Боловсролын салбар дахь Монгол, Оросын харилцаа өргөжсөөр байна

Боловсролын салбар дахь Монгол, Оросын харилцаа өргөжсөөр байна

Боловсролын салбар дахь Монгол, Оросын харилцаа өргөжсөөр байна

Монгол, Оросын хоорондох боловсролын салбарын харилцаа өргөжсөөр байна. Үүний илрэл болж Дорнод аймгийн Багшийн коллежийн багш нарын өргөн төлөөлөл Өвөр байгалийн хязгаарын Чита хотод 2024 оны арванхоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд айлчиллаа.

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын Өвөр Байгалийн салбарын дарга Ольга Азаровагийн хэлснээр Чита хотын залуус маш олон төрлийн мэргэжлээр суралцаж байгааг Монголын төлөөлөгчид машид сонирхжээ. Монголын багш нарын Чита дахь айлчлалын хөтөлбөр баялаг байсан бөгөөд мэргэжлийн дунд боловсролын байгууллагаар зочлохоос эхлээд, мастер класс хичээлтэй танилцаж, хоттой танилцах аялал хүртэл багтжээ. Тухайлбал, Монголын төлөөлөгчдөд зориулан тогоочийн мэргэжлийн мастер класс хичээлийг танилцуулсан байна. Мөн М.И.Агошковын нэрэмжит Өвөр Байгалийн Уул уурхайн коллежид зочилж, уул уурхайн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байгаатай танилцлаа.

“Мэргэжлийн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол зүйл нь суралцагчдад дадлага хийх орчныг бүрдүүлэхэд байдаг. Монгол оюутнуудын хувьд ч, Өвөр Байгалийн оюутнуудын хувьд ч харилцан зочилж, бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлэх нь чухал” хэмээн Ольга Азарова хэллээ.

Өвөр Байгалийн салбарынхны хувьд Монголын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал тогтсон уламжлалт харилцаагаа үргэлжлүүлсэн хэрэг байлаа. “Короновирусийн цар тахлын өмнө хоёр орны оюутнуудын солилцоо жигдэрсэн байсан, харин одоо эргэн сэргэж, бүүр эрчээ авч байна. Монголын 5 оюутан манай хязгаарын мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж байна” хэмээн Ольга Азарова нэмж хэллээ.

Чита хотод Монголын багш нарын айлчлал эхэлсэнтэй холбоотойгоор Дорнод аймгийн Багшийн коллежийн захирал н.Отгонхүү онлайнаар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ хоёр орны дунд боловсролын хичээлийн хөтөлбөр тун ойролцоог онцлон тэмдэглэсэн юм. “Бид эртний хөршүүд, цаашлаад ах дүүгийн харилцаатай гэж хэлсэн ч болно. Бид үргэлж бие биеэ дэмжиж ирсэн, дайны үед ч тэр. Энэ нөхөрлөл маань үргэлжлээсэй гэж хүсч байна” хэмээн Отгонхүү хэллээ.

Чита хотод сурч байгаа 5 монгол оюутны нэг н.Эрдэнэболд хоёр орны хоорондох нөхөрлөл орос хэлний сайн суурь мэдлэгтэй байж үргэлжлэхийг онцлоод орос багш нарын өндөр ур чадварын ачаар мэдлэг боловсрол эзэмшиж байгаагаа хуваалцлаа.

М.И.Агошковын нэрэмжит Өвөр Байгалийн Уул уурхайн коллежийн захирал Николай Зыков Монголын багш нарт сургуулиа танилцуулахдаа тус сургууль болон Дорнод аймгийн боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам өргөжих болно хэмээн онцоллоо. “Хоёр байгууллагын багш нар, оюутнуудыг харилцан сургах, дадлагажуулах харилцан ойлголцлын санамж бичигт бид өнөөдөр гарын үсэг зурлаа” хэмээн Н.Зыков хэллээ.

Уул уурхайн коллежийн багш нар Монголын төлөөлөгчдөд анги танхим, номын сангаа танилцуулж, оюутнууд урлагийн тоглолт үзүүллээ. Мэргэжлийн дадал олгодог электрон хөдөлгүүр, шахуурга зэрэг тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон танхимыг үзүүлснээс гадна уулын ордын хүдрийн макетуудтай танилцлаа.

Монголын оюутнууд Чита хотод суралцах боломжоор хангагдахыг маш их хүсч байгаагаа Монголын төлөөлөгчид хэллээ. “Бидэнтэй мэргэжил нэгт орос багш нарын өндөр ур чадварыг бид харлаа. Оюутнуудад сурч боловсроход тус болох өндөр түвшний тоног төхөөрөмжөөр хангагджээ” хэмээн тэд сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг зурсан нь харилцааны шинэ үеийг нээж байгааг Монголын төлөөлөгчид онцоллоо. “Санамж бичгийг зурснаар бид Монголын эдийн засагт хэрэгтэй өндөр түвшний сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжийг олгоно. Бид нутагтаа Өвөр Байгалийн оюутнуудыг хүлээн авахдаа баяртай байх болно. Бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэж байна” хэмээн тэд хэллээ.

М.БАДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 178.174.229.45

OROSUUD ODOO MONGOLIIG DAHIN ERHSHEELDEE ORUULAH GEED L HUDLAA SAIHAN ZAN GARGAAD L BGAA SHUU . BOLOVROLIIN SALBART OROSUUDIIG OIRTUULJ YAJ BOLNOOO . OGT BOLOHGUI

Avatar

Хуцаа 8 цагийн өмнө 202.9.46.212

одоо хар хятадад очоод юу ч сурахгvй хар хятадууд Оросоос тусламж авч ждал ендийсен одоо хулгайн технологиор амиа щогоож байна хар хятад Монголын дайсан

Avatar

Хуцаа 8 цагийн өмнө 202.9.46.212

за хуцаа золбин гамингийн шээс минь хар х***а руугаа зайлаачээ чамайг Монгол биш луухааны сэг гэдгийнэг чинь мэдэж байнаа золбин данжаадаа чи Монголд багтахгvй шvv!!!!!!!!!!!!!! чамайг хар хятадын сэг гэдгийг мэдэж байна шдээ золбин гамин минь ээ

Avatar

Монгол Улсын иргэн 12 цагийн өмнө 122.201.31.120

Оросоос сурах юм юу ч байхгүй, архидах, хар тамхинд донтохыг л сурна

Avatar

Нэргүй 2024-12-24 103.212.117.150

Оросын шинжлэх ухааныг басаж болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-12-24 66.181.190.101

за бараг 90 хувь нь оросыг сохроор дагагч, оросыг долоогч болж ирээд маниуст гай болно шүү дээ.

Avatar

Зочин 2024-12-24 139.5.217.162

Одоо оросод боловсрол эзэмшихийн давуу тал гэж байхгүй, тийшээ явсан хүүхэд тархиа угаалгаад л ирнэ, аягүй бол тагнуул, туршуул болчихсон байхыг ч үгүйсгэхгүй

Avatar

Нэргүй 2024-12-24 103.212.117.150

үмбүү

Avatar

Нэргүй 2024-12-24 202.126.92.98

Ямар заваан коммунист өнгөтэй байшин вэ?

Avatar

Нэргүй 2024-12-24 203.91.115.51

Ийм мэдээ 60 жилийн өмнө л үнэ цэнэтэй байлаа. Өнөөдөр бол наадах чинь бидэнд ямар ч хэрэгцээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж