Засгийн газрын тусгай сан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ах, дүү, найз нөхөд, бизнес хамтрагчийнх нь саалийн үнээ болж хувирсныг өмнөх Засгийн газрын үед цэгцлэхээр ажил эхлүүлсэн ч буцаан төлөлт сайжраагүй л байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хур авлага одоогоор 760 тэрбум төгрөгт хүрчээ.
Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн авлага 228.9 тэрбум төгрөг бол Боловсролын зээлийн сангийн авлага 209 тэрбум, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр авлага 153 тэрбум, үлдсэн нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн авлага юм.
УИХ-аас Засгийн газарт дээрх сангуудын авлага болон зээлийг бууруулах даалгаврыг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан гүйцэтгэх чиглэл өгсөн. Иймээс салбар хариуцсан сайд нарын ажлын даалгаварт тусгай сангуудын авлагыг бууруулах ажил багтаад байна гэж хэлж болно. Мөн УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилтийг нэмэгдүүлдэг байсныг 2025 оны төсөв батлах үеэр хязгаарлаж, эх үүсвэрийг бууруулсан. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг 17.5 тэрбум төгрөгөөр бууруулсан бөгөөд эргэн төлөлтөө сайжруулж эх үүсвэрээ нэмэгдүүлэх даалгавар өгөгдсөн юм.
Иймээс хур авлага ихтэй Засгийн газрын тусгай санг хариуцаж буй сайд нарын ажлыг үнэлэх нэг хэмжүүр нь өр авлагыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллахаас бас шалтгаалах болж буй.
Засгийн газар нь нийт 27 тусгай сантай. Үүнээс 13 нь өөрийн хуультай бол бусад 14 сан сайдын журам, тушаал, зөвлөлөөс гарсан шийдвэрийн хүрээнд захиран зарцуулалт нь зохицуулагдаж иржээ. Энэ нь сангийн хөрөнгийг зээл хүсэгчдэд үзэмжээр олгож ирсэн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Тиймдээ ч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож ирсэн зээл үйлдвэрлэгчдэд бус УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид очсон дуулиан дэгдэж, олон нийтийн шахалт шаардлагаар зарим нэг нь буцаан төлөлт хийснээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа олж авч байв.
Боловсролын зээлийн сан ч ялгаагүй, эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүдийн үр хүүхэд, ах дүү нараа гадаадын их дээд сургуульд сургахад ашигладаг хэрэгсэл болж хувирсан нь одоо тус сангийн дарга хийж буй О.Сийлэгмаагийн “шүгэл үлээлт”-ээр ил болж, нийгмийг шуугиулсан.
Засгийн газрын тусгай сангууд эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст хамгийн ихээр ашиглагдсаныг мэдээлэл нь хаалттай байсан нь нөлөөлсөн гэж үздэг. Иймээс ч өмнөх Засгийн газрын үед бүх сангийн мэдээллийг нээлттэй болгох ажлыг “Шилэн” ажиллагааны хүрээнд хийсэн.
Гэвч зээлд хамрагдаж, боломжийг ашигласан зээлдэгч нарын хувьд өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийхгүй гүрийж буй тул хууль хяналтын байгууллагад дуудагдах болж байна.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “2011 онд гаргасан хуулиас болоод эргэн төлөлтөд гацалт үүссэн тул Боловсролын зээлийн сангаас дэмжлэг авсан суралцагчдаас хэнийг чөлөөлөх вэ гэдэг дүрмийг ойлгомжтой болгоно. Хуулийн фирмүүдэд хандаж, зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг хуулийнх нь хэллэгээр ярина” гэж мэдэгдээд буй.
Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн авлагыг бууруулахын тулд Улсын ерөнхий прокурорт хандаад байгаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Я.Эрдэнэсайхан эргэн төлөлтийг сайжруулж, санг хохиролгүй болгох зорилгоор хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Тус сангийн хувьд 300 аж ахуй нэгжид холбогдох 100 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлүүлэхээр хуулийн байгууллагад хандсан байдаг.
Гэхдээ дээрх зээлээс 1.5 тэрбум нь найдваргүй зээлийн ангилалд багтаад буй. Зээлдэгч нь нас барсан, гадаад руу оргон зайлсан зэрэг асуудал бий.
Харин бусад зээлдэгч нарын тухайд барьцаа хөрөнгөөр нь зээлийн буцаан төлөлтийг хийлгэх зэрэг арга хэмжээ авах боломж байгааг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал мэдэгдэж байв.
Ямартай ч тус сан УИХ-ын гишүүдийн “цавчаа” болж хувирсан байсан нь өөрчлөгдсөн төдийгүй улсын төсвөөс хөрөнгө төсөвлөдөггүй болсон. Зээлийн эргэн төлөлтөөрөө санг санхүүжүүлдэг болжээ.
Тус санг 2009 онд байгуулж байсан бөгөөд энэ хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг 8928 төсөлд олгожээ. Үүнээс 7398 зээлдэгч зээлээ барагдуулсан дүн мэдээтэй байгаа бол 1530 зээлдэгчийн 228.9 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байгаа юм. Нийт зээлд гаргасан 1 их наяд 086 тэрбум төгрөгөөс муу зээлийн эзлэх хувь 12.7 хувь аж.
Зээлдэгч нарын хувьд зээлийн эргэн төлөлтдөө санаа тавьдаг болсон нь муу зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлдэг болсонтой холбоотой байдаг. Учир нь, санхүүгийн байгууллагаас зээл авах болоход муу зээлдэгч ангилалд багтаасан байдгаас дараагийн зээл авах боломж хязгаарлагддаг. Иймээс Засгийн газрын тусгай сангуудаас зээл авчихаад төлөхгүй байгаа зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх нь нэг талдаа авлагыг бууруулахад нэг ташуур болохыг ч сануулах нэгэн байна.
