“Ниссан”, “Хонда” компаниуд нэгдэж буйгаа зарлалаа

“Ниссан”, “Хонда” компаниуд нэгдэж буйгаа зарлалаа

“Ниссан”, “Хонда” компаниуд нэгдэж буйгаа зарлалаа

Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” болон “Ниссан” компаниуд нэгдэж, борлуулалтаараа дэлхийд гуравдугаарт ордог автомашин үйлдвэрлэгч болохоор төлөвлөж буйгаа зарлалаа. Хоёр компани Даваа гарагт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. “Ниссан” эвслийн гишүүн “Мицүбиши Моторс” корпораци ч бас энэхүү хэлэлцээрт нэгдэх болжээ.

Цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнд Японы үйлдвэрлэгчид тийм ч дээгүүр байр эзэлдэггүй. Учир нь Хятадын үйлдвэрлэгчид болон “Тесла” зэрэг шинэ компани зах зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа билээ.

Энэхүү алдагдлыг нөхөхийн тулд Японы үйлдвэрлэгчид нэгдэхээр шийдсэн нь энэ юм.

“Хонда”-гийн ерөнхийлөгч Тошихиро Мибэ хэлэхдээ “Хамтарсан холдингийн дор үйл ажиллагаагаа нэгтгэх оролдлого хийнэ. ‘Хонда’ компани тус бүрийн зарчим, брэндийг хадгалан шинэ менежментийг удирдах болно. Албан ёсны гэрээг зургадугаар сард байгуулна. Улмаар 2026 оны наймдугаар сар гэхэд холдинг компаниа Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэхийг зорьж байна” гэлээ.

Одоогоор албан ёсны хэлэлцээ дөнгөж эхний шатандаа яваа тул шинэ хамтралын үнэлгээ хараахан гараагүй байна. “Хонда”, “Ниссан”, “Мицүбиши Моторс” гэсэн гурван үйлдвэрлэгчийн зах зээлийн үнэлгээнд үндэслэн тооцоолбол тэдний хамтрал 50 тэрбум ам.доллараас ч давах нь дамжиггүй. Мөн энэ хамтрал нь “Тоёота” болон Германы “Волксвагент”-тай өрсөлдөхүйц цар хүрээтэй болно.

Үйлдвэрлэлээрээ Японд тэргүүлэгч “Тоёота” компани 2023 онд 11.5 сая автомашин үйлдвэрлэжээ. Харин “Хонда”, “Ниссан”, “Мицүбиши Моторс” компаниуд нэгдсэнээр үйлдвэрлэлийнх нь хэмжээ найман сая орчим болох юм.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.109.7

ниссан гэж трактор шиг дуутай машин

Avatar

Бадарч тахар 2024-12-24 66.181.184.170

Энэ 50 тэрбумыг одоо захын баньд карманаасаа гаргаад чулуудчихна ! Илон Маск гэхэд л 300 тэрбумтай байна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж