Хамасын удирдагчийг домог гэж нэрлээд ажилгүй болов

Хамасын удирдагчийг домог гэж нэрлээд ажилгүй болов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хамасын удирдагчийг домог гэж нэрлээд ажилгүй болов
Yahya Sinwar

Хамас бүлгийн удирдагч агсан Яхья Синварыг "домог", "үлгэр дуурайлал болсон эр хүн" гэж нэрлэсэн эмчийг албан үүргээс нь түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Тус эмч нь Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газарт 20 жил ажилласан Рехиана Али гэгч юм. Тэрбээр "Х" платформдоо Яхья Синварын талаар бичихдээ "Хезболла бүлгийн удирдагч Хассан Насраллаг хөнөөсөн нь түүнийг халдашгүй домог болгон хувиргасан" гэжээ. Мөрдөн байцаалт дуустал түүнийг ажлаас нь түдгэлзүүлээд байна.

Үндэсний эрүүл мэндийн газар дахь антисемитизмтэй тэмцэж буй өргөн цар хүрээтэй тэмцлийн нэг хэсэг болгон Эмнэлгийн ерөнхий зөвлөл энэ шийдвэрийг гаргажээ. Энэхүү тэмцлийн хүрээнд ажлын байран дээрээ хэт даврагч үзэл бодол илэрхийлсэн эмч нарыг ажлаас нь түдгэлзүүлэхийг уриалж байгаа аж.

Түүний асуудлыг өвчтөнүүдийн аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байна. Энэ асуудлаас болоод өвчтөний аюулгүй байдал болон эмч нарт итгэх олон нийтийн итгэлийг эрсдэлд оруулж болзошгүй гэж үзжээ. Ямар ч хэлбэрийн антисемитизм эсвэл исламофобиг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Эмнэлгийн ерөнхий зөвлөл мэдэгджээ.

Еврейн анагаах ухааны нийгэмлэг энэ шийдвэрт талархаж буйгаа илэрхийлжээ. Түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг илэрхийлсэн гэсэн юм.

Дашрамд дурдахад, Газын зурвас дахь мөргөлдөөн эхэлснээс хойш олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх еврейчүүдийг онилсон, үзэн ядсан үг хэллэг 30 хувиар нэмэгджээ. Интернет дэх антисемитизмын тархалтын эсрэг тэмцдэг "CyberWell" ашгийн бус байгууллагын мэдээлснээр аравдугаар сарын 7-ноос хойших эхний гурван долоо хоногт энэ төрлийн үг хэллэх даруй 86 хувиар өссөн байна. Энэ тоо өдөр өдрөөр өссөөр ерөнхий үзүүлэлтээрээ 36.6 хувь болсон аж.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 178.174.229.45

MUSLIM BOL MUSLIM HEZEE CH UURCHLUGDUHGYI MUU ERIIN TERORISTUUD

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 107.189.5.121

Хохинь

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.170.73.150

Үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг ингэж болдог юм уу? Социализмийн үе биш?!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.168.82

Европыг муслимууд сүйрүүлж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж