Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг иргэн сураггүй алга болжээ. Тодруулбал, тус сумын харьяат 33 настай эрэгтэй өчигдөр /2024.12.23/ өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа юм. Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.12.24/ 09:00 цагаас дахин эхлүүлжээ.
Дашрамд дурдахад, 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Баянбулаг цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховдын Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаан зудархуу байдалтай байна.
Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.105
зуд болхоор малчид архидах нь арай багасдаг байхдаа бусад үед нь тэтгэвэр тэтгэмж урамшуулалаараа ууцгаагаад
зочин 9 цагийн өмнө 103.57.95.203
Зудархуу гэнэ үү 5 см цас байлгүй яах юм бэ Мал цас иддэг хэрэгтэй хөөе Хар зуд болгох гээд мөнгө бодогдоод байна аа даа Одоо сонгууль дууссан шүү
Зочин 10 цагийн өмнө 139.5.217.162
Сүртэй ш дээ, нэг газар тасраад унасан, эсвэл нэг хүүхэнтэй . . . л биз, кк
Бадарч тахар 2024-12-24 66.181.184.170
нисдэг тэрэг явуулаач !