"Нэг уут бэлэг 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг"

"Нэг уут бэлэг 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг"

"Нэг уут бэлэг 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулдаг"

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ болон хүнсний аюулгүй байдал, стандартын байгууллагуудаас өнөөдөр /2024.12.24/ хүүхдийн бэлгэнд хийсэн шинжилгээний дүнг танилцууллаа.


Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг албаныхан мэдээллээ. Хүүхэд бэлгээ нэг хоногийн дотор идэж дуусгадаг. Тийм учраас "Сахаргүй бэлэг" уриалгыг гаргаж байгаа талаар мэдээллээ. Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Таван багц бэлгэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг.

Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг.

НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бол бага насны хүүхдүүдийн илүүдэл жин таргалалт юм. Улсын хэмжээнд 2023 онд хийгдсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаанаас хүүхдийн илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнсний хэрэглээтэй холбоотой дараах үр дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Үүнд:

Монгол улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглэхгүй байна.

Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна. Түүнчлэн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6% илүүдэл жинтэй, тарган 6.2% байгаа нь тогтоогдсон.

Илүүдэл жин ба таргалалтын тархалтын түвшин охидтой харьцуулахад хөвгүүдийн дунд, орон нутагтай харьцуулахад хотын хүүхдийн дунд илүү их байна. Илүүдэл жингийн тархалтын түвшинг хүүхдийн насаар харьцуулан үнэлэхэд,

  • 6-9 нас 24.5 хувь
  • 10-12 нас 22.4 хувь
  • 13-15 нас 13.6 хувь
  • 16-19 нас хүүхэд 15.7 хувь байна.

Дээрх үр дүнгээс харахад хоол хүнсний нэр төрөл, хэрэглээг өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дундах жингийн илүүдлийг бууруулах, цаашид жин нэмэх, насанд хүрсэн хойноо илүүдэл жин ба таргалалттай холбоотой архаг өвчлөлд өртөх эрсдэлээс сэргийлэх асуудал нэн тулгамдаж байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ын захирал О.Нандин-Эрдэнэ "Стандарт хэмжилзүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори шинэ жилийн баяр болж буй эдгээр өдрүүд буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 16- 20 ны хооронд томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ, хаяг, шошгожилтод стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хийхэд,

Стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт нэг гарсан бөгөөд ундааны дээжийн хуурай бодисын хэмжээ MNS 0687-1:2012 төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногооны шүүс. техникийн ерөнхий шаардлагын дагуу 4-9% байх ёстойгоос 13% байв. Энэ нь ундааны сахарын агууламж стандартад заасан хэмжээнээс их байгааг илтгэж байна.

Бэлгийн багц тус бүрд орсон бүтээгдэхүүний нийт жин нь 732-1085г, эдгээр бэлгийн нийт жинд агуулагдах сахарын хэмжээг тооцож үзэхэд 18.9-28.0 хувь үүнийг массаар илэрхийлбэл 145.8-361.5г сахар нэг уут бэлгэнд агуулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотон хийсэнтэй ижил хэмжээтэй сахар агуулагдаж байна. Мөн бэлгийн багцад орсон бүтээгдэхүүнүүд нь хаяг, шошгын стандартын шаардлага огт хангахгүй байна" гэв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн үг 5 цагийн өмнө 66.181.177.72

Гаднаас оруулж ирсэн хойноо л шинжилж байна, шүүж байна гээд л бөөн чирэгдэл болох юм. Хор юм бол гаднаас оруулдагаа зогсоол доо. Стандарт, хяналт байхгүй юу г оруулж, юу г хорихоо ч мэдэхгүй. Дамчид, наймаачидтайгаа өвөртөө орсон олигархжсан төрийн гай. Олигархи Женко Баттулга нь Спиртээр, Оргилын Ганбаатар чихэр гэсэн хороор Монголчуудыг үр хүүхэдтэй нь өвчний үүр болгож дууслаа.

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 103.212.118.149

Эргүү үхэр монголчууд яахав дээ өөрснийгөө үр хүүхдээ хорлож алахдаа гаргуун хүмүүс дээ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.2

Өлөн хулгайч манж х***а лаларуудыг чирч гаргж ирж пайзлж ял болго.

Avatar

зочин 11 цагийн өмнө 192.82.64.167

ГЯЛГАР УУТТАЙ ЧИХЭРЛЭГ БЭЛЭГ ТАРААНА ГЭДЭГ БОЛ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ЗҮГЭЭР Л ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ШҮҮ

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.11.193.169

шинэ жилийн бэлэг гэж тэнэгтэхээ больцгооёо. ажил хийж байгаа насанд хүрэгсэд нь ч гэсэн монето гэж мангартахаа болцгоо. Бусдыг дуурайэ тэнэгтэж сармагчин шиг байхаа больцгооёо.

Avatar

Нэргүй 2024-12-24 202.9.40.2

манж х***а хулгайчууд бузр хулгайга хувиын хэвшил дэмжих гэж яриж бж хийх сан2рхл гаргдг 34 жил ингж хулгай шаасн л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж