ОХУ-ын ачаа тээврийн хөлөг онгоц Мягмар гаригт Газар дундын тэнгист живж, багийн хоёр гишүүн сураггүй болоод байна. Хөлгийн баг 16-уулаа байсан боловч 14 хүнийг нь л аварч, Испанид авчирсан аж. Хөдөлгүүрийн тасалгаанд дэлбэрэлт болсны улмаас уг хөлөг живжээ.
"Урса майор" ачаа тээврийн хөлгийг 2009 онд бүтээсэн бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн барилга угсралтын үйл ажиллагааны нэг хэсэг болох "Оборонлогистика" компанид харьяалагддаг. АНУ 2022 онд Оросын армитай холбоотой гэх үндэслэлээр "Урса майор" хөлөг болон эзэмшигч компанид хориг арга хэмжээ авчээ.
Испанийн Далайн аврах алба Алмейра эргээс 90 гаруй км зайд гамшгийн дохио хүлээн авсан байна. Улмаар ослын газар руу хоёр хөлөг онгоц, нэг нисдэг тэрэг илгээж, амьд үлдсэн багийн 14 гишүүнийг Испанийн Картахена боомт руу аваачсан байна. Хөлгийн багийнхны мэдээлснээ хөлөг онгоц хоосон чингэлэг болон крануудыг тавцан дээрээ тээвэрлэж явжээ. Тухайн крануудыг Владивостокийн боомтод суурилуулахаар төлөвлөж байжээ.
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.114.191
Булган сүүлтэй байг ээ .. Цувраад живцгээд байгаарай .
өвгөн 7 цагийн өмнө 192.82.65.103
саяхан хэдхэн хоногийн өмнө Азовын тэнгист бас хоёр нефьт тээвэрлэгч нь живсэн кккк. Оросын фашистуууд алингаа алдаж байна аа ха ха ха ха
Нэргүй 7 цагийн өмнө 202.55.191.130
Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэж: Бүр нэг хиймоьгүй шаасан.
Б 8 цагийн өмнө 202.131.225.197
ЭВИЙДЭЭ ТЭР ХОЁР ХҮН НЬ АМЬД ОЛДООСОЙ. ГЭХДЭЭ ЦАРЬ БСДАГЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН БҮХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НЬ ЭВДЭРЧ СҮЙРЭХ БОЛТУГАЙ.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.93
Ямбий онгоцнууд нь живээд дууслаа. Сэлбэг хэрэгсэл нь ч олдохгүй.
Нэргүй 11 цагийн өмнө 202.55.188.83
Олон улсын хоригт ороод оросын онгоц усан онгоцнуудынх нь сэлбэг олдохгүй эхнээсээ эвдэрч байна да. eр нь одоо оросын агаарын тээврийн онгоцонд эсвэл усан онгоцонд суухад ямар ч баталгаагүй найдваргүй осолтой болж байна да.гадаадаас авч солих аль нэг эд анги нь л байхгүй бол гэнэт эвдрээд шатаад шууд л унаж байна. живж байна
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.183.86
Цувраад л,,,,Сайхан живжийнээ,,,,,москва флагман ч булган сүүлтэй юмаа,,,