Яамныхан хэвлэлийнхэнтэй дахин “болзоно”

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Яамныхан хэвлэлийнхэнтэй дахин “болзоно”

Яам, тамгын газрынхан үе үе, хэвлэлийнхнийг урин зангиагүй “болздог” ёсоор Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан өнгөрөгч ням гаригт сэтгүүлчдийг Тэрэлж дэх яамныхаа амралтанд урив. Хамгийн анхаарал татдаг хэд хэдэн салбарыг нэгтгэдэг, хэрэндээ нүсэр энэ яамны хувьд Тэрэлж дэх байгалийн үзэсгэлэнт газар өөрсдийн амралттай юм байна.

Ашигт малтмал, газрын тос, эрчим хүч гээд өнөөгийн хамгийн “мода”-ны бас халуун сэдэв болж байдаг салбарынхны хувьд ажлаа бүхэлд нь тайлагнан танилцуулна гэдэг чамгүй их хугацаа шаардахаар юм байна лээ. Тиймээс яамны эрхмүүд энэ удаад ажлаа салбар салбараар нь товчхон танилцуулаад, цаашид улам илүү ойр дотно хамтран ажиллахаа илэрхийллээ. Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд энэ салбарынхнаас асууж шалгаах зүйл мундахгүй болохоор  сэтгүүлчид ч энэ боломжийг ашиглан том, том ажлын хэсгүүдэд ажилладаг, нууцлаг эрхмүүдтэй дахин дахин уулзахаар “болзов”. Бас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан дараа сэтгүүлчидтэй зөвхөн уул, уурхайн салбараар жичид нь уулзалт зохиож, танилцуулна гэж амласан шүү. Харин Д.Зоригт сайд эвийг нь олж байгаад салбараа эвтэйхэн сурталчлангаа газар, хэлтсийн дарга нартаа хэвлэлийнхэнд мэдээллийг байнга нээлттэй өгч байхыг үүрэгдэв.

А.АНУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж