Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн төвөөс ерөнхий боловсролын сурагчдын сурлагын амжилтын үнэлгээг гаргах судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд хөвгүүд охидоос сурлагын амжилтаараа доогуур гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. Тухайн судалгааг хийхдээ өмнө нь хийгдсэн байсан судалгаан дээр дүгнэлт, шинжилгээ хийж, мэргэжлийн хүмүүсээс ганцаарчилсан ярилцлага авч, багш нартай ярилцах гэх мэт судалгааны арга зүйг ашиглаж дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Монгол улсын хувьд 2022 онд PISA судалгаанд хамрагдсан байдаг.
PISA гэдэг нь сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.
Уг судалгаанд суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдыг оролцуулдаг. Ингэхэд математикийн үзүүлэлтээр 2.3 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1.2 жилээр хоцрогдолтой байна гэсэн дүгнэлт гарсан. Тэр дундаа хөвгүүд унших чадвараар охидоос нэг жилийн хоцрогдолтой байна гэж дүгнэгдсэн байгаа юм. Дээрээс нь сурлагын амжилт анги дэвших тусам муудаж, боловсролын шат ахих тусам хөвгүүдийн тоо цөөрч байна гэдэг дүгнэлт гарчээ.
Мөн covid-19 цар тахлын үед сурагчдын боловсрол маш их хоцрогдсон. Ялангуяа тухайн үед анх сургуульд орж байсан хүүхдүүдийн дийлэнх нь сурлагын хоцрогдолд орсон.
Тэгвэл цар тахлын дараах сурлагын хоцрогдол арилаагүй бөгөөд улам гүнзгийрэх магадлалтай байгаа аж.
Хөвгүүд охидоос сурлагын амжилт доогуур байгааг хэд хэдэн шалтгаантай холбож тайлбарласан байна. Тухайлбал эрэгтэй хүүхдүүдээр ихэвчлэн хурдан морь унуулдаг ингэхдээ хичээлээс завсардуулах, чөлөө авах, таслуулах зэргээр хичээлээс хоцрогдуулдаг ингэснээр хүүхэд өөрөө хичээлдээ дургүй болж эхэлдэг байна. Мөн амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд хичээлээс хоцрогдох тохиолдол гардаг байна. Учир нь амьжиргаагаа залгуулах гэж хичээлээс гарах тохиолдол бас гардаг аж. Үүнээс гадна эмэгтэй хүүхдийг айлын эхнэр болно боловсролтой байх ёстой, эрэгтэй хүүхэд өөрийг болгочихно, боловсрол эзэмшихгүй байсан ч өөрийгөө аваад явчихна гэх хандлага нь хөвгүүдийг сурлагын амжилт муудахад цаашлаад боловсролгүй хүн болоход нөлөөлж байгааг хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл монголчууд охидоо илүүд үздэгээс, охиддоо сурах боломж олгодгоос хөвгүүд боловсролын хувьд, хөгжлийн хувьд хоцрогдсон байгааг тус судалгааны дүн харуулжээ.
ХААНА, ХЭНД ХҮРЧ БАЙГААГААС ХАМААРЧ ҮР ДҮН ӨӨР ӨӨР БАЙНА
Энэ талаар "Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг тэрбээр, "Цар тахлын дараа хоцрогдол нөхөхийн тулд дижиталчилсан буюу технологийн шийдлээр хоцрогдлыг нөхөж байгаа. Тухайлбал, Eduten, medleg.mn гэх мэт. Энэ нь хүүхэд бүрт хүч чадахгүй байна.
Бүс нутгаас хамаараад, гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхэд бүрт тэгш хүрэхгүй байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана, хэнд хүрч байгаагаас үүдэж үр дүн өөр өөр байна.
Боловсролын салбарт жендерийн мэдрэмжтэй бодлого, төсөв боловсруулж, багш, удирдах ажилтнуудын жендерийн хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлага зэрэгт анхаарах, дидактик арга зүйгээ суралцахуйн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн хувирган өөрчлөх хэрэгтэй байна.
Жишээлбэл, багш нар сурагчдыг чимээгүй бай, битгий үймүүл, цэвэр бич зэрэг шаардлага тавьдаг. Энэ нь хөвгүүдэд тохирсон арга биш.
Тэдний онцлогт тохирохгүй байгаа юм. Тиймээс хөвгүүдэд чиглэсэн эерэг нөлөөллийн, нийгэм-сэтгэлзүй, нийгэмшлийн хөтөлбөрүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай болсныг энэхүү судалгаа сануулж байна” гэв.
СУДАЛГАА: ХӨВГҮҮД МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД БАГА ЗӨРҮҮТЭЙ, ШИНЖЛЭХ УХААН, УНШИХ ХИЧЭЭЛД ӨНДӨР ЗӨРҮҮТЭЙ
Монгол Улсад ерөнхий боловсролын түвшинд хамран сургалт харьцангуй өндөр байгаа хэдий ч бүрэн дунд боловсролд хөвгүүдийн сургуульд хамрагдалт охидоос доогуур, сурлагын амжилтаар хоцрогдож, боловсролын шат түвшнээр дээш ахихгүй байгаад микро, мезо, макросистемийн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Мөн тэдгээр хүчин зүйлүүдийн хэд хэдэн давхцал бий болж байгаа нь салбар дундын бодлого шаардлагатайг харуулж байна.
PISA 2022 үнэлгээний үр дүнд Монгол Улсын боловсролд хүйсийн ялгаа их байгааг дүгнэсэн. Ялгаа нь боловсролд хамрагдалт, сурлагын гүйцэтгэл, боловсролыг дүүргэхтэй холбоотой. Хэдийгээр суурь боловсролын түвшинд хамран сурах хувь хэмжээнд охид, хөвгүүдийн хувьд төдийлөн ялгаагүй боловч шат ахих тусам ялгаа гарч эхэлж байна. Тухайлбал, охидын сурлагын амжилт, боловсролын шат ахин суралцах хувь хэмжээ хөвгүүдээс илт давуу байна. Тиймээс Монгол Улсын боловсролын системд бий болсон гол асуудал нь хөвгүүд ахисан түвшний боловсролд үргэлжлүүлэн суралцах чадамжгүй байгаа юм. Мөн хөвгүүдэд бий болсон хүйсийн ялгааны тусгалыг дараах хүрээнд дүгнэсэн байна.
- Хөвгүүдийн амжилт доогуур. Ялангуяа, шинжлэх ухааны хичээл болон унших чадварт их зөрүүтэй, математикийн хичээлд харьцангуй бага зөрүүтэй.
- Хөвгүүдийн анги улиралтын хувь хэмжээ өндөр.
- Хөвгүүдийн дээд боловсролд хамрагдах түвшин буурсан.
- Хөвгүүдийн сургуульд суралцах хүлээлт, дундаж хугацаа буурсан.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.184.34
Зориг сангаас охидын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зг с код бичих охидын хөтөлбөр гээд дандаа хүйсээр нь ялгасан тэтгэлэгт хөтөлбөрүүд их байдаг шүү дээ ингээд дүгнээд үзэхэд хөвгүүдийг бараг хүний тооноос хассан юм шиг байдаг
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.216.207
"эрэгтэй хүүхдүүдээр ихэвчлэн хурдан морь унуулдаг ингэхдээ хичээлээс завсардуулах, чөлөө авах, таслуулах зэргээр хичээлээс хоцрогдуулдаг" г.м. эрэгтэй хүүхдийг эцэг эх нь уруу татдаг гэсэн утгатай улиг болсон буруу шалтгааныг одоо хүртэл ярьсаар байгаа нь энэ судалгаа нь худал болохын шинж! Эцэг эхчүүд эрэгтэй хүүхдэдээ ялгавартай хандахаа больсон, адилхан л хичээж буй! Шалтгаан нь огт өөр: гүн гүнзгий шалтгаантай!!! Энд хэлчихвэл архираад дайрах байх, больё!
