ОХУ-ын Москва хотод “Москвагийн цом” цуврал тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил тус тэмцээний финал болж, Монгол Улсын тамирчид хоёр алт, таван хүрэл медаль хүртжээ. Тэмцээнд 2021, 2022, 2023 оны тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд урилгаар оролцсоноос гадна Орос, Азербайжан, Казахстан, Тажикистан, Беларусь, Куба, Бразил, Грек, Узбекистан, Кипр, Иран, Киргиз, Молдав, Румыны шилдэг жүдочид оролцсон байна.
“Россия тур Москва супер финал” нэртэй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медаль хүртжээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, 52 кг-д спортын мастер М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Уг тэмцээнд түрүүлсэн тамирчныг 400 мянган рубль буюу 11 сая 800 мянган төгрөгөөр шагнажээ. Харин мөнгөн медалийг 200 мянга, хүрлийг 100 мянган рубль дагалддаг байна.
“Москвагийн цом” цуврал тэмцээн нь монголын жүдочдын 2024 оны хамгийн сүүлчийн тэмцээн болж байна. Ирэх 2025 оны нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулна. Мөн хоёрдугаар сараас “Их дуулга”, гранпри ангиллын цуврал тэмцээн болно.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.41.48
Тэмцээнд оролцож л байвал туршлага суунаа. Б.Сүхбат одооноос олимпын бэлтгэлдээ гарч өөрийгөө бусад орны тамичдад мэдрүүлж дэлхийн аврагын болон олимпын медаль авахын төлөө шургуу ажиллах хэрэгтэй дээ. Медаль авах боломж түүнд бүрэн байна. Бусад тамичид ч гэсэн өөрийнхөө боломжоо дайчилж мэхээ баяжуулан судалгаатай байвал ямар ч амжилтанд хүрч болноо
Unshigch 5 цагийн өмнө 66.181.183.56
jijig temtseend orood tvrvvleh mishandling mongo avah oor judochid choloot bohinhon svvlin amjilt ers buursan tamirchdin amjiltig olimpi delhin avargaar harna Haramsaltai
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.162.29
Хэдэн рубль нь манай хэдэд хэрэгтэй юм даа
Зочин 12 цагийн өмнө 139.5.217.162
Шагналын сан нь нилээн өндөр байсан бололтой, бөхтэй холбоотой бүхэн шуналтай байдаг нь хууль, нүдэнд нь мөнгө харагдаад зүтгэчихсэн хэрэг, хөөрхийс, ер нь улс төрийн шалтгаанаар албаар оролцсон ч байж болох, тэрнээс IJF-н чансаа, олимпын эрхийн оноо энэ тэрд огт нэмэргүй, албан ёсны тэмцээн ч биш л дээ, харин ч эсрэгээрээ бандуулж магадгүй
Нэргүй 2024-12-24 202.126.90.141
Амжилт хүсьe
Нэргүй 2024-12-24 2.217.73.55
Жудочдын 2024 оны сүүлийн тэмцээн … олон улсын тавцан дахь БҮҮР СҮҮЛИЙН тэмцээн л битгий байгаасай билээ!!!! дэлхийн жудо бөхийн холбооны хоригт орчихвол хэдэн тамирчин маань биш. БИД хохирох байх даа
Нэргүй 2024-12-24 202.126.89.218
Тэнэг бөхчүүд
Асадаас дутахгүй алуурчидтай барилдаад ичээсэй
Бадарч тахар 2024-12-24 66.181.184.170
Жүдогийн гадаад тэмцээн болгон нь дуулга нэртэй бөйдаг юм ! токиогийн дуулга парисын дуулга астанагийн дуулга гээд л инээд хүрээд байдаг юм
Вold o 2024-12-24 211.235.80.190
самбо юм уу…юун цом гээд бна аа.
Нэргүй 2024-12-24 202.131.225.242
т*******т түрэмгийлэгч улсад очиж тэмцээнд орж байж жүдогийн холбоо хар жагсаалтад оров доо. Ямар ч шаардлагагүй юм хийж явах юм. Энэ тэнэгүүдэд олон улсын байдал энэ тэрийг тайлбарлаад өгчих хүн байдаггүй юм уу.