Монголд анх удаа “Beatbox party” болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа “Beatbox party” болно

“UB Palace”ын “Royal” танхимд энэ сарын 10-нд Монголын beatbox, брейк бүжиг сонирхогч залуус нэгэн үдшийг өнгөрүүлэх нь ээ. Монголд анх удаа битбоксчид, брейк бүжигчид, ардын урлагийн хөгжимчид, DJ нарын хамтарсан “Beatbox party” үдэшлэг ирэх баасан гаригт болно. Тасалбарын үнэ 9999 төгрөг бөгөөд дараа нь “Itzone” дэлгүүрээс 20 мянган төгрөгийн бараа худалдан авах эрхтэй гэнэ шүү. Дашрамд сонирхуулахад beatbox Ray-ын энэ зун зохиохоор яригдаж байсан “Beatbox Parade” зам засварын ажлаас болоод больсон ажээ.Харин beatbox Ray-д BBC радиогийн ажилтнууд Улаанбаатарт ирж уулзаад Их Британид тоглох санал тавьснаар тэд ирэх арванхоёрдугаар сард Лондон хотод тоглолтоо хийхээр болжээ.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж