Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригийн орой шинэ засгийн газраа томилж, Европын холбооны хоёр дахь том эдийн засгийг улс төрийн хямралаас гаргахын тулд энэ оны дөрөв дэх ерөнхий сайдаар Франсуа Байруг албан ёсоор сонгов. Харин ерөнхий сайд асан Элизабет Борныг төв үзэлтэй Байругийн удирдлага дор боловсролын сайдаар томилсон байна.
Энэ онд ерөнхий сайдыг албыг мөн адил хашиж байсан 62 настай Мануэль Валлс хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн сайд болсон бол дотоод хэргийн сайд асан Жералд Дарманин хууль зүйн сайд болжээ.
Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну, гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар албан тушаалдаа хэвээр үлдсэн гэж ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэв. 38 настай, улс төрийн хурц хандлагатай Лекорну 2017 онд Макроныг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш бүх засгийн газарт ажилласан байдаг. Хууль бус цагаачлалыг таслан зогсоохоо амласан Консерватив намын дотоод хэргийн сайд Бруно Ретайлло болон барууны үзэлт соёлын сайд Рачида Дати нар мөн адил албан тушаалдаа үлджээ. Ирэх оны төсвийн төлөвлөгөөг гаргах хүнд хэцүү ажил нь эдийн засгийн сайдаар томилогдсон, улсын секторын зээлдэгч "Caisse des Depots" (CDC) компанийн тэргүүн, 66 настай Эрик Ломбард ноогджээ.
Нэг жилийн дотор дөрвөн удаа ерөнхий сайдаа солиж буй тус улсын шинэ сайд Байру Даваа гаригийн орой цахим хуудас дээрээ "Би өнөө орой танилцуулагдаж буй шинэ баг хамт олны нэг гэдэгтээ бахархаж, баярлаж байна. Бидний туршлагатай засгийн газар ард түмний итгэлийг сэргээх болно" гэж онцолжээ. Ерөнхий сайд асан хоёр ч хүнийг шинэ засгийн газарт багтаасан нь Макроны тогтвортой байдлыг хангасан засгийн газар байгуулах хүсэлтэй байгааг харуулж байна. Байру засгийн газраа болзошгүй шүүмжлэлээс хамгаалахын тулд зүүн, баруун, төвийн үзэлт намын гишүүдээр багаа бүрдүүлнэ гэж олон нийт найдаж байв. Гэвч түүний 35 гишүүнтэй багт хамгийн олон суудал авсан зүүний хүчний "Шинэ ардын фронт" эвслийн төлөөлөгч байхгүй аж.
Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.48
Манай АН 1996 онд засгийн эрх барьж байхдаа нэг иймэрхүү юм болгоод байсан шиг санагдана. Сүүлдээ с.Зориг ерөнхий сайд болохынхоо урьд өдөр нь алуулсан.
Нэргүй 2024-12-24 103.57.94.146
дахиад л огцрох байх аа
ах ламаас 2024-12-24 103.168.34.35
Франц жилийндотор 4дэх засгийн газраа байгуулчихаад байхад МАНайхан дөнгөж 1-дэхтэй гээ зууралдаад байхым даа