"Шинжлэх ухаанчаар гаргасан шийдвэрээсээ төр буцах ёсгүй"

"Шинжлэх ухаанчаар гаргасан шийдвэрээсээ төр буцах ёсгүй"

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
"Шинжлэх ухаанчаар гаргасан шийдвэрээсээ төр буцах ёсгүй"

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


Монгол Улс болон Франц улсын хооронд байгуулах "Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг УИХ-аар ойрын өдрүүдэд хэлэлцэх товтой  байна. Энэ удаагийн хэлэлцээрийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Таны хэлж байгаачилан Засгийн газраас УИХ-д ойрын өдрүүдэд уг хэлэлцээрийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хэлэлцээрт тусгагдсан нарийн ширийн асуудлууд тухайн үед илүү тодорхой болсон байх таамаг байна. Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, харилцан ашигтай байх хэлэлцээр болж байгаагаараа онцлог. Энэхүү хэлэлцээр нь Франц-Монголын дипломат харилцаанд түүхэн, шинэ шатыг авчирах, Ази-Европын хамтарсан дэлхийн төсөл. Шинжлэх ухаан технологийн талаасаа ч Монгол Улс шинэ шатанд гарна гэсэн үг. Дэлхий дээр маш цөөн тооны уран экспортлогч орон бий. Монгол Улс тэдний нэг болно. Хамгийн багаар ярихад л энэ төсөл говийн бүс рүү дэлхийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна. Нөгөө талаараа Франц улстай хамтарна гэдэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улстай хамтрах тухай асуудал юм. Ингэснээр Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаалахад хөшүүрэг болох юм. Үүнээс гадна алсдаа Монгол Улс өөрийн гэсэн ураны уурхайтай болсноор атомын цахилгаан станцтай болоход нэг алхам ойртож, эрчим хүчний хараат байдлаас гарах зам нээгдэх гээд энэ төслийн ард маш олон талын ач холбогдолын талаар нэрлэж болно.

– Говь бол гүний усны хомсдолтой байршил. Газрын доор уусган баяжуулах арга ашиглаж уран олборлох тухай ярихаар газрын гүнд байрлах цэвэр усны нөөцийг шавахаад дуусах юм шиг ойлгоод байна шүү дээ. Ийм байх боломжтой юу?

-Монгол Улс одоогийн байдлаар 10.4 тонн шар нунтаг буюу байгалийн ураныг газрын гүнээс уусган баяжуулах аргаар олборлочихоод байна. Тиймээс цаашид Франц улстай хамтраад шар нунтагаа их хэмжээгээр олборлож экспортлох хөрөнгө оруулалтын гэрээ яг одоо яригдаж  байна. Байгальд шороотой хутгалдчихсан байгаа ураныг шорооноос нь салгаад авах тухай энгийн ойлголт. Энэ бол уул уурхайн жирийн нэг бүтээгдэхүүн. Цацраг идэвхит гэдгээрээ ялгаатай.  Цацраг идэвхит ашигт малтмалыг эрэх, хайх, боловсруулах, тээвэрлэхэд тавих олон улсын стандарт журмын дагуу хяналтаа тавихад хорхойд хоргүй байдлаар экспортлох боломжтой. Харин газрын доор олборлохуйц хэмжээний урантай орчны ус бол урантай л ус байна. Цацрагийн эрсдэлтэй ус байна. Түүнийг уран олборлохоос өөр юунд ч ашиглах боломжгүй. Тэр орчмын ус техникийн ус байдаг. Техникийн ус руу сүү хийсэн ч, ус хийсэн ч техникийн ус л болно. Түүнээс биш ариун цагаан сүү рүү баас хийчихэж байгаа юм ердөө байхгүй. Өөрөөр хэлбэл, жорлон руу юу ч хийсэн жорлон л байдаг биз дээ. Яг л үүнтэй адилхан орчин. Ийм энгийн байдлаар хэлж ярьж ойлгуулахгүй бол газрын гүний цэвэр усыг ашиглаж уран олборлох юм шиг ойлгоод байна. Ийм юм байдаггүй юм аа.  Энгийнээр хэлэхэд аягатай ус руу сахар хийчихээр чихэрлэг амттай болдог биз дээ. Үүнтэй яг ижил газар дор олборлохуйц хэмжээний уран байгаа бол тэр хэсэг цацрагийн хувьд эрсдэлтэй, химийн хувьд хоруу чанартай орчин бий. Ийм орчны усыг унданд, малд, үйлдвэрлэлд хэрэглэх боломжгүй. Зөвхөн уран олборлоход л хэрэглэнэ. Тухайн орчны усыг тэр орчинд нь буюу уран олборлоход л ашиглана. Тийм учраас ийм төөрөгдөлд автаж болохгүй.

-Зарим нэр бүхий УИХ-ын гишүүн хүхрийн хүчилтэй ус газрын гүн рүү шахаж, байгаль дэлхий, эх орноо бохирдуулах гэж байна гэж УИХ-ын чуулганы танхимаас мэдэгдсэн шүү дээ?

-Хүн төрөлхтөн, дэлхий үүсэхэд л уран байсан. Ухахаар болохоо байчихдаг зүйл биш. Ухсан ч, ухаагүй ч урантай газар шүүрлээрээ цацраг байж байгаа. Үүнийг бид хормойлж авчраад тарьчихаагүй. Химийн хувьд ч, цацрагийн хувьд ч хоруу чанартай зүйл. Тэр орчинд ус, сүү, хүхрийн уусмал хийсэн ч ялгаагүй техникийн орчин болно. Газрын гүнд байгаа тэр ураныг уусгаж гаргаж авах гээд байгаагаас биш нэмээд хордуулж, бохирдуулах гээд байгаа юм биш. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Тэр түүхий эдээ ашиглаад арабууд, Казахстан шиг эрчимтэй шинэ хөгжлийн шатанд очих, Хятад шиг өрсөлдөх чадвартай болох гээд байгаа хэрэг. Тиймээс иргэд шинжлэх ухаанч ойлголт авмаар байгаа юм. Монгол Улстай 30 жилийн өмнө яг ижил гараанаас гарсан Казахстан улс гэхэд өнөөдөр ураны дэлхийн тэргүүлэгч том экспортлогч болчихлоо. Дөнгөж саяхан явуулсан ард нийтийн санал асуулгаар иргэдийнх нь 71 хувь цөмийн цахилгаан станцтай болохыг дэмжлээ. Яагаад гэвэл атомын цахилгаан станц бол эрчим хүчний ногоон эх үүсвэр бөгөөд энэ станцын тусламжтайгаар утаа, хүлэмжийн хийн ялгарлаас сална гэдгийг иргэд нь ойлгож байгаа хэрэг. Байгалийн ураныг боловсруулахад 1 хувь хүрэхгүй нь цөмийн түлш болдог. Энэхүү түлшийг атомын цахилгаан станцын ректорт хийгээд буцалгахад уур гаргаж генераторыг эргүүлж цахилгаан үйлдвэрлэдэг. Бусад станцтай адилхан. Ганцхан утаа гаргадаггүйгээрээ ялгаатай. Аймшигт утааны аюулаас атомын цахилгаан станц аварна. Уран утааны гамшгаас биднийг аварна. Гэхдээ нэг зүйлээр нөгөөгөө үгүйсгээд байж болохгүй. Нуух аргагүй үнэн бол дэлхий дээр дийлэнх дулаан, цахилгааныг нүүрснээс үйлдвэрлэж байна. Гэхдээ  энэ бол нүүрс, цэвэр эрчим хүчний зохистой харьцааг барих тухай асуудал болохоос биш нүүрсийг ч, ураныг ч үгүйсгэж болохгүй. Ямар нэгэн зүйлийн зохистой харьцааг хадгалах нь чухал. Амьдрал өөрөө блансс дээр тогтдог. Нийгэм бужигнаад байвал шударга ёсны бланс алдагдсан байна гэсэн үг шүү дээ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ГОЛОМТООС ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРЫН ГАЛ ТАСРАЛТГҮЙ БАДРАХ ШИНЖ ОРЧИХЛОО

-Уран гэдэг дэлхий нийтийн болоод монголчуудын хувьд ч шинэ ойлголт байхаа больчихсон учраас уран олборлосноос үүдэж хоёр гурван толгойтой хонь хурга төрөх гэх мэт хий хоосон тархи угаалтын талаар таниас асуумааргүй байна. Бидэнд юу байгаагаа тодорхойлчихсон байна. Харин цаашид яаж ашиглаж, баялаг болгох тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол зөвхөн байгалийн ураны тухай л яриа хэлэлцээр. Нарийндаа бол байгаль дээр байгаа ураныг шорооноос нь салгах тухай л яриа хэлэлцээр. Хоёрдугаарт, ураныг шорооноос нь салгахдаа газар доор уусган баяжуулах аргаар буюу дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа аргыг ашиглаж олборлох тухай энгийн ойлголт. Жирийн иргэд ойлгохооргүй нарийн ширийн ухаантай арга ашиглах гээд байгаа юм биш л дээ. Дэлхийн улс орнууд хэрэглээнд нэвтрүүлээд, туршаад, үр дүнг нь үзчихсэн шинжлэх ухаанаар батлагдаж, нотлогдчихсон зүйлийн талаар ярьж байна.

Үнэндээ хоёр монгол хоорондоо толхилцоод, түлхэлцээд, бие биенийхээ бөгсийг ухаж байх оронд Казахстан улс уранаа газар доор уусган баяжуулах аргаар олборлоод, экспортлоод дэлхийн ноён оргил Гималайн оройд гарчихлаа. Бид харин ёроолд нь бахь байрандаа байна. Бид энэ байдалдаа дүгнэлт хийх ёстой.

-Монголчуудыг харанхуй бүдүүлэг байлгаж, улс орны нийгэм эдийн засгийг нь хөгжүүлэхгүй байх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг нь тархи угаалтын дор зогсоох бодлого олон жил хэрэгжсэн. Одоо ч хэрэгжсээр байна. Улстөрчид нь ч, улс орны боловсролын тогтолцоо нь ч үүний эсрэг оюун санааны дархлаатай иргэнийг өнгөрсөн хугацаанд бэлдэж чадсангүй. Иргэд нь асуудалд ул суурьтай, шинжлэх ухаанчаар ханддаг, үндэсний оюун санааны дархлааг бий болгохын тулд бид юу хийх ёстой юм бэ?

-Яг үнэндээ эрдэм мэдлэгтэй холбоотой асуудалд энд, тэндээс буруутан хайх хэрэггүй. Бас шаардлагагүй. Иргэн бүр өөр өөрсдийнхөө боловсролд анхаарах үүрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдээ уншиж судладаг, тогтвортой, тэвчээртэй сууж сургахад анхаарах үүрэгтэй. Тогтвортой сууж сурсан хүн ямар ч асуудлыг тогтвортой олон талаас нь бодож сурдаг. Хөлд нь хий орчихсон хүний толгойд юу ч тогтохгүй шүү дээ. Энэ бол үр хүүхдээ эрдэм номтой болгох хамгийн энгийн арга. Угтаа хүн нэг бүрийн, хүүхэд нэг бүрийн чадавхыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Хүн бүр өөрийн чадавхитай, өөрийн чаддаг зүйтэй бөгөөд түүнийг хөгжүүлэх ёстой. Би физикч хүн байж түүхийн ухааны эрдэмтдийг шүүмжлээд байх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, би Х.Баянмөнх аваргатай бөхийн талаар цэц булаацалдаад огт хэрэггүй. Магадгүй надтай ураны төслийг эсэргүүцээд байгаа физик А-гүй геометрийн г-гүй, ураны у-гүй нөхөд ураны талаар яриад хэрэггүй юм. Харин би тэд нартай малын талаар мэтгэлцэж чадахгүй. Юу мэддэг, юугаар мэргэшсэн тэр зүйлээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая.

Мэдэхгүй зүйлрүүгээ хошуу, хуруу дүрж явдагаа больцгооё. Сүүлийн үед манайханд мэддэг ч юм байхгүй, мэдэхгүй ч юм байхгүй болчихлоо. Юм бүхний зах зухаас мэдээд гүнзгийрүүлээд асуухаар мэддэг зүйлгүй. Мэргэшил байдаггүй.

-Энгийн иргэд мэдлэггүй, мэдээлэлгүй байгаа асуудлыг түр орхиё. Тэгвэл ард иргэдийг төлөөлж байгаа УИХ, Засгийн газрын гишүүд буюу шийдвэр гаргагчид өөрсдөө хэр мэдлэгтэй, боловсролтой байна вэ. Тухайлбал, УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, шинжлэх ухаанч бус асуудалд хандсан, үзэл бодлоо илэрхийлэх хүн олон байсан. Энэ чинь эргээд олон нийтийн санаа бодолд сөргөөр нөлөөж байна шүү дээ?

-Хүн мэддэггүйгээ мэддэг болж хүлээн зөвшөөрөх нь чухал байна л даа. Одоогоос 10-20 жилийн өмнө УИХ дээр цөмийн энерги, цацрагтай холбоотой ямар нэгэн санал асуулга явуулахад бараг 70 хувь нь эсэргүүцдэг байсан.  Энэ удаагийн парламентыг том зургаар нь харвал сая Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороон дээр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байхад бараг 97 хувийн дэмжлэг авсан. Энэ юуг харуулж байна гэхээр холимог тогтолцоогоор орж ирсэн 126 гишүүн дотор орчин үеийн технологийг ойлгодог, шинэ үеийн хүмүүс гарч ирсэн нь анзаарагдсан. Байнгын хороон дээр 97 орчим хувийн дэмжлэг аваад УИХ дээр 70 гаруй хувийн дэмжлэг авч хуулийн төслөө батлуулсан нь маш өндөр үзүүлэлт.

Энэ бүхнээс дүгнэхэд парламентын танхимаас цөмийн технолги дэмжигдэж байна. Энэ бол Монгол Улсын төрийн голомтоос цөмийн энергийн салбарын гал тасралтгүй бадрах шинж орчихлоо гэж мэргэжлийн хүний хувьд бахархан дүгнэж байлаа.

Мэдээж олон хүн дотор санаатай, санаандгүй үг хэлж, үйлдэл гаргах хүн бий. УИХ, Засгийн газрын гишүүд хэнээс ч үл хамаарч үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэднийг шууд буруутгах аргагүй. Ерөнхийдөө том зургаараа өндөр технологи, цөмийн энергийн талаар ойлгодог гишүүний тоо хууль тогтоох дээд байгууллага парламентад олон болсон нь монголын ирээдүй гэрэлтэй байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд нэг нам дангаараа Засгийн газрын бодлого хэрэгжүүлэхээр нэг нь нөгөөгөө татаж унагадаг чөтгөрийн тойрогт орчихсон байсан. Тэгвэл энэ тамын тойргоос гарах арга зам хамтарсан Засгийн газар байгуулагдсан явдал. Энэ хамтрасан Засгийн газрын үед томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжлийн дараагийн шатанд гарч чадна.

ГАДНА ДОТНООС ЯВУУЛЖ БАЙГАА ЭСЭРГҮҮЦЛИЙН САЛХИЙГ ДАВЖ ЧАДАХГҮЙ БОЛ УЛС ТӨРӨӨС АРЧИГДАХ ЁСТОЙ

-Олон төсөл хөтөлбөр эхлүүлдэг ч гацдаг, зогсдог, үр дүн төдийлөн сайн биш учраас Монгол, Франц улсын Засгийн газар хамтраад ураны төслийг урагшлуулна гэхэд иргэдэд нэг л итгэл төрж өгөхгүй байна шүү дээ?

-Уучлаарай, та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Уран олборлох тухай асуудал бол итгэлийн тухай асуудал биш. Харин шинжлэх ухааны тухай асуудал. Итгэсэн ч, эс итгэсэн ч төрийн бодлогоороо урагшуулах ёстой. Уран олборлох гэдэг шашин биш шүү дээ. Үүнийг л иргэд олон нийтэд ойлгуулмаар байна.

-Иргэддээ ойлгуулах хөрс суурийг нь бэлдээгүй учраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг иргэд эсэргүүцээд зогсоогоод байна шүү дээ. Хамгийн ойрын жишээ дурдахад Халзан бүргэдэйн төслийг иргэд очоод зогсоочихож байна шүү дээ?

-Нэгдүгээрт, нийтээрээ гэгээрмээр байна. Дор бүрнээ ном уншмаар байна. Ээж аав нар хүүхдийнхээ боловсролд анхаармаар байна. Багш, ээж, аав, сурагч гурвын тулгын гурван чулуу шиг хичээл зүтгэл, хэлхээс дээр урагшилна. Бүтэн хувцас, бүлээн цайтай байхаар болчихдог юм биш. Хоёрдугаарт, батлагдаж, нотлогдоогүй, шинжлэх ухаанч биш өөртөө зөвхөн таалагдсан бүхнийг зөв гэж ойлгодогоо зогсоомоор байна. Надад таалагдаагүй ч шинжлэх ухаанаар батлагдсан зөв зүйл байж болно. Асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болъё. Нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлье. Ураныг урагшлуулах энэхүү гэрээ нь Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаалахад цөмийн энергийн салбараар дамжуулж шийдэж байгаа стратегийн гэрээ. Тийм учраас эсэргүүцээд байх шаардлагагүй. Шинжлэх ухаанчаар гаргасан шийдвэрээсээ төр буцдаггүй баймаар байна. Санаатай болон санамсаргүй байдлаар хэдэн хүн гарч ирээд цахим орчинд шуугилдахаар төр гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байх шаардлагагүй. Яах гэж төр байгаа юм.  Долоо хэмжиж нэг огтол гэж үг бий. Долоо хэмжиж гаргасан шийдвэртээ төр хатуу зогсох хэрэгтэй.

