Нийслэл хотод цахилгаан менингит буюу менингококкцемийн халдварын нэг тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа. Тэрбээр "ХӨСҮТ-д менингококкт халдвараар өвчилсөн 10 настай нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор биеийн байдал хүнд байна. Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 12-16 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрч, эндэгдэлд хүргэдэг.
Халдвар өвчтэй хүн, эрүүл нян тээгчээс агаар дуслын замаар дамжин халдварлана. Хүүхэд гэнэт маш өндөр 38-40 хэм хүртэл халуурч, хурдан хүндэрч, шоконд ордог.
Эцэг эхчүүдийн хувьд ханиад томуутай андуурч, улам хүндрүүлэх тохиолдол их гардаг. Мөн хүүхдийн хөлнөөс эхэлж улаан өнгөтэй тууралт гардаг учраас эцэг эхчүүд анзааралгүйгээр хожуу үед эмнэлэгт ханддаг. Судалгаанаас харахад, энэ халдварын нийт нас баралтын 60-70 хувь нь эмнэлэгт хожуу хандсанаас болж хүндэрч, эндэгдэлд хүрсэн байдаг. Хэрэв хүүхэд 38 хэмээс дээш халуурч, биеийн халуун нь буурахгүй, гэрэл болон дуу чимээнд маш мэдрэг болж, толгой нь хүчтэй өвдөж байгаа бол яаралтай эмнэлэгт хандах ёстой. Мөн өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна" гэв.
Менингококкт халдварын хэлбэрээс хамаарч өөр өөр шинж тэмдэг, хүндрэлийг үүсгэдэг.
- Цусархаг тууралт: Хонго, гуя, гар, мөч, цээж, нүүр, нүдний зовхи хэсгээр цэгэн болон од хэлбэрийн цус харвалтууд үүснэ. Тууралт халуурч эхэлснээс хойш 6-8 цагийн дараа ажиглагдана. Том хэмжээний цус харвалтууд эцэстээ үхжилт үүсгэдэг.
- Тархи, нугасны үрэвсэл: Нянгийн халдвар тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Жихүүдэс хүрэх, 38-39 хэм хүрч огцом халуурах, тайван бус болох, татганах шинж илэрнэ. Маш мэдрэмтгий, цочимтгой болно.
- Бие сульдсан, дархлаа муудсан үед халдварт өртөх эрсдэл нэмэгддэг тул биеийн эсэргүүцлээ сайжруулах
Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ.
• Өндөр халуурах
• Бөөлжих
• Толгой өвдөх
• Нойрмоглох
• Цусархаг тууралт гарах
• Гэрэлд цочимтгой болох
• Дагз хөших
• Таталт өгөх
Хэрхэн сэргийлэх бэ?
• Гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдийг амны хөндий, хоолойг цэвэршүүлэх аргад сургаж, хэвшүүлэх.
• Гэр, сургууль, цэцэрлэг, албан байгууллагын өрөө тасалгаанд агаар сэлгэлцэлийг тогтмол хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Хамар хоолойн цочмог болон архаг үрэвсэлт өвчтэй хүн байвал бүрэн эмчлүүлж, эдгээх.
• Хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмтэй хоол унд хэрэглэх, улиралд тохируулан дулаан хувцаслах
• Халдвартай хүний хамар хоолойн шүүдсийг устгаж, түүгээр бохирлогдсон эд зүйлсийг цэвэрлэж, эцсийн халдваргүйтгэлийг хийнэ.
Зочин 7 цагийн өмнө 202.55.188.84
ХӨСҮТ-ийнхэнд итгэхэд хэцүү дээ !!!
Зочин 8 цагийн өмнө 202.131.227.179
Гол нь утаагаа ярих хэрэгтэй
Зочин 8 цагийн өмнө 202.131.227.179
Менингококкт халдварыг мэргэжлийн эмч нар нь сайн мэдэх байх, Харин яриад байгаа хүмүүс нь мэргэжилийн түвшинд биш байгаа нь харамсалтай.
Зочин 2024-12-24 66.181.160.123
Хүүхдэдээ товлолт вакциныг нь хийлгээчээ.
зочин 2024-12-24 192.82.64.167
Хүүш ээ устчихсан байсан өвчин яагаад гараад ирэв ээ Эрүүл мэндийнхээн!!!!! Нийгмийн эрүүл мэндийн төв юу болоод хэн удирдаад заваарчихав даа чааваас
Нэргүй 2024-12-24 202.9.40.2
п**а мнглд эрүүл хүн үлдэх нь үү.