Трампийн өмчирхөг зан хөдлөв

Хуучирсан мэдээ: 2024.12.24-нд нийтлэгдсэн

Трампийн өмчирхөг зан хөдлөв

Трампийн өмчирхөг зан хөдлөв

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Данийн автономит нутаг болох Гренландыг АНУ эзэмших  эрхтэй гэж мэдэгджээ. Тэрбээр Ням гаригт Дани дахь АНУ-ын элчин сайдаар сонгосон хүнээ танилцуулсан юм. Үүний хүрээнд "Дэлхий даяарх үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөний үүднээс Америкийн Нэгдсэн Улс Гренландыг эзэмшиж, хянах нь туйлын зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна" гэж мэдэгджээ.

Гренландын ихэнх хэсэг нь Хойд туйлын тойрогт оршдог бөгөөд Хятад, Орос улсууд сүүлийн үед үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тус аралд мөн АНУ-ын цэргийн бааз байрладаг бөгөөд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, стратегийн хувьд сонирхол татахуйц гэж үздэг тухайгаа онцолж байв. Гэвч энэхүү үйлдэл нь тухайн үед Дани улсын эсэргүүцэлтэй тулгарч байсан бол Трамп дахин Гренландыг хянах тухай мэдэгдэл гаргасан нь эсэргүүцлийг улам бүр нэмэгдүүлэв.

Ассошиэйтед Пресс агентлаг Гренландын автономит засгийн газрын тэргүүн Мьюте Буруп Эгедегийн "Гренланд бол биднийх. Бид худалддаггүй" гэж хэлснийг иш татан онцолсон байна. Түүнчлэн, Трамп Гренланд төдийгүй Төв Америкийн тээврийн чухал суваг болох Панамын сувгийг буцааж авах болно гэж мэдэгдсэн аж. Учир нь Панам АНУ-ын хөлөг онгоцнуудаас хэт өндөр төлбөр авдаг гэж буруутгажээ. Панамын засгийн газар түүний мэдэгдлийг мөн адил буруутгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж