Бангладеш цөллөгт илгээсэн Шейх Хасинаг эргүүлэн авахыг хүсч байна

Бангладеш цөллөгт илгээсэн Шейх Хасинаг эргүүлэн авахыг хүсч байна

Бангладеш цөллөгт илгээсэн Шейх Хасинаг эргүүлэн авахыг хүсч байна

Бангладешийн засгийн газар хүчээр огцруулсан ерөнхий сайд асан Шейх Хасинаг эх оронд нь буцааж илгээхийг уриалсан дипломат захидлыг Даваа гаригт Энэтхэгт хүргүүлжээ. Өдгөө 77 настай Шейх Хасина наймдугаар сард болсон оюутны жагсаалын үеэр эх орноосоо дүрвэж, цөллөгт явснаар 16 жилийн засаглал нь нуран унасан байдаг.

Улмаар Олон улсын гэмт хэргийн шүүхийн Бангладеш дахь салбар Хасина болон түүний засаг захиргаанд үүрэг гүйцэтгэж байсан сайд, албан тушаалтнуудыг хүний эрхийн эсрэг, геноцид үйлдсэн хэргээр буруутгаж, баривчлах тушаал гаргасан юм.

Тус улсын гадаад харилцааны зөвлөх Тоухид Хоссейн албан ёсны мэдэгдэлдээ "Бид Энэтхэгийн засгийн газарт Шейх Хасинаг Бангладешт эргүүлэн авчирч, шүүх ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн албан ёсны захидал илгээсэн. Түүнийг эргүүлэн авчрах үйл ажиллагаа явагдаж байна" гэжээ. Дака болон Шинэ Делигийн шилжүүлэн өгөх гэрээний дагуу Шейх Хасинаг Бангладешт эргүүлэн өгөх бүрэн боломжтой юм. Өнгөрсөн сард тус улсын түр засгийн газрын 100 хоног дууссантай холбогдуулан ахлах зөвлөх Мухаммед Юнус ард түмэндээ хандаж, Хасинагийн үйлдсэн гэмт хэргийнх нь хариуд шийтгэх болно гэж мэдэгдэж байжээ.

Оюутны жагсаалын дараа наймдугаар сарын 8-нд түр засгийн газрын ахлах зөвлөх болсон Юнус онцлохдоо, Хасинагийн эрх дархтай байдлыг эсэргүүцсэн 1500 гаруй оюутан, хөдөлмөр эрхлэгч амь насаа алдсан бөгөөд 19,931 хүн гэмтэж бэртсэн байна.

Үүнээс гадна хэрэв Энэтхэг Хасинаг эргүүлэн өгөхгүй байх арга сүвэгчлэх юм бол Бангладеш хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ гэж хуулийн зөвлөх Асиф Назрул мэдэгджээ.

Сүүлийн үед цөллөгт байгаа Хасина Юнусээр удирдуулсан түр засгийн газрыг шашны цөөнхүүдээ хамгаалж чаддаггүй, түр засгийн газрыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг геноцид явуулж байна гэж буруутгах болсон аж. Улмаар Бангладешийн улс төрийн тэмцэл дахин эхлэх бололтой.

ЭХ СУРВАЛЖ: MATHRUBHUMI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-24 139.5.216.207

Доржханд уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж