Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Батламж гардуулах ёслол маргааш /2024.12.25/ болно.
2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд:
• Оюун ухаан
• Сурлага
• Урлаг, уран бүтээл
• Биеийн тамир, спорт
• Байгаль хамгаалал
• Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
• Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
• Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд
• Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
• Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны "Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна. Тодруулбал,
-Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагчаар Т.Тэмүүлэн
-Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын манлайлагчаар Ө.Должинсүрэн
-Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлсийн төрлөөр Т.Баясгалан нар тодорчээ.
Зочин 9 цагийн өмнө 139.5.217.162
Зүй нь сурлага, хүмүүжлээрээ тэргүүлж, бусдыгаа үлгэрлэж, нийгэмд эерэг зүйл хийсэн хүүхэд тэргүүний болмоор, монгол ёс заншил, түүх соёлыг өвлөн уламжлагч номинац байлаа гээд ч үндсэн шугамаасаа хазайх хэрэггүй л баймаар, ямар бөхчүүд, уяачдын төр, засаг уу
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.188.105
оркууд минь больж үз????
Нэргүй 11 цагийн өмнө 27.123.212.86
Шатар, даам, ой тогтоолтын аварга болсон хүүхдүүд хаачсан бэ?
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.184.208
тэд байдагтаа л байгаа,
Нэргүй 2024-12-24 202.9.40.2
балайин.
зочин 2024-12-24 192.82.64.167
Манай Тэжгийг багаас нь эвдээд эхэллээ, хөөрхөн пид пид болчихсон байна лээ буруу даа