Засгийн газрын харьяанд өнөөдөр дараах тусгай сан ажиллаж байна.
- Байгаль орчин, уур амьсгалын сан;
- Боловсролын зээлийн сан;
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
- Засгийн газрын нөөц сан;
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
- Ирээдүйн өв сан;
- Кино урлагийг дэмжих сан;
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
- Нийгмийн даатгалын сан;
- Нийгмийн халамжийн сан;
- Соёл, урлагийг дэмжих сан;
- Спортыг дэмжих сан;
- Төсвийн тогтворжуулалтын сан;
- Улсын авто замын сан;
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
- Хөдөө аж ахуйг дэмжих сан;
- Шинжлэх ухаан, технологийн сан;
- Эрүүл мэндийг дэмжих сан;
- Эрүүл мэндийн даатгалын сан;
- Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан;
- Хүүхдийн төлөө сан;
- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан зэрэг юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.46.55
Дүрэм журмаа өөрчлөөд цаашид алдаа завхрал гаргахгүй явах л чухал. Хууль эргэж үйлчилдэггүй болохоор ихэнх найдваргүй зээл төлөгдөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь ч дууссан байх гэж хуульчийн хувьд дүгнэж байна даа
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.232
surgaltiin sangaar sursan huuhduudeer oroldood hereggui bh ted yamar avaad idchihsen bish sursan bolohoor adilhan mogoliin l huuhduud tuhainm ueiin zasgaas gargasan durem jurmiin daguu l yavaad suraad irsen bh herev buruutai zuil baival ter ueiin durem jurmiig gargaj aldaa gargasan humuusteigee l yari hoishid aldaagaa zasaad yavna biz,tur zasgiin gargasan aldaag irged uureh esgui shuu
Зочин 5 цагийн өмнө 122.201.31.175
Хуьааж идэж хулгайлчихаад юун хуулийнхны дэмжлэг вэ? Төр гэдэг чинь өөрөө хууль шүү дээ. Хувь хүний өмчийг булаах болохоор асууадалгүй. Гэтэл иймэрхүү юман дээр унгас алдаж давхиад байдаг чинь. Та нарын өөрсдийн л хулгай байхгүй юу. Төрийн хулгайн эсрэг төрийн хуулийг барихад хүндрэл гарна.
Уншигч 6 цагийн өмнө 202.21.99.52
Сан удирдаад үрэн таран хийсэн албан тушаалтанд хатуу хариуцлага хүлээлгэхгүй болохоор л тонож байгаа шүү дээ. Сан нь хоосроод буруу зарцуулсан, үр ашиггүй хуваан идсэн гээд Батзоригоос өөр хариуцлага хүлээсэн хүн дуулаагүй
Иргэн 7 цагийн өмнө 202.21.96.212
Эргэн төлөгддөг сан болгох хэрэгтэй. Банкуудын эрсдэлийн менежерүүдээс шилдэгүүдийг нь урьж энэ сангуудыг удирдуулах хэрэгтэй. Ажлын гүйцэтгэлийг нь эргэн төлөлтийн хуваарь нь хэмждэг болох хэрэгтэй.
Татвар төлөгчдийн мөнгөөр танил талтай хүн авч хэрэглэдэг эргэн төлдөггүй буяны сан шиг байна.
Иргэн 7 цагийн өмнө 202.170.68.162
Пээ бүү үзэгд амьдралдаа ганц ч сангаас нь тэтгэмж авалгүй 40 нас хүрлээ, болдог л юм байна. Энэ олон сангаа татан буулга. Хэрэгтэй юм нэг ч хийсэнгүй. Аль салбар нь хэдэн жил үйл ажиллагаа явуулаад МУ-д яг ямар ахиц дэвшил авчирсныг тайлагнадаг болго.
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.118.108
БҮХ САНГ ТАТАН БУЛГА АВИЛГЫН УУРХАИ
батхүү 8 цагийн өмнө 203.91.116.130
Жил бүр дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн 50-100 хүүхдүүдийг улс төлбөрийг нь төлөөд сургаад бай, Төгсөөд өндөр хөгжилтэй оронд том корпарацид ажиллаж нө хау суралцаад л ирээдүйд эх орондоо хэрэг болно. Байгалийн баялаг дуусна. Ийм сургуульд тэнцэнэ гэдэг нь маш том хөдөлмөр. Манай төр засаг сурж төгссөн хүүхдүүдээ Монголдоо ажил,зээлээ төл гэх юм. Хэдэн сая доллароор нь хулгай хийгээд цугтаахадаа бэлдэж байгаа хулгайчууд ирээдүйд Монголд туслахгүй. Ийм хүүхдүүдээс буцааж нэхэхгүй мөнгө ө
зочин 8 цагийн өмнө 192.82.64.167
Сур гэж хөөнө яваад сурахаар тэнд чинь цалин мөнгө юу ч байгаагүй ЭСЯ нь хэдэн төгрөг өгсөн байр сууцных нь зардалд тушаасан эргэж ирээд ажилласан зөндөө жирийн хүмүүс байгаа шүү энэ хавтгайрсан заваан гүтгэлгээ зогсоогооч журам юмаа гаргахдаа анхаараач ээ
cmint 9 цагийн өмнө 71.24.146.145
56 = @,shyrshij,olonw yusj,nyraaji,kteje
saitaar zasaglyylj CJNr bainguin XT 9 цагийн өмнө 71.24.146.145
zeregtsens zailyylax; mungui ni Colixz yuch zopilgotoi atclbferun;