Оросын уран гулгалтын тамирчид ирэх 2026 оны өвлийн олимпод оролцохоор болжээ. Олон улсын уран гулгалтын холбооны зүгээс хоригоо сулруулж, Орос, Беларусийн тамирчдыг олимпийн эрх олгох тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн аж. Гэвч хязгаарлалттай оролцох бөгөөд улсынхаа туг далбаа, төрийн дууллыг ашиглахгүй гэнэ.
Орос, Беларусийн уран гулгалт, шорт трейк, тэшүүрийн баг тамирчид 2026 оны Милан Кортинагийн өвлийн олимпийн эрхээ авч чадвал оролцох боломж бүрдэв.
Орос, Беларусийн тамирчид 2022 оны гуравдугаар сарын 1-нээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй билээ. Оросын алдарт дасгалжуулагч Тарасова ч тамирчдаа олимпод оролцох боломжтой болсонд баярлаж байна. Тэрбээр ярихдаа "Хамгийн чухал үйл явдал нь манай тамирчид өвлийн олимпод оролцох боломжтой боллоо. Бид олимпод оролцоно гэдгээ мэдэж байсан. Эргэлзэж байсан удаа үгүй. Тэд олимпод оролцохын төлөө бүхий л насаараа зүтгэж байна" гэжээ.
2026 оны өвлийн олимпийн наапам Италийн Милан болон Кортина хотуудад хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд болно.
3,595.72






















































Холбоотой мэдээ