-Өнөөдөр гаргасан шийдвэрээсээ маргааш нь буцчихдаг учраас аль аль талдаа муу жишиг тогтоогоод байна шүү дээ?

-Энд нэг зүйл тодотгоход улстөрчид, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид боловсролгүй хүмүүсийн турхиралт, дайралтад бат бэх цайз шиг шийдвэр дээрээ хатуу зогсож чадахгүй байна. Хана хэрэм мэт бат зогсох ёстой. Улс орныхоо, хойч ирээдүйнхээ төлөө шийдвэртээ үнэнч зогсож үр дүн, өөрчлөлт авчирах учиртай. Хэрэв санаатай болон санамсаргүй байдлаар гадна дотноос явуулж байгаа эсэргүүцлийн салхийг давж чадахгүй бол улс төрөөс арчигдах ёстой. Эрдэмтэн судлаачид нь шинжлэх ухаан дээр суурилж зөв, буруугийн тухайд хэлж өгөх ёстой. Зөв бурууг нь хэлж өгч байгаа эрдэмтэн, судлаачид руугаа дайрч байгаа ард түмэн бол луужингаа эвдчихээд, луужингүй хэвтэж байгаагийн шинж. Монголоос бусад улс оронд авлига авсан, хулгай хийсэн хүмүүс рүүгээ дайрдаг бол Монголд эрдэмтэн, судлаачид руугаа дайрдаг болсон байна. Энэ бол хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж байгаа хэрэг. Монгол Улс хоёр хөршөөсөө олон зүйлээр хараат байна. Наад зах нь эрчим хүчийг нэрлэж болж байна. Энэ хараат байдлаас гарахад цөмийн, нарны, усан, салхины, нүүрсний шинэ эх үүсвэр барих нь чухал байна. Гэтэл цөмийн энерги, цацраг, газрын ховор элемэнт, уран, уурхай, усан цахилгаан станц гээд дэлхий нийтийн хэрэглээнд нэвтэрчихсэн шинжлэх ухааны ололт амжилт бүхнийг эсэргүйцээд байж болохгүй биз дээ. Заримдаа энэ бүхнийг эсэргүүцдэг ч хэзээ цахилгааны хязгаарлалтад орохоо мэдэхгүй лаа шүдэнз бэлдээд сууж байгааг хараад “Бид хүртэх ёстойгоо л хүртэж байна даа” гэж бодогдох юм.

-Тэгвэл Монгол Францын хамтарсан гэрээ Монголчуудад ямар үр өгөөжтэй байх юм. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ямар давуу тал бий болов. Энэ гэрээг урагшлуулснаар бид юу хожих вэ?

-Ер нь бол ямар ч харилцаа харилцан ашигтай л байх ёстой. Хэн нэгэндээ давуу байдал бий болгох нь шударга ёсноос гажуудсан хэрэг болно. Мэдээж, Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн дийлэнх олонх нь ард түмний мэдэлд байхаар заасныг анхаарч үзэх ёстой. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өмнө нь өрийн гурвалжинд орчихоод байдаг асуудлыг шийдвэлэсэн. Өөрөө хэлбэл, өсөн нэмэгдэх АМНАТ авах хуулийн өөрчлөлт оруулсан. Монгол-Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлэх хугацаанд Монгол Улсаас нэг ч төгрөг гарахгүй. АМНАТ гэдгийг энгийнээр тайлбарлахад эзний мөнгө л гэсэн үг. Уг төслийг урагшлуулаад байвал эзэнд очих мөнгө ахиу байна. Харин гарахгүй байсан ч хамгийн багадаа таван хувийн татвар авах хуулийн өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, суурь АМНАТ 5 хувь, тэгээд зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал тэр хэрээр эзний хүртэх ашиг өснө. Буурвал дагаад буух боловч хамгийн багадаа таван хувь байх динамик зарчим үйлчилнэ. Ураны төсөл дээр “Бидэнд баялаг байна. Та нар мөнгөө гарга” гэсэн зарчим үйлчилнэ. Оюутолгой төслийн тухайд бид баялгаа ч, мөнгөө ч гаргасанд асуудал байна шүү дээ. Тийм учраас ураны төслийг урагшуулах хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ шинэ жишиг тогтоосон гэрээ байх болов уу гэж найдаж байна. Монгол Улс нийт 93.291 тонн ураны нөөцтэй. Дэлхий дээр өнөөдөр 80 орчим мянган тонн ураны хэрэгцээ байна. 2030 он гэхэд жилд 120 ба түүнээс дээш мянган тонн ураны хэрэгцээ бий болохоор байна. Эрэлтээс харахад цаашид ураны үнэ өсөх нь тодорхой харагдаж байна. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр ирээдүйд өсөн нэмэгдэх үнэд таарсан бодлогыг гаргаж ирж тусгаснаараа онцлог. Энэ мэт олон талын ач холбогдол, үр өгөөжийн талаар ярьж болно. Хамгийн гол нь бид эхлээд харах өнцгөө өөрчлөх ёстой юм билээ.

-Энэ чиглэлээр ажиллах хүний нөөцөө хангалттай бэлтгэж чадсан байна уу?

-Зөөвч-Овоо орд сүүлийн 10 жилд дэлхийд олдсон хамгийн том ордод тооцогдож байна. Тус ордын нөөцийг 2013 онд бүртгүүлснээс хойш 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд 2021 оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлсэн. Өнөөдөр үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монгол ажилтан ажиллаж байна. Гэрээ кантрактын асуудал нэг мөр болбол жинхэнэ үйлдвэрлэл эхэлнэ. Энэ үед 1000 орчим ажлын байр бий болж, тус бүр нь 18 торлолтой олон олборлолтын блокоос уран олборлоно. Үнэндээ энд нэг их ухаан зараад байх нарийн зүйл огт байхгүй. Физик талаасаа цацаргийн аюулгүй байдлын нормоо барих ёстой. Бусад нь бол жирийн нэг газар дор уусган олборлох технологи. Хүний нөөц, технолгийн асуудлыг бүрэн шийдсэн гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүн уран олборлоно гэхээр газар шороогоо ухаад, уул толгодоо нүхлээд том том машин мехнанизм ажиллах мэтээр ойлгоод байдаг. Гэтэл газрын гадаргыг эвддэггүйгээрээ газрын доор уусган баяжуулах арга онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 13 минутын өмнө 66.181.177.95

ene zailuul neg ih shinjleh uhaan yarih hun harvaas bish baina daa. yaj neg yum doktor bolson yum. neteer haihad lav olon ulsad hevluulsen buteel neg ch alga.

Avatar

Бид 3 цагийн өмнө 66.181.161.183

Энэ хөлдүү хэдэн төргөгнөөс улсаа үеийн үед гамшигт оруулахаас буцахгүй учир эрүүл мэндээр нь шийтгэж.Саяхан л үхлээ гээд хандив гуйж явсан хүн буяны мөр хөөдөггүй юм байхдаа…

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.114

Оросын а******н жингэр чи хол өай

Avatar

өөө 3 цагийн өмнө 66.181.164.23

Чаддаг чаддаг юнаа л мөрөөрөө хийгээд амьдарцгаа, Усан цах станц төмөр зам Уран гээд бүгд Путин ахын заавраар гацаастай, ард иргэд нь утаа түгжрэлдээ баригдцан Оросоос цахилгааны крантаа битгий хаагаач гээд гуйгаастай, Орос ах нар Монголын бараанд 60 хувийн татвар тавьцан ганц оймс ч хойшоо гаргаж зарах боломжгүй за тгд энэ ахын хайруу үмхий оркуудаа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 203.17.23.169

Жонхуугийн оркууд та нар л тэр харанхуй хар гэртээ нүүрс түлээд хэвтэж бай, дэлхий ертөнц хөгжөөд хүчирхэгжээд алга болсон. Ойрын Казахстанаас суралц ядаж.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.66

Ичихэд яанаа. Монголд бараг эрдэмтэн гэж хүн байхгүй шү. Байдаг болоод ийм арчаагүй бдаг юм уу. Энэ ёстой золбин гар

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.21.107.25

Хуцдаг а******н бэ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.190.117

Мэдэхгүй зүйлрүүгээ хошуу, хуруу дүрж явдагаа больцгооё. Сүүлийн үед манайханд мэддэг ч юм байхгүй, мэдэхгүй ч юм байхгүй болчихлоо. Юм бүхний зах зухаас мэдээд гүнзгийрүүлээд асуухаар мэддэг зүйлгүй. Мэргэшил байдаггүй.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.176.151

30 жил уранаа ашиглуулаад 3 тэрбум амд авна гэхээр чамлалттай санагдаж бна. Энэ талаар мэддэг хүн бна уу

Avatar

Ene hedi8g frantsaas absan boldoo 6 цагийн өмнө 66.181.180.202

gadnii gar hul

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.143

Монгол улсад өөр Цөмийн физикч байхгүй юу??‼️
Энэ ажлыг Ганц энэ хүн л мэддэг юм уу?‼️
Баг хамт олон гэж байвал дурьдаа ч‼️‼️
Нэг толгойгоор бодсоноос Нилээн хэдэн толгойгоор шийдвэл зөв баймаар‼️
Төр засаг, УИХ-д- мэргэжлийн хүн байхгүй ‼️
Ганцхан хүнд найдах мөн ч хүнд санагдана‼️

Avatar

Баг хамт олон байхыг хүсэгч 6 цагийн өмнө 202.126.90.143

Энэ Тэгшбаяр гэдэг хүнээс өөр Цөмийн физикийн Уран энэ тэрээ мэддэг гадарладаг эрдэмтэд Монгол улсад байдаг байлгүй дээ?‼️Дандаа ганц хүн яриад байгаа нь их сонин санагдах юм. Ганцаараа биш ярьдаг зөвлөлддөг бхг байгаа гэж ойлгож байна. Энэ хүн ахлагч нь уу?
Нэг толгойгоор бодохоос 3,5, 10-н толгойгоор бодож хийх өөр л дөө ‼️" Эвт шаазгай буга барина" "Бүгдээр зөвлөлдвөл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй"

Avatar

зочин 8 цагийн өмнө 103.57.92.161

Улаан хацарласан увсын хөдөө хөлдүү зүгээр байгаад өгөөчээ чи чиний эрдэмтэн гэж юу байдын бэ уул ус байгал ээжийг тайван орхиод өг буян амалж бурхан тахисан ч наад санаархал чинь бүтэхгүй увсын дөрвөдүүд урваач шарваачаараа алдартай гэхдээ төв халхуудыг бодвол арай дээр хөх зүрхтэй цочмог хар зоригтой дөрвөдүүд цөөн байдаг энэ бүтэлгүй нөхрөө аваарай хаяа хадарч баруун монголын голомт нутгийг ухаж уух ус оочих идээгүй яс тавих газаргүй болгоно гэвэл амжихгүй шүү эртхэн хорт санаархлаа орхи

Avatar

Б 7 цагийн өмнө 202.131.225.197

ЧИ УТААНБААТАРТ АМЬДАРДАГ Н О В Ш ЮМ БОЛ НААД УТААГАА ХАР. БИД ЭРЧИМ ХҮЧЭЭР ТАНАЙ МАНГАДЫН ХАРААТ БАЙМААРГҮЙ БАЙНА МУ У ТРОЛЛ ГИ ЧИЙ МИНЬ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.77

балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.242

Энэ францчуудтай байгуулах ураны гэрээний ажлын хэсэгт орсон гишүүдэд хэдэн сая ногоон өгч байгаа юм бэ? Учрал энэ хоёр их л хөнгөн хөлтэй гүйгээд байгаа юм даа. Дор хаяж нэг хүнд хоёр гурван саяыг өгч байгаа байлгүй дээ. Гэхдээ энэ төслийг эсэргүүцээгүй зүгээр илүү сайн гэрээ хийж француудаар бага оворын АЦС бариулах нөхцөлтэй хийсэн бол монгол өнөөдөр оросын аманд орж ТЭЦ 3 ын өргөтгөл гэж өргөтгөх эсэх нь тодорхойгүй юманд 20 сая ногоон өгөх гээд хуйхаа майжаад суухгүй байсан бизээ.

Avatar

Б 7 цагийн өмнө 202.131.225.197

ЭХЛЭЭД УРАНАА ОЛБОРЛО. ТЭГЭЭД ГАР БАРИАД ТОХОЙ БАРЬ.

Avatar

Zochin 7 минутын өмнө 66.181.177.95

АЦС чинь ялгаагүй тухайн орны технологи ашигласан ураны түлш хэрэглэнэ. Тэгэхээр АЦС барьж өгсөн орноос түлшээр хараат болно гэсэн үг. Францын АЦС-д хэрэглэх ураны түлшээ Францаас буцааж авчирна гээд бод доо.

Avatar

хүннү 8 цагийн өмнө 202.9.46.71

Төр засаг ганц нэг гайгүйхэн шиг эрдэмтэн докторууддаа итгэж улс орны хөгжилд нэмэр болох аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь зөв. Хүн болгоны амыг харвал хөгжлийн тухай ярих нь бүү хэл бодоод ч хэрэггүй. ОУ-н хэмжээнд ярьсан хэлсэндээ байх ёстой. Тэгэхгүй бол улс орны хөгжлийг боймлох сонирхолтой дотоодын бүлэглэл бодитой бий болжээ. Тэд Уран, Халзанбүргэдтэй, ЕАЭЗХ, Гадаадын ажиллах хүчний асуудлыг гацаасаар ирлээ. Тэдний гар хөл хаа сайгүй тийчгэнэж байна.

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.181.191

Бид баялагаа ашиглах цаг хэдий нь болсон. Алийн болгон, хүн ард минь, хөмөрсөн тогооны амьтад болж амьдрахав. Мэргэжилдээ эзэн болсон хүн гэж ийм хүнийг хэлнэ. Юу ч мэдэхгүй байж манай хүмүүс саваагүй нохой саранд хуцна гэгчээр аливаа нэгийг дагаж бүх юмыг үгүйсгээд байдаг нь хөгжил дэвшилд чөдөр тушаа болоод байх юм.Жижиг хэмжээний АТС байгуулчих юм бол одоох шиг яалаа гэж тогоо таслуулж байх билээ дээ. Шинжлжх ухааны ололтыг ашигласан улс орон амжилттай хөгждөгийг хүмүүс минь мэдтүгэй.Салбараа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 112.202.98.230

Захиалгатай мэдээлэл, тавилттай жүжиг гэж ойлгогдож байна.
б**********ч юм уу!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.24.255

p… chine odoo naad uhsen mal yarihaa boliochee

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.169

энэ физикч гэж өөрийгөө нэрлэсэн нам дагасан салбадай ураны биосферийн хөдөлгөөн мэдэхгүй ярьж байна

Avatar

Б 7 цагийн өмнө 202.55.191.130

эр гүү БСДА МИНЬ УРАНЫ БИОСФЕРИЙН ХӨДӨЛГӨӨН ГЭЖ СҮРТЭЙ ЮМ БАЙДАГГҮЙ Л ЮМ БАЙНА ШД. ЧАМААС Т Э НЭ Г БСДА ЭРДМИЙН ЦОЛ АВЛАА ЮУ?
The movement of uranium in the biosphere involves its distribution and cycling through various environmental compartments, including the atmosphere, hydrosphere, lithosphere, and biosphere. Here are some key points:
Natural Occurrence: Uranium is a naturally occurring element found in low concentrations in rocks, soil, and water. It is more abundant than some other metals

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.57.94.169

чиний мэдлэг хүрэхгүй учраас чи google ээс хайхаас өөр юу ч мэдэхгүй байна мангар пацан

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.2.18

Гэхдээ л газрын хөрс рүү хэдэн мянган тонн хүхрийн хүчил шахаад, тэрэнд нь уран нь уусаад, буцаад сорж аваад, тэрнийгээ ялгаад… мэдэхгүй ээ нэг л эрүүл санагдахгүй байна.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.168.34.69

Ганцхан Оранаг зүтгүүлээд байдаг нь ашиг сонихолын зөрчилтэй гэж үзэж олон улсхд нээлттэй тендер зарлаж ядаэж цөмийн хаягдлаа авч гардаг шаардлага тавих хэрэгтэй

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.132

ураныг олборлосон нь биш ашигласан нь хаягдлаа хариуцдаг ОУ н хуультай

Avatar

Zochin 1 минутын өмнө 66.181.177.95

Гэхдээ уран экспортлосон бол тухайн орны гаралтай цөмийн түлшний хаягдалаа буцааж авах болно. Үүнийг яагаад хэн ч ярихгүй байна. Монгол уран гаргаж эхлэх юм бол танайхаас гаралтай цөмийн хаягдал гээд манайх руу буцаах асуудал үүснэ. Цөмийн хаягдал чинь жинхэнэ аюул шүү дээ. Гол аюулыг хэн ч ярихгүй олборлох гээд байх юм.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.132

хөдөөний харанхуй бүдүүлэг хүмүүсийг хэн нэгэн турхираад ажил хийлгэхгүй байх сонирхол бнаа

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.126.88.161

Ураныг усанд уусдаг гээд байгаа юм уу?Тэгвэл тэр хавийн гүний худгийн ус чинь юу болох бол?

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.132

гүний худгийн уснаас хамаагүй доод давхаргад уран бгаа.сулруулсан уусмалд ураныг уусгаад соруулаад авна гсн үг

Avatar

Эх оронч баатар. 9 цагийн өмнө 202.21.107.35

МАНАЙХ АЦС-ТАЙ БОЛОХ ЁСТОЙ. ТЭГЖ БАЙЖ ХӨГЖИНӨ. ДЦС-ААР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦАХИЛГААН ГАРГАХ НЬ МАШ ИХ АЛДАГДАЛТАЙ! МАНАЙД ОДОО ХООЛ ЦАЙ БУЦАЛГАДАГ ЦАХМЛГААНААС ГАДНА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦАХИЛГААН МАШ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЯДАХДАА МЕТРО БАРЬЖ, ТҮҮНИЙГЭЭ ЦАХИЛГААНААР ХАНГАМААР БАЙНА Ш ДЭЭ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.191.232

Tegshbayar doctor mash zuv yarij bn,uhaalag chadvar sqaitai hun yam,manai zarim medemhiiregchid neg ih mundag yam shig gudamnii halamtsuu yarianaas olj sonsson tsuurhalaar medemhiirch baidgaa bolih heregtei,uursduu medleg dchadvargui bolohooroo gadnii yamar neg yavuulgand mash amarhan avtaj uls ornoo horloj bn gedgee ogt uhaarahgui bn,tur zasag ni ch uuntei hatuu temtsehiin orond zugeer l tednii tald orood buugaad ugchihdug ulbeger sul doroi baidlaa zasah heregtei,

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.186.145

Ураны асуудлыг маш нухацтай шийдэх Дорноговь аймгийн улаанбадах сумын мал үнэхээр хордсон эсэхийг судалсан уу газрын хөрс шороо ус мөнхийн хордож бохирддох магадлал өндөр шүү

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.179.18.208

Дэмжиж байна. Бидэнд хямд цахилгаан одоо маш их хэрэгтэй байна. Утаанаасаа салмаар байна эрүүл аюулгүй орчинд сайхан амьдармаар байна. Бас Оросын хараат байдлаас гармаар байна шиэжлэх ухааны том дэвшлийг эх орондоо авч ирэх байгаль орчинд ээлтэй байх Монгол хүнд өгөөжтэй байх орчин үеийн шаардлага хангасан АЦС хэрэгтэй байна. Аймхай хулчгар их мэдэгч Монголчууд минь Нигер бол туршлага болог. Ядаж үр хүүхдүүдээ одоогийнх шиг лаа бариад суулгамааргүй байна.

Avatar

СУУДАЛ ОЛОХГҮЙ... ГҮЙДЭЛ 10 цагийн өмнө 202.21.114.141

Санаа нь зөв ч, эхлүүлээд маш их хөрөнгө цаг зараад гацах магадлалтай…Хөршүүд манай ураныг нүүрс гацаасан шиг өөрийн эрх ашигт тохирлуулах магадлалтай…ЭРЭМБЭЛЭХ АСУУДАЛЫН 1-РТ ЭРҮҮЛ АМЬД БАЙХ, 2-РТ НҮҮРСЭЭ ЗӨВ АШИГЛАЖ СУРАХ ГЭХ МЭТ….ЮГЭЭР БАЯН ТҮҮНЭЭ ЗАРЦУУЛ…

Avatar

БАЯР 10 цагийн өмнө 202.131.241.34

ХУРДАН АЖИЛЛАА ХИЙХ ХЭРЭГТЭЙ ОДОО БИД ХИЙХГҮЙ БОЛ ДАРАА ГУЯДАЖ АВДАГ ХУУЛЬ ҮЙЛЧИЛНЭ ШҮҮ ДЭЛХИЙД БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРОНЫ ЗОВЛОН

Avatar

Баагий 10 цагийн өмнө 202.126.91.228

Тэгшбаяраас өөр цөмийн физикч байдаггүй юм уу гэж урьд нь би бичиж байсан.Харин миний таних Дубнад цөмийн физикээр эрдмийн зэрэг хамгаалсан хүний бичиснийг энэ сайт ниитэлдэггүй юм гэж байнлээ.Тэгвэл Тэгшбаяр гэж мөнгө хөөсөн тролл юм байна гэж ойлгогдлоо.

Avatar

Б 7 цагийн өмнө 202.131.225.197

баагий БСДА МИНЬ ДУБНАГЫН Н О В ШНУУД БОЛ МЭДЭЭЖ МАНГАДЫН БО ОЛ Л БАЙГАА ШД. МАНГАД МАНАЙ ӨРСӨЛДӨГЧ ТРОЛЛ Г И ЧИЙ МИНЬ.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 103.212.117.239

Францын шүүх энэ франын компанийг монголчуудад авилга өгсөн тухай мэдэгдсэн. Хэзээ, манай хэнд, хэдий эмжээний авилга өгснийг манай эрэн сурвалжлах сэтгүүлчид олж чадахгүй л биз дээ.Тэд эрэн сурвалжлагчид уу, буууны нохайнууд уу гэдгээ харуулах цаг боллоо

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.126.90.133

Төр нь төр шиг байж бодиттой олон талын нотолгоонд үнлэслэж шийдвэр гаргаад тэрнийхээ ард нь туйлбартай бат зогсож чаддаг байгаагүйгээс болоод төрийн шийдвэр гарсан даруйдаа унаж.татагдаж байна.Ингээд бодохоор эр зоригтой ажлын ард гарах чадвар мэдлэгтэй хүн шийдвэр гаргалтад очих нь маш чухал байна.Тэгшбаяр бол мундаг эрдэмтэн.Ураны асуудлаар олон жил тайлбарлаж ойлгуулахыг зорьж яваа шилдэг сэхээтэн.ажилд нь амжилт хүсьё

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.57.94.169

цагаан арьстнуудын атомын станцын түлшийг эх орончдын амиараа хамгаалсан газар шороог ухаж өгөөд байхдаа яахав дээ. өөрсдөө ашиглах бол бас ч яахав.

Avatar

Тэнгэр 11 цагийн өмнө 14.1.81.167

Шийдвэр гаргагчид нь хариуцлагатай баймаар байна. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хөнгөн хуумгай гаргаж эргэж буцаж байна. Дураарай турхирагсад алдаан дээр нь дөрөөлж тоглож байна.Эрдэмтэн судлаачид нь улс төрчдийн гар хөл болж шинжлэх ухааныг уланд аваачмааргүй байна.Хаана хаанаа хариуцлагатай байцгаая. Төр шаардлагатай үед зөв тохиолдолд төмөр нүүртэй баймаар байна. Хэдэн хүүхэд-/126 гишүүн, сайд нар/-ын тоглоом болж дууслаа… Монгол улс

Avatar

зочин 11 цагийн өмнө 173.79.213.11

Ураны мэргэжилтэн хүн юм байх даа. Эрдэмтэй хүн энэ залуу шиг сагсуу байдаггүй л юмсан. Ураны мэрэгжлийн хүн гэхэд ярьж байгаа нь яасан ч бүдүүн тоймын, ойр зуурын гадаад хэлтэй хүн google – ээс олоод уншиж ойлгочихоор юм л ярьж байх юм. Ураны мэргэжилтэн өөр монгол хүн байдаггүй юм болов уу? Гадаадын, тэр Францынх нь ч юм уу мөнгө хөөсөн хүмүүс юу ч ярьж мэднэ, бид 1990 – ээд оноос гадны цөөнгүй хүнд хууртсан, одоо уранаар тоглуулж хууртах бус бүр сөнөх цэг рүүгээ явчих вий дээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.146

цөмийн физик гэдэг юм л даа, малаа. ураны мэргэжилтэн ч гэх шиг. чиний google-с хайж юу уншиж, юу ойлгосон нь инээд хүрмээр юм байна.

Avatar

Монгол инженер 11 цагийн өмнө 202.131.230.162

Монгол улсын толгой эрдэмтэд цөмийн физикчид байдгийм. Тэдгээрийн шийрийг хатааж байгаа танд баяр хүргэе. Монгол хүн хүний нийгэмтээй хөл нийлүүлэн алхах ёстой. Энэ алхам бол цөмийн эрчим хүчээ ашиглах явдал. танд амжилт хүсье. сайн юманд саад их бий, Бүү шантраарай. Урагшаа л харна шүү.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 192.82.65.88

Францууд Нигерт стандартаа барьсан уу? Тэр улсыг ямар болгосныг судалсан уу? Тэд уран авч хэрэглээд, бид энд хаягдлыг нь булшилж хордож үхмээргүй байна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 192.82.92.204

Нигерийн иргэд яг чам шиг гахай тархитай, боловсролгүй харанхуй мунхаг учраас стандартыг уландаа гишгэж ураны хаягдалтайгаа булшлуулш байгаа юм, гэтэл Казак, Узбек стануудад стандарт мөрдөгдөж дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн технологийн шинэ дэвшлийг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.90.133

уучлаарай.Нигёр Францын асуудалд Орос улс харанхуй бүдүүлэг ард түмнээр нь дамжуулж хагаралдаан /манай улсад гардаг шиг/ үүсгээд л асуудал таг зогсоод одоо энэ улс хөгжлийн ямар их хоцрогдолруу шивж байгааг дэлхий нийт хэлж бичиж байна.юмны учрыг ухаж сайн ойлгож байж ярьдаг баймаар байна

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.225.197

"Нигер ялна"-чуудыг Орос хатгаад, Францыг хөөлгөсөн ю мал даа.

Avatar

1990 онд сурч байсан улс ном унших тухай мэддэггүй байсан 11 цагийн өмнө 202.179.18.152

1990 онд сурч байсан улс ном унших тухай мэддэггүй байсан 1980 оныхон гэсэн үг монгол бичиг кирилл үсэг гээд утгаа алдсанд тэр үеийхэн ном унших тухай ойлголт маш муу байсан

Avatar

Зочин 8 цагийн өмнө 202.9.40.157

1970. 1980. 1990 онуудад монголчуудын ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй байсан учир тэр үеий хүмүүс ном уншиж чадахгүй харанхуй бүдүүлэг байсан. Дарга нар нь загнаж зодохоос өөр юм мэдэхгүй байсан гэнэ лээ. Өрөвдмөөр боловсролгүй харанхуй байсан гэсэн. Компютэр интернэт гар утас мэдэхгүй байсан ичмээр.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 122.201.26.218

маш звө асуудал.Үнэндээ хэт мэдэмхийрэгч нар их хуралд сууж өрсдийгббб хэт дөвийлгаж камерын өмнө гэмгүй цөрөйлөн сууж өайна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 43.242.242.59

Ураны олборлолто эхлүүлж даруй хугацаанд атомын цахилгаан станц барих ажилдаа шуурхай орох хэрэгтэй. Дэлхийн бараг бүх орон атомын цахилгаан станцаар эрчим хүчний асуудлаа шийдвэрлэж байхад манай улс хүйтэн уур амьсгалтай мөртлөө 1 ч атомын цахилгаан станц байхгүй байна. Жижигхэн Япон улс л гэхэд 39 атомын цахилгаан станцтай бол хятад улс одоогоор 25 атомын цахилгаан станц бөгөөд ирэх 25 жилийн дотор 120 ширхэг атомын цахилгаан станц барина гэж төлөвлөсөн.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.2.18

хаха. манайхаас уран аваад, оронд нь АЦС барьж өгөөл нээх гоё юм бодоод *аахымаа

Avatar

Зочин 12 цагийн өмнө 59.153.114.144

Маш зөв мэддэг чаддаг юмаа дор бүрнээ хиимээр бна Олонхи мөнгө яаж ололх вэ гэхээс өөр юм бодохгүи харанхуи бна Эрдэмтэд судулгаа шинжилгээ хиидэг хүмүүсээ саин сонсож бмаар бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж