Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлвэл ёкозүна болно

Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлвэл ёкозүна болно

Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлвэл ёкозүна болно

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё тун сонирхолтой болох шинжтэй. Учир нь озэки Котозакүра болон озэки Хошорюү С.Бямбасүрэн нарын аль нэг нь түрүүлвэл эсвэл хоёулаа тун сайн барилдвал ёкозүна цол хүртэх гэнэ.

22 жилийн өмнө Хошорюү С.Бямбасүрэнгийн авга ах Асашорюү Д.Дагвадорж мөн түрүүлвэл ёкозүна цол хүртэнэ гэсэн болзолтой Хацү башёд барилдаж байсан түүхтэй. Тэр ч түрүүлээд зогсохгүй замналынхаа турш нийт 25 түрүү хүртэж, ёкозүна цолонд хүрсэн анхны монгол сүмоч болсон билээ.

Асашорюү Д.Дагвадорж 2003 оны Хацү башёд түрүүлсэнээр ёкозүна цол хүртсэн.

Тэгвэл өнөө цагт түүний авга дүү 25 настай, Хошорюү озэки цолны босго давж, ёкозүнад тулж ирээд байна. Тэрбээр өчигдөр/2024.12.24/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Би Асашорюү ахыгаа үргэлж ёкозүна гэхээсээ илүүтэйгээр миний авга ах гэж хардаг байсан. Одоо бодоход түүний хийсэн зүйлс үнэхээр л гайхалтай. Гэхдээ би түүн шиг байхаас илүүтэйгээр өөрийнхөөрөө баймаар байна" гэжээ.

Хошорюү С.Бямбасүрэнгийн ч бэлтгэл сайн байгаа сурагтай. Тэрбээр Токио хотод байрлах Тацүнами дэвжээн дээрээ жүрёо зиндааны бөхтэй 17 барилдахдаа 14 удаа давсан гэнэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хошорюү дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлэх боломжоо алдаж, сүүлийн шийдвэрлэх өдрийн барилдаанд озэки Котозакүрад ялагдсан билээ.

Одоогоор мэргэжлийн сүмод барилдаж буй цор ганц аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртэл, гэмтлийн улмаас барилдах боломж хомс байгаа учир сүмогийн холбоо дараагийн ёкозүнаг тодруулах ажлаа яаравчлуулж байна. Тиймээс л озэки Котозакүра болон озэки Хошорюү С.Бямбасүрэн нарт ёкозүна цолны болзол тавьжээ. Хэрэв тэд хоёулаа ёкозүна цол хүртвэл 1970 оноос хойшхи анхны тохиолдол болно. Тухайн үед Китанофүжи, Таманоүми нар хамтдаа ёкозүна болж байв.

Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цолны талаар бодож, гол зорилгоо болгоогүй аж. Тэрбээр энэ талаар "Би ёкозүна цол гэх мэт зүйлийн талаар бодохгүйгээр өөрийнхөө барилдаанд л анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байна. Юуны өмнө би бүх зүйлийг өөрийнхөөрөө хийхийг хүсдэг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-25 66.181.190.50

Түрүүлэх л хэрэгтэй амжилт амжилт бас дахин амжилт хүсьё

Avatar

Нэргүй 2024-12-25 66.181.190.50

ирээдүйн аварга бол угай хөөрхий сайн барилдаарай

Avatar

Нэргүй 2024-12-25 66.181.185.116

авга дүү гэж хаанахын хэллэг юм бол

Avatar

Нэртэй 2024-12-25 103.212.163.238

Монголын хэллэг билээ

Avatar

Зочин 2024-12-25 139.5.217.162

одоо сумод дахиж монгол ёкозүнагийн хэрэг байна уу, манай наадамд Япон бөх түрүүлээд л, Япон далай даян дархан аваргууд азаргалаад байвал ямар байх бол, манай жалга довчид боож үхэх буй за, юмыг их хэтрүүлэх бас зарим талаараа тиймхэн л байдаг шүү, тэгээд ч энэ нөхөр олигтой ёкозүна болж чадах уу, эх нь хээр алаг бол хүү шийр алаг гэдэг дээ

Avatar

Нэргүй 2024-12-25 66.181.176.151

Асаа агаагаа дуурайж л болдоггүй юм шүүдээ… Онгироо , сагсуу , ууртай г.м.

Avatar

Нэргүй 2024-12-25 66.181.176.151

Амжилт…

Avatar

Нэргүй 2024-12-25 103.168.34.145

Өрсөлдөгч нар олон, бас хүчтэй, залуу насныхан байгаа тул маш их зориг, бяр, мэх тэвчээр шаардах буй заа. Амжилт хүсэе

Avatar

Нэргүй 2024-12-25 43.242.242.59

Ёкозүна болвол хариуцлага их 50 хувиа хийгээгүй тохиолдолд зодог тайлах болдогоос гандан маэгашира цолтой бөхөд унаж болохгүй гэсэн шаардлагат тавьдаг.Хоошорю Бямбасүрэнгийн хувьд жижиг бөхчүүдтэй барилдаж чаддаггүй сул талтай. Нэг алдаа гаргахад япончууд түүнийг хүчээр хурдан зодог тайлуулах магадлал өндөртэй юм.Тийм болохоор ёкозүна болох гэж улайраад хэрэггүй. санаа амар озеки цолон дээрээ олон жил барилдахаа бодсон нь хамгийн зөв шийдэл юм. Сумо монгол олон айлын амьдралд үр шимээ өгч байна

Avatar

Нэргүй 2024-12-25 103.168.34.145

Гайгүй дээ, тэр даваад гарна

Avatar

Нэргүй 2024-12-25 202.55.188.94

түрүүлнээ хүү минь Монгол түмэн амны билгээр гэдэг дээ

Avatar

Нэргүй 2024-12-25 103.168.34.69

Их аварга болоорой гэж хүсэн крөе. Ган-Эрдэнэ зодог тайлбал монгол аварга дэвжээнд гарахгүй болно шүү! Хичээгээрэй

Avatar

Нэргүй 2024-12-25 202.9.40.194

Мнглд үүрлэж нам төрийг эзлцэн хулгайч манж х***а л******д бузр санаа гаргж мнгол хүмүүсиыг жижиг сажиг юмаар аргцаалгж амьдр2лж гажиг лаларуудын аргцаалгдг ард түмнд нэрвэгдсн. Мнгол хүмүүс аргцасн орлого.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж