Сирийн удирдагч асан Башар аль-Ассадын эхнэр Асма аль-Ассад Британид төрсөн. Улс оронд нь тогтворгүй байдал үүссэн тул түүнийг нөхрөөсөө салж, Оросыг орхин Их Британи руу буцаж магадгүй гэх цуу яриа хэвлэлээр гарчээ. Тэгвэл Асмагийн эцэг Фаваз Ахрас энэ мэдээллийг үгүйсгэлээ.
Туркийн хэвлэлд мэдээлэхдээ Асмагийн цусны хорт хавдар өвчнийг дурдсан байна. Асма тавдугаар сард хорт хавдартай гэж оношлогдсон. Иймд өвчнөө эмчлүүлэхийн тулд Лондон явахыг хүсч байгаа гэж тус хэвлэлд мэдээлсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ч Ассадын эхнэр Оросыг орхино гэх мэдэгдлийг үгүйсгэв. Цаашилбал, Ассадын хөдөлгөөнийг Москвад хязгаарласан, тэдний хөрөнгийг битүүмжилсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.
Хэрвээ Асма Оросыг орхилоо гэхэд Их Британи таатай хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер мэдээлэл өгөхдөө “Ассадын эхнэрийг Их Британид тансаг амьдралаар амьдрахыг зөвшөөрөх ёсгүй” гэжээ. Харин Их Британийн улстөрч Роберт Женрик “Асма Их Британид буцаж ирвэл энэ нь Ассадын олон сая хохирогчийг доромжилсон хэрэг болно” гэлээ. Гадаад хэргийн сайд Дэвид Ламми ч бас өмнө нь ижил төстэй мэдэгдэл хийж байв. Тэрбээр “Асмаг Их Британид ирвэл таатай хүлээж авахгүй. Түүний эсрэг хориг арга хэмжээнүүд хүчинтэй хэвээр байгаа” гэж мэдэгдэж байжээ.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.188.179
Бүхэл бүтэн нэг улсыг самарсан гэр бүл, энэ 2 улсдаа очиж цаазын ял сонсох ёстойлдоо
Нэргүй 2024-12-24 185.220.101.20
Салаад путлертэй суучих
ИРГЭН 2024-12-24 103.57.94.97
Энэ гэр бүл цаашидаа яаах нь Цаг хугацааны асуудал болсон ойлгомжтой Путин хэдэн жил хамгаалах вэ!!!! ккк
Нэргүй 2024-12-24 202.126.89.218
Оросод үхсэнээс эх орондоо очиж эмчлүүлсэн дээр бх ө
Нэргүй 2024-12-24 192.82.92.204
Ассад эхнэр хүүхдийнхээ хамт Путины хувийн өмч болсон, хахаха