбарлаж байна. Зул сарын баяр бол Христийн мэндэлсэн өдөр гэдэг учир шашны үзэл суртлын улмаас гацуурыг шатаасан байж болзошгүй.
Сири нь курд, армян, ассири, христийн шашинтнууд, друз, алавит шиа, арабын суннит зэрэг олон үндэстэн, шашны бүлгүүдийн өлгий нутаг. Мөн нийт сиричүүдийн олонх нь исламын шашинтнууд юм.
♡♡♡♡Eртөнцийн ЭЗЭН Сир улсад маш их хайртай шүү ♡♡♡ 10 цагийн өмнө 202.55.188.83
Эзэн Ecүс минь Сир улсыг жинхэнэ үнэнээр Өөрийнхөө Агуу хайраар уучлал өршөөлөөр аврах болтугай . Eртөнцийн ЭЗЭН байдаг гэдгийг ойлгуулж өгөөч гэж залбирч байна. ,ecүс христийн нэрээр .амeн