Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.12.25/ танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, стратегийн төрийн эзэмшлийн ордын 34 хувийг АМНАТ-аар орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан УИХ-д байдаг онцгой бүрэн эрх, тусгай АМНАТ-аар төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 заалтад газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших буюу 50+1 байх заалтын дагуу Үндэсний баялгийн сангийн хуульд байгалийн баялгаас иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг тусгаж өгч байна. И-Монголиа системээр нэвтэрч харах боломжтой хуримтлалын 135 мянган төгрөг бол таны хуримтлал. Энэ хуримтлалыг боловсрол, эрүүл мэнд, орон сууцад зарцуулна. Энэ мөнгийг нэмэгдүүлэхийн тулд энэ төслүүд урагшилж байх ёстой.
"Орано майнинг" компанитай холбоотой гэрээний талаар өмнө нь мэдээллийг өгч байсан. Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, баталсан. Тэгэхээр ураны зах зээлийн чиг хандлага 2024-2050 онд дэлхий дахинаа өсч байна. Дэлхий дээр эрэлт тогтмол нэмэгдэж байна. Ураны үнэ ч өссөн.
Газрын доор уусган олборлох технологийн дагуу байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Энэ төсөл геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй хөрөнгө оруулалтын том гэрээ байна. Цаашлаад Парисын хэлэлцээрийн хүлэмжийн хийг бууруулах үүргээ биелүүлэх, цөмийн эрчим хүч ашиглах, атомын цахилгаан станцтай болох олон ажлын суурь болно. Хөрөнгө оруулалтын гэрээ 27 жилийн дараа бодит ажил болж, УИХ-д өргөн мэдүүлж байна.
Бид төсвийн орлогыг 4.4 тэрбум ам.доллар, улсын төсөвт 75 сая ам.доллар, орон нутагт 29 сая ам.доллар, Ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, Хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар тооцсон.
Мөн тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд заавал хүргэнэ. Үлдэгдэл өгөөжийн нэмэлт тохируулгыг хийх юм. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Цөмийн энергийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Тусгай АМНАТ-ын босгыг байхгүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг гэрээндээ тусгаж өгсөн. Цөмийн энергийн хууль батлагдсантай холбоотойгоор гэрээ энэ хуулиа эшлээд явна. Засгийн газрын хуримтлагдсан үр өгөөж, хөрөнгө оруулагчийн хуримтлалын үр өгөөжийг нэмээд, хөрөнгө оруулагчийн олгосон санхүүжилтийг хасвал 51 хувьд хүрч байх ёстой. Илт ойлгомжтой байж, бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Бид гэрээг өөрсдийн үндсэн зарчим дээрээ хийсэн.
Хөрөнгө оруулагч талаас зөвхөн саналаа нэмсэн. Засгийн газарт 15 татвар, төлбөр, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан.
Ажил олгогчийн нийгмийн даатгал бас үр өгөөжид тооцоогүй. Ус ашигласны төлбөр өгөөж гэж үзэж болохгүй. Гаалийн албан татвар үр өгөөжид тооцоогүй. Шинэ технологи, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын үр өгөөж гэж үзэж байгаа. Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, давуу эрхийн ногдол ашиг буюу ямар ч хариуцлага хүлээхгүй ч ТУЗ-д хориг тавих эрхтэй, Ногдол ашгийн суутган татвар, тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг 13 үг өгөөж багтана.
2028 он хүртэл бүтээн байгуулалт хийж, үйлдвэр барина. Эхний санхүүжилтээр 500 сая ам.долларыг хөрөнгө оруулагч тал гаргана гэсэн. Үүнээс хойшх үр ашгийг төслийн үр ашгаасаа тооцно. Бид ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх хариуцлага үүрэхгүй. Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулахаар тохирсон. Үүнд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны татвар. АМНАТ-д инфляци тооцно гэдгийг хэлэлцэж, суурь үнийг тооцохдоо бүтээгдэхүүний борлуулалтын үнээс хасагдвал инфляци тооцохгүй гэж баталгаажуулсан. Мөн 2015 онд уул уурхайн бүтээгдэхүүний жагсаалт баталж, үүнийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзсэн байхад шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүн гэж жагсаалтад оруулсан байдаг. Тийм учраас НӨАТ-ын буцаан олголт яригдаж, тэглэх асуудал ярьж буй.
Энэ хөрөнгө оруулалтын гэрээнд татварын орчинтой холбоотойгоор Засгийн газар хэрвээ энэ эцсийн бүтээгдэхүүн биш гэж шийдвэрлэх боломж бүрдүүлсэн. Өнгөрсөн 20 жил Засгийн газрын шийдвэрээр гарсан жагсаалтаар НӨАТ-ын буцаан олголтын асуудал яригдаад байгаа.
Усны нөөц, байгаль орчин, цацраг идэвхит хог хаягдлын менежментийг хэрэгжүүлнэ. Уурхай нь нөхөн сэргээх ажлын мөнгийг дундын дансанд байршуулна. Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна. Бүтээн байгуулалт буюу 2028 он хүртэл тухайн сум, орон нутагт жил бүр 300 мянган ам.доллар, ашиглалтын үе шатанд жил бүр нэг сая ам.доллар, ашиглалтын үе шат дууссанаас хойш 10 жилд жил бүр 1.1 сая ам.долларыг олгоно.
Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Гадаад ажилтны тоо бага байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Бүх бүтээн байгуулалт төслийн дараа орон нутагт шилжинэ. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон. Баялгийн сан гурван сантай. Хуримтлалын сан дахь мөнгө нэмэгдэж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн зээлд хамрагдаж чадна. Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр огт хариуцлага хүлээхгүй. Энэ ордоо үнэлүүлж, тодорхой болгон жишиг гэрээ байгуулсан. Монгол Улсын ард иргэд газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн заалтыг хангуулахыг зорьсон. Олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ хамтарсан Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж, улсын эдийн засгаа тэлэх ёстой.
"ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 4-5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ АЛДСАН"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ тогтоол батлагдсаны дараа хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр рүү орно. Хэлэлцээрийн дараа УИХ-аар батлагдаж, хүчин төгөлдөр болох юм. Ажлын хэсэг 60 орчим хуралдсан. Хоёр төрийн өмчит компани буюу "Эрдэнэс тавантолгой", "Чайна энержи" компани хоорондоо гурвалсан гэрээг байгуулж, үйл ажиллагаагаа эхлэх юм.
Анх 2003 оноос яригдаж, 2009 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийх хоёр улсын хэлэлцээр хийсэн. Мөн 2014 оны иж бүрэн стратегийн түншлэл дотор төмөр замын энэ бүтээн байгуулалт тусгагдсан гээд олон жил гацсан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын дараагаар олон боомт ашиглалтад орж, үе шаттайгаар нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжийг алдсан. Өнөөдрийн УИХ-ын тогтоол бол чиглэл авах тогтоол. Үүний дараагаар хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийнэ. Хятадын талаас тавьж байгаа саналуудыг намын бүлэг, хэвлэл мэдээлэлд нээлттэй танилцуулсан.
Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Засгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Таван сайдын хамтарсан тушаалаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиар нийслэлд тулгамдаж байгаа дэд бүтцийг шийдвэрлэнэ. Ирэх жил 20 мянган айлыг хийн зуухны хэрэглээнд нэвтрүүлж, давхар шаталтат зуухыг айлуудад тараахаар төлөвлөж байна. Улаанбаатарт нийт 198 мянган айлын яндангаас гадна 600 мянган тээврийн хэрэгсэл азотын давхар исэл ялгаруулж байна. Нийтийн тээврийн автобусыг хийн болон цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүх санхүүгийн эх үүсвэрийг татвараас гаргана.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хөнгөлөгдөх албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэмд заасны дагуу хэрэгжүүлэхийг төрийн болон орон нутгийн өмчит бүх хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болголоо.
2025 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод ногоон шилжилтийг эрчимтэй хийж эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нутагшуулан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах шаардлагатай. Үүнд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл, сурталчилгаагаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 1 минутын өмнө 66.181.182.72
хахууль хэн авчваа
Зочин 49 минутын өмнө 202.179.25.171
УСАН ТЭНЭГ УЧРАЛАА УРАН УХАХГҮЙ ЭЭ. ӨДИЙГ ХҮРТЭЛ ЮУ МЭДЭЖ ЮУ СУРЧ ЯВСАН МУЛГУУ ВЭ. ЦӨМИЙН РЕАКТОРАА АЮУЛТАЙГ МЭДЭЭД ХААЖ ЭХЭЛСЭН УЛСУУД УСАН ТОЛГОЙТ ЧАМ МЭТЭЭР ГАР БАРИУЛЖ ЭНЭ УЛСЫГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА. ГЭВЧ ХИЙХЭЭСЭЭ ӨМНӨ УРАН БИШ БУЛШНИЙ НҮХЭЭ УХУУЛАХ БАЙЛГҮЙ. ЭРҮҮЛ УХААНТАЙ МОНГОЛЧУУД
ХЭЗЭЭЧ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ээ
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.118.45
Оюу толгой дээр бас л хамтарсан засагийн газар байгуулсан нь энэ удаагийнхтай адил юм уу даа:
Зочин 4 цагийн өмнө 201.189.80.140
Ураны төлөө засаг чинь огцрох ч багадна шүү Учиралаа
оноч - олох нь мөнгө нь бага юм оо...нүүрстэй бол харьцуулахгүй бага мөнгө бна.. 6 цагийн өмнө 66.181.190.220
ОТ-ын гэрээнээс бол дээрдсэн байна. Гэсэн ч АМНАТ-ын асуудал тодорхойгүй, өсөн нэмэгдэхээр байж болно (ямар нөхцөлд), Төрийн эзэмшлийн 34%-иа 10% бууруулж байгаа юм байна. Зөрүү 24%-ийг АМНАТ-аар орлуулахаар тооцож. ХЭД ВЭ? Яг одоо хэд юм? Үндсэн хуульд заасан 51%-д хүргэхийн тулд хуримтлагдсан өгөөж гэдэг ойлголт оруулж ирж. Гэтэл ХО-ний өгөөжийг яагаад нэмж тооцоод 51% юм бэ? Тэр чинь гадаадруугаа явах мөнгө шүү дээ. Монголын өгөөж-д хамаарахгүй. 2045 он хүртэл гэрээлж, жилд 220 сая олох нь.
оноч 6 цагийн өмнө 66.181.190.220
Бүхэлдээ аль болох ойлгуулахгүй байх талаас нь маш их бодож бичжээ. Толгой эргүүлэх талаас нь тун сайн бодож. Новшнууд юмаа
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.113.66
Үхээрийн газраас босож ирсэн өлбөн чөтгөр
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.191.232
Zuv uu demjij baina nen darui gereegee hii
Зочин 8 цагийн өмнө 103.212.117.239
Францын шүүх энэ компанийг монголчуудад авилга өгсөн гэж мэдэгдсэн. Компани нь ч үүнийгээ хүлээсэн бололтой эдээ гарсан. Манай ямар албан тушаалтан энэ авилгыг авсныг мэдсэний дараа энэ гэрээгээ батлахгүй бол сүүлд нь энэ гэрээнд оролцсон хүмүүс нь авилга авсан нь ил болоод бөөн асуудал үүсэх вий дээ.
оноч 7 цагийн өмнө 66.181.190.220
Уг нь тийм л баймаар…монголд авилгыг Авилгатай тэмцдэг агентлаги нь хүртэл чимээгүй өнгөрөөж байна. Бодвол мэдэхгүй сонсоогүй гэх биз. УИХ-аас нь асуучих гишүүн алга. Засаг бол бүр дүүрсэн.
Нэргүй 9 цагийн өмнө 202.179.26.237
ХҮН ЕР ЗҮГЭЭР Л УРЬДЧИЛГАА МӨНГӨ ӨГЧИХ ГЭЖ БАЙХ УУ .. УЧРАА МЭНЬ
Uranium l death silence 9 цагийн өмнө 66.181.180.202
uuni8i he'd ni hahuulid hukd oe d ochikh boldoo….
heden hun urand Gordon boldoo
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.174
заавал гэрээ хийх шаардлагатай юму 500 сая нь бас ямар учиртай мөнгө вэ яагаад ингэж улаараад байна. хамгийн гол нь гэрээ хийхдээ Монголд таалагдахаа больвол гэрээг ард түмний санал юму их хурлын шийдвэрээр цуцалж болох заалт оруулах хэрэгтэй. ул суурьтай хандахгүй бол оюу толгойн араас орж амаараа шороо үмхэнэ.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.191.232
z**l tenegee tiim yam haana baidgiig mansuursan uedee henees sonsoov
hehe 9 цагийн өмнө 202.180.218.37
Маш зөв дэмжиж байна. Хийх л хэрэгтэй
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.185.121
зөвшд би бол дэмжиж байна харин ч хуулийн дагуу олгож байна Учрал гишүүн одоо л нэг юм хуулийн дагуу шийдвэр гаргадаг болсон байна дэмжиж байна.
Туваан сайд аа 10 цагийн өмнө 192.82.92.204
Өнгөрсөн хугацаанд 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжийг алдсан гэнэ үү. Энэ алдагдсан боломжийн өртгийг атигар Женко, шаамий Эрдэнэчимэг, мурий З.Энхболд, алцгар Мөнхбаясгалан, буурал Гансүх нараас нэхэмжилж авч болдоггүй юмуу? Туваан сайд аа.
Нэргүй 8 цагийн өмнө 103.57.92.217
Туваан минь дээ, чамайг Женкогийн бөхчүүд зодох цохих нь энүүхэнд шүү, болгоомжтой байгаарай !
Өнөө маргаашдаа чамайг Зоригийн хойноос илгээх магадлал асар өндөр шүл ?!
Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.84
Жэнко бас нэг юм хэлээд л гараад ирэх биз. Эсвэл гар хөлнүүд нь
Нэргүй 10 цагийн өмнө 122.201.31.175
III цахилгаан станцын төслийг зогсооё. Биднийг арай дэндүүлж байна. Улаан цагаан дээрэм! Яагаад энэ талаар хэн чинь ч ярихгүй байна аа? Команд авчихсан юмуу, бууны нохойнууд аа?
Зочин 11 цагийн өмнө 66.181.176.37
дэлхийд ямар ч улсын газарын баялгыг аваад тухай улсад нь 20% ийг ямар ч болзолгүйгээр өгдөг юм тэгтэл манайд болохоор дандаа л алдагдалтай гэрээ хийж бх юм төр засагт байгаа улсууд ийм тэнэг бна уу , эсвэл эд нар ийм ихээр хээль хахуул аваад монгол улс Монголын ард тцүмэнийг хорлоод бна уу ёстой мэдэх юм алга хэлтэй устайчууд нь судлаач
зочи 11 цагийн өмнө 66.181.181.191
Манай зарим хүмүүс энэ доорохи шиг нэр байхгүй мөртөө юу ч мэдэхгүй байж бусдыг даган дуурайж самбаганах юм, ШУ-ны ололтыг мэдлэгтэйгээр ашиглаж байж улс орон хөгжинө.Жижиг оврын АЦС-тайсан бол одоогийнх шиг тог цахилгаангүй харанхуйд сууж, утаандаа хахахж үхэх гэж байхгүй шүү дээ.Хүмүүс минь ухаантай, мэдлэгээ дээшлүүлмээр л байна шүү.
Нэргүй 11 цагийн өмнө 43.242.242.59
Монголд бүтээн байгуулалтыг эсэргүүцэгч нар бол Орос, Хятадын гар хөл болсон гуйлгачид байгаа. Тэд хэдхэн төгрөгийн төлөө эх орноо худалдаж байна. Улахгүй хяталд улс нүүрс авахаа болино. Монголын нүүрс хэнд ч хэрэггүй шороо болно.Хятад 25 жилд 100 гаруй атомын цахилгаан станц барьж эрчим хүчээ шийдвэрлэнэ. Ураныг орлох бүтээгдэхүүнийг японы эрдэмтэд удахгүй гаргаж авна гэсэн. тэр үед уран бас л хэрэггүй болно. Үнэтэй байгаа дээр нь зарж мөнгө богосон нь дээр. Яаралтай хийх хэрэгтэй
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.174
африкийн араас орох бх шүү гэрээ хийсэн хэдхэн хүмүүс баяжиж ард түмэн ядууран цөмийн хаягдалын хогийн сав болчих вийдээ
иргэн 11 цагийн өмнө 66.181.183.25
таарч дээ,,,,,,,Африкийн улс орнууд Улс орондоо Ашиг өгөхгүй Байгаль орчинд хохирол учруулж байна гээд Улс орноосоо Хөөж гаргасан Орано майнинг компанийг манай Төр засгийнхан Гэрээ хэлэлцээ хийгээд суужийдаг, дүүрцэн Дарга нар шүү,
Зочин 11 цагийн өмнө 66.181.184.200
Сайн бна. Одоо нөгөө стратегийн 16 ордыг эзэмшиж бгаа хулгайчуудаас 51 хувийг нь аваачээ яасан бээ. Яасан уддаг юм бээ. Болохгүй бол зарлаач ард түмэн тэдэнтэй чинь алалцья
Нэргүй 11 цагийн өмнө 43.242.241.247
Учрал минь чи ийм хортой юм барьж зүтгүүлж байхаар өвдөөд үхчихгүй яав даа. газрын хөрс рүү хэдэн мянган тонн хүхрийн хүчил шахна, тэрэнд нь уран уусна, буцаад гаргаж ирнэ буцаагаад шахна. уран нь хор багатай юм гэхэд газрын гүн рүү уусах хүхрийн хүчлийг яах болж байна аа. цаашлаад гүний ус руу хэдэн жилийн дараа орж л таарна. яана даа яана
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.118.45
Эндээ гэхэд, Учрал хүүгийн энэ алба түүний хувьд цаг, орчин нь таараагүй гэж бодогддог шүү…
МӨНГӨ БА БААС 11 цагийн өмнө 202.179.26.237
ТӨӨР ЖИЛ ЯААГ ИНГЭЖ РИО ТИНТОГООС 350,000,000 ДОЛЛОР УРЬДЧИЛЖ АВААД УЛСААРАА БАЯР ХӨӨР БОЛЖ …. ТЭР ДООР НЬ ХУВААЖ ИДЭЭД БААЖ БИЛЭЭ Л…
Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.106
Тэхх одоо баас болгох биш, эрчим хүчээ шийдээд, хотынхоныг орон нутаг руу тараамаар байна