Нэргүй 6 цагийн өмнө 192.82.64.248
амьдралын хэв маяг хот хөдөөд асар том ялгаатай болсон нь яалт ч үгүй бодит үнэн, дотуур байр, хөдөлмөр эрхлэлт, ээж аавын боловсролоос хамаараад. иймд хүүхдийн боловсрол хүмүүжил дээр ч гэсэн яалт ч үгүй хөдөөгийн хүүхдүүд рүү арай өөрөөр, илүү ч юмуу анхаарч явахгүй бол, наад эрэгтэй хүүхдүүд хаягдлаа гэдэг үгээ тоть шиг давтсаар л суух болно, мөн ч олон жил энэ дүгнэлтээ хэлээд л сууж байдаг, цаашдаа яах тал дээр зөвлөмж энэ тэр гаргаж өгдөггүй юмуу?
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.219.251
Ih surguuliin elseltiin kvotiig 50/50 bolgochihoo. odoo 30/70 baigaa
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.115.37
eregtei hun eregtei huuhdiig niigem ni gaduurhdag bolson shdee nuguu hunii erh yariad bdag ems huuhnnuud zuvhun uursdiinhuu tuluu l bsan bnlee
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.91
тэгээд ч эрэгтэй хүн яаж ч байсан алсын хараа сайтай байлдаг шүү. гэрийн эзэн болно, эхнэр нь нөхрөө голоод байвал амьдрал яаж тэгш өайхав дээ
ЗОЧИН 9 цагийн өмнө 203.91.115.53
ОДООНООС ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД 12 АНГИ ХҮРТЭЛ НЬ ЭЦЭГ ЭХ, БАГШ, НИЙГМЭЭС НЬ ОНЦГОЙ АНХААРАХ ЧАДВАЛ ХАНДАХ ЗҮГ НЬ АЯНДАА ЗӨВ БОЛНО.
Иргэн 10 цагийн өмнө 103.212.118.149
Цэвэр бичлэг минутын уншлага гэдэг юмыг болимоор юмаа.
Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59
Манай эмэгтэйчүүд гадаадын нөхөртэй болоод эх орноо орхиод явчихдаг. Эрчүүд л эх орноо авч үлдэж байна. Гадаад орны иргэн болчихдог тийм монгол бидэнд огт хэрэггүй. тэрний оронд монголдоо үр хүүхдээ гаргаад удам судраа үргэжлүүлээд явж байгаа хүн бол гадаадад амьдардаг монгол эрдэмтнээс хэд дахин хүндтэй хэрэгтэй хүн. Тийм хүмүүст билд баярлаж явах учиртай
Нэргүй 10 цагийн өмнө 43.228.130.33
ta nar Ami, Tami – g huuhduudteigee hamt uzeed herhen huleej avch bgaag ni asuugaarai
ЗОЧИН 10 цагийн өмнө 203.91.115.53
ХӨВГҮҮДИЙГ БОДЛОГООР БОЛОВСРОЛТОЙ БОЛГОМООР БАЙНА. ЭРЧҮҮД ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙГ АВЧ ЯВНА. ТЭД БАЙГАЛИАСАА АЛСЫН ХАРААТАЙ НОЁН НУРУУТАЙ. 90 ЭЭД ОНООС ОХИДЫГ ДЭЭД СУРГУУЛЬД ОРУУЛСАН ОДОО 20 ЖИЛИЙН ДАРАА УЛС ОРОН ХӨГЖӨӨГҮЙ, БААХАН ГОО САЙХАН, ОНЛАЙН ШОП ,БҮХ ТӨРЛИЙН СҮЛЖЭЭЧИН, ХУДЛАА ЭМЧИЛГЭЭ ЗААСАН, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ ГЭСЭН З0-50 НАСНЫ АВГАЙЧУУД Л БАЙНА.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.91
Хөвгүүдээ илүү дэмжих хэрэгтэй шүү
Нэргүй 11 цагийн өмнө 202.70.43.34
Монголд Эрчүүд нь жахн Lead баймаар байгаамаа, тийм байж л Улс Хөгжинө. Учир нь Эрэгтэйчүүд Ажлын Ачаалал илүү даана, тэр хэрээр Эдийн Засгийг бүрдүүлнэ. Хөвгүүдийн Боловсрол, Эрүүл Мэнд, Бие бялдар гээд бүх зүйлсэд анхаармаар.