Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн төвөөс ерөнхий боловсролын сурагчдын сурлагын амжилтын үнэлгээг гаргах судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд хөвгүүд охидоос сурлагын амжилтаараа доогуур гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Тухайн судалгааг хийхдээ өмнө нь хийгдсэн байсан судалгаан дээр дүгнэлт, шинжилгээ хийж, мэргэжлийн хүмүүсээс ганцаарчилсан ярилцлага авч, багш нартай ярилцах гэх мэт судалгааны арга зүйг ашиглаж дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Монгол улсын хувьд 2022 онд PISA судалгаанд хамрагдсан байдаг.
PISA гэдэг нь сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
Уг судалгаанд суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдыг оролцуулдаг. Ингэхэд математикийн үзүүлэлтээр 2.3 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.2 жилээр хоцрогдолтой байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр дундаа хөвгүүд унших чадвараар охидоос нэг жилийн хоцрогдолтой байна гэж дүгнэгдсэн байгаа юм. Дээрээс нь сурлагын амжилт анги дэвших тусам муудаж, боловсролын шат ахих тусам хөвгүүдийн тоо цөөрч байна гэдэг дүгнэлт гарчээ.
Мөн covid-19 цар тахлын үед сурагчдын боловсрол маш их хоцрогдсон. Ялангуяа тухайн үед анх сургуульд орж байсан хүүхдүүдийн дийлэнх нь сурлагын хоцрогдолд орсон.
Тэгвэл цар тахлын дараах сурлагын хоцрогдол арилаагүй бөгөөд улам гүнзгийрэх магадлалтай байгаа аж.
Хөвгүүд охидоос сурлагын амжилт доогуур байгааг хэд хэдэн шалтгаантай холбож тайлбарласан байна. Тухайлбал эрэгтэй хүүхдүүдээр ихэвчлэн хурдан морь унуулдаг ингэхдээ хичээлээс завсардуулах, чөлөө авах, таслуулах зэргээр хичээлээс хоцрогдуулдаг ингэснээр хүүхэд өөрөө хичээлдээ дургүй болж эхэлдэг байна. Мөн амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд хичээлээс хоцрогдох тохиолдол гардаг байна. Учир нь амьжиргаагаа залгуулах гэж хичээлээс гарах тохиолдол бас гардаг аж. Үүнээс гадна эмэгтэй хүүхдийг айлын эхнэр болно боловсролтой байх ёстой, эрэгтэй хүүхэд өөрийг болгочихно, боловсрол эзэмшихгүй байсан ч өөрийгөө аваад явчихна гэх хандлага нь хөвгүүдийг сурлагын амжилт муудахад цаашлаад боловсролгүй хүн болоход нөлөөлж байгааг хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл монголчууд охидоо илүүд үздэгээс, охиддоо сурах боломж олгодгоос хөвгүүд боловсролын хувьд, хөгжлийн хувьд хоцрогдсон байгааг тус судалгааны дүн харуулжээ.

ХААНА, ХЭНД ХҮРЧ БАЙГААГААС ХАМААРЧ ҮР ДҮН ӨӨР ӨӨР БАЙНА
Энэ талаар "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг тэрбээр, "Цар тахлын дараа хоцрогдол нөхөхийн тулд дижиталчилсан буюу технологийн шийдлээр хоцрогдлыг нөхөж байгаа. Тухайлбал, Eduten, medleg.mn гэх мэт. Энэ нь хүүхэд бүрт хүч чадахгүй байна.
Бүс нутгаас хамаараад, гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхэд бүрт тэгш хүрэхгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана, хэнд хүрч байгаагаас үүдэж үр дүн өөр өөр байна.
Боловсролын салбарт жендерийн мэдрэмжтэй бодлого, төсөв боловсруулж, багш, удирдах ажилтнуудын жендерийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлага зэрэгт анхаарах, дидактик арга зүйгээ суралцахуйн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хувирган өөрчлөх хэрэгтэй байна.
Жишээлбэл, багш нар сурагчдыг чимээгүй бай, битгий үймүүл, цэвэр бич зэрэг шаардлага тавьдаг. Энэ нь хөвгүүдэд тохирсон арга биш.
Тэдний онцлогт тохирохгүй байгаа юм. Тиймээс хөвгүүдэд чиглэсэн эерэг нөлөөллийн, нийгэм-сэтгэлзүй, нийгэмшлийн хөтөлбөрүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай болсныг энэхүү судалгаа сануулж байна” гэв.
СУДАЛГАА: ХӨВГҮҮД МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД БАГА ЗӨРҮҮТЭЙ, ШИНЖЛЭХ УХААН, УНШИХ ХИЧЭЭЛД ӨНДӨР ЗӨРҮҮТЭЙ
Монгол Улсад ерөнхий боловсролын түвшинд хамран сургалт харьцангуй өндөр байгаа хэдий ч бүрэн дунд боловсролд хөвгүүдийн сургуульд хамрагдалт охидоос доогуур, сурлагын амжилтаар хоцрогдож, боловсролын шат түвшнээр дээш ахихгүй байгаад микро, мезо, макросистемийн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Мөн тэдгээр хүчин зүйлүүдийн хэд хэдэн давхцал бий болж байгаа нь салбар дундын бодлого шаардлагатайг харуулж байна.

PISA 2022 үнэлгээний үр дүнд Монгол Улсын боловсролд хүйсийн ялгаа их байгааг дүгнэсэн. Ялгаа нь боловсролд хамрагдалт, сурлагын гүйцэтгэл, боловсролыг дүүргэхтэй холбоотой. Хэдийгээр суурь боловсролын түвшинд хамран сурах хувь хэмжээнд охид, хөвгүүдийн хувьд төдийлөн ялгаагүй боловч шат ахих тусам ялгаа гарч эхэлж байна. Тухайлбал, охидын сурлагын амжилт, боловсролын шат ахин суралцах хувь хэмжээ хөвгүүдээс илт давуу байна. Тиймээс Монгол Улсын боловсролын системд бий болсон гол асуудал нь хөвгүүд ахисан түвшний боловсролд үргэлжлүүлэн суралцах чадамжгүй байгаа юм. Мөн хөвгүүдэд бий болсон хүйсийн ялгааны тусгалыг дараах хүрээнд дүгнэсэн байна.
- Хөвгүүдийн амжилт доогуур. Ялангуяа, шинжлэх ухааны хичээл болон унших чадварт их зөрүүтэй, математикийн хичээлд харьцангуй бага зөрүүтэй.
- Хөвгүүдийн анги улиралтын хувь хэмжээ өндөр.
- Хөвгүүдийн дээд боловсролд хамрагдах түвшин буурсан.
- Хөвгүүдийн сургуульд суралцах хүлээлт, дундаж хугацаа буурсан.

3,548.92





















































Холбоотой мэдээ