1986 онд дэлгэцнээ гарсан "Матар хочит Данди" инээдмийн кинонд тоглосон Бөрт нэртэй матар 90 насандаа үхжээ. Бөрт 2008 оноос хойш Австралийн Дарвин дахь мөлхөө амьтдын "Крокозаурус Ков" цэцэрлэгт хүрээлэнд амьдарсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэн Ням гаригт инстаграм хуудсаараа дамжуулан Бөртийн үхлийг зарлажээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн мэдэгдэлд "Австралийн сонгодог уран сайхны киноны од, давст усны алдарт матар Бөрт таалал төгссөнийг бид маш гунигтайгаар мэдэгдэж байна. Бөрт амралтын өдрүүдэд амар тайвнаар хорвоог орхив. Түүнийг 90 настай байсан гэж таамаглаж байна. Тэр зүгээр нэг матар байгаагүй, үнэхээр өвөрмөц матар байсан. Тэр бол байгалийн хүч байлаа. Гайхалтай амьтдын хүч чадал, сүр жавхланг Бөрт сануулдаг байлаа" гэжээ.
Бөрт таван метр орчим урттай, 680 гаруй кг жинтэй байжээ.
Бөртийг анх 1980-аад онд Австралийн Рейнольдс голоос барьсан аж. Улмаар 1986 онд дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн юм. "Матар хочит Данди" бол түүний тоглосон цор ганц кино биш юм. 2007 онд "Rogue" кинонд алуурчин матрын дүрийг бүтээхдээ Бөртийн компьютер график дүрслэлийг ашиглажээ.
Зараа 8 цагийн өмнө 124.158.106.89
наранжаргал мандах мэдээндээ ийм гарчиг олж өгчихөөд сэтгүүлч гэх мэргэжлээ алжээ ккк
Нэргүй 9 цагийн өмнө 43.242.242.59
Танай сайтын сэтгүүлчид улс төржиж юм бичихээс цаашхи мэдлэг боловсрол нэн дутмаг юмаа.Сэтгүүчийн ёс зүй ч гэж нэг юм байдаг. тэр ч бүр цаашаа болсон. Элбэгдоржийн сайт гэхээрээ ийм ёс зүйгүй байдлаар юм нийтэлдэг юм байхдаа
Наранжаргал Мандах, 10 цагийн өмнө 94.230.246.6
Наранжаргал Мандах, "Матар хочит Данди" киноны матар 90 насандаа үхжээ
Нэргүй 10 цагийн өмнө 103.57.95.123
90 насандаа үхжээ хошин шог цаашаа боллоо доо
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.188.46
Сэтгүүлч хүн байж Монгол сэтгэхүйгээр бичээч