Утааны сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

Утааны сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

Утааны сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ
Улаанбаатар хот 2017 он /Базарсүхийн Рэнцэндорж/

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2024.12.25/ хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй агаарын бохирдлыг тал бүрээс нь хөндсөн хяналтын сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-нд хийхээр товлож, тогтоолыг баталлаа.

Хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн тайлбарласнаар агаарын бохирдлын асуудлаар дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, агаарын бохирдлыг нийслэлээр хязгаарлахгүй Монгол Улсын хэмжээнд асуудлыг хөндөж тавина.

Иргэдийн дунд санал асуулга явуулна, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхнийг сонсголд өргөнөөр оролцох боломжийг хангах, утаа иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг шийдвэрлэх технологи юу байна гэхчлэн олон асуудлыг хөндөх шаардлага тулгарч буй тул бэлтгэл хангахад тодорхой цаг хугацаа шаардаж буй аж.

Сануулахад, нийслэлийн гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа агаарын бохирдолд хамгийн их нөлөө үзүүлж буй тул иргэд энэ асуудлаар хяналтын сонсгол хийх санаачлага гаргаж, улмаар 71 мянган хүн саналаа өгснөөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн сонсгол хийхээр болсон юм.

Хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийгУИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг, Ж.Золжаргал, А.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулаад байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.194

Улсын төсв 35 их наяд буюу манж хужаагуудру чиглсн 8 тэрбум 756 сая долларын аймшгийн хулгай таслн зогс2. Бузр л******д. Өдөр шөнөгүй 100 зуун тэрбумын их наядын баялаг хулгайг-р зарж бга х***а манж л******д яла үүрнээ.

Avatar

Нэргүй 21 минутын өмнө 49.192.59.191

Новшийн гаруудаар хяналтын хороо нь байгуулагдаж дээ. Лав л олигтой биш үр дүн хүлээгээд хэрэггүй боллоо доо.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.239

Нэртэйгээр нь ЗУН хийчихгүй дээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.116.50

2 сард утаа нь гайгүй болно. борооны дараа цуваа болох нь.

Avatar

ЗОЧИН 8 цагийн өмнө 203.91.115.44

СОНСГОЛ НЭРТЭЙ ХУДЛАА АЖИЛ ХИЙСЭН ЦАРАЙЛЖ МАН ГАСУУД. УЛНЫХАНЫГ ДОРОМЖЛООД. ТЭНЭГҮҮД НЬ ХУУРДАГДАЖ ХАНАХГҮЙ.. ТЭР ҮЕД ДУЛААРААД УТГАА АЛДАНА. САЛХИ БУРУУТАН БОЛОХ БАЙХ. СОНСГОЛ БОЛ ШҮҮХ ХУРАЛ БИШ. 4.5 ИХ НАЯДЫГ ИДСЭН ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ШОРОНД ХИЙЖ ҮР ДҮН ГАРНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж