Америкчууд хэдэн арван жилийн турш сонгуулийн кампанит ажилд их хэмжээний мөнгө хандивлаж буй нутаг нэгт тэрбумтныг олигархи гэж нэрлэхээс татгалзсаар ирсэн. Учир нь худалдааны эзэнт гүрнийг байгуулж, үүнийгээ хамгаалахын тулд авлига, гэмт хэргийн шинжтэй дүр төрхийг бий болгосон энэ нэр томъёо нь Орост илүү тохиромжтой юм шиг санагддаг аж.
Гэсэн хэдий ч Элон Маск, Питер Тиэл, Дэвид Сакс зэрэг мегад хандивлагчид Дональд Трампийг хоёр дахь удаагаа сонгогдоход тусалсан төдийгүй одоо Америкийн засгийн газарт байр сууриа цогцлоож байна. Тиймээс АНУ-д өөрийн гэсэн олигархи байхгүй гэдэгтэй санал нэгдэхгүй хүмүүс олширч эхэлжээ.
1990-ээд оны Оросын адил Америкийн энэ шинэ олигархиуд улс төрийн институци, засгийн газрын бизнесийг зохицуулах чадамжийг сулруулахыг хүсч байна. Гэхдээ Ельциний үеийн олигархиас ялгаатай нь энэхүү Америкийн төрийг дахин бий болгох гэсэн шинэ олигархиуд нь нэр хүнд сайтай болж, илүү олон нийтийн дэмжлэгийг авч буй.
Олигархи гэдэг нь ихэвчлэн улс төрийн нөлөө бүхий чинээлэг хүмүүсийг хэлдэг. Түүхийн туршид тэд эдийн засгийн нөөцийн стратегийн хэрэглээ байж, сонгуулийн кампанит ажил, лобби хийх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хууль тогтоомж, бодлогын үр дүнг шууд өөрсдийн хүсэлдээ нийцүүлдэг байв. Тэр ч байтугай олигархи эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улс төрийн өндөр албан тушаалд ногоон гэрлээр томилогдож ирсэн. Өөрөөр хэлбэл, үндэсний улс төрийг өөрийн эрх ашигт нийцүүлж чадсан бизнесмэнийг олигархи гэнэ.
Гэсэн хэдий ч тэдний эд баялаг, улс төрийн эрх мэдлийг эзэмших чадвар нь хөрөнгөө хэрхэн олж авсантай ихээхэн хамаардаг. 1990-ээд онд Михаил Ходорковский, Владимир Потанин зэрэг Оросын олигархиуд улс төрийн холбоогоороо дэмжигдэн, Зөвлөлтийн үеийн коммунизмын нуранги дээр эзэнт гүрнээ байгуулжээ. Төрийн албан хаагчид шууд нөлөөгөө үзүүлдэг байсан тэд 1996 оны ерөнхийлөгч Ельциний "хувьцааны зээл"-ийн схемээр дамжуулан дутуу үнэлэгдсэн төрийн өмчит газруулыг хянахад тусалсан аж. Улмаар 2003 оны зургадугаар сар гэхэд Оросын шилдэг 10 олигархи бүлэглэл тус улсын хөрөнгийн зах зээлийн 60 хувийг эзэмшиж байв. Тэр ч утгаараа Ельциний үеийн олигархиуд эх орныхоо дөнгөж эхэлж байсан капиталист шилжилтийн сул талуудаас төрсөн. Эдгээр хүмүүс авлигаар баяжиж, мөн өөрсдийн хувь хишгээ хамгаалахын тулд үүнийг ашигласан гэж олон нийт үздэг.
Ельциний үеийн олигархиуд хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг удирдаж, онолын хувьд өөрсдийн дүр төрхийг засах боломжтой байв.
Борис Березовский “ORT” (Оросын нэгдүгээр сувгийн өмнөх суваг) болон хэд хэдэн гол сониныг хянадаг байв. Владимир Гусинский "анхны бөгөөд хамгийн том хэвлэл мэдээллийн магнат"-ын хувьд Борис Ельциний 1996 оны сонгуулийн кампанит ажлыг аврахад тусалсан аж. Гэвч тухайн үеийн улс төрийн хамгийн чухал үйл явдлуудад хөндлөнгөөс оролцох гэсэн энэ хүсэл нь олон нийтийн дургүйцлийг улам ихээр хүргэсэн юм. Олон олигархиудын хувьд нэр хүнд нь хувьчлалын хорон санаанаас болж маш их унасан тул хариу арга хэмжээ авахгүйгээр олон нийтэд харагдахаа болих замыг сонгож, нууцлагдмал ноёд болжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин 2000 онд засгийн эрхэнд гармагцаа олон нийтийн дургүйцлийг мэдэрч, Ельциний үеийн олигархиудыг сөхрүүлэхийн тулд шантаажлах арга ашигласан байна. Путины шинэ дэглэмээс эмээсэн хүмүүс улс төрөөс бүрмөсөн холдсон. Гэхдээ Ходорковский тэргүүтэй зарим олигархи улс төрийн нөлөөгөө үргэлжлүүлэх гэж оролдсон боловч хариуд нь бараг бүх зүйлээ алджээ.
Америкийн олигархиуд өнөө цагт төрийн хүчирхэг албан тушаалд улс төрийн хариуцлага багатай ирж байна.Тэдний Трампийн багт орсон шалтгаан нь Оросын олигархиудаас өөр юм. Тэд ихэвчлэн Америкийн хамгийн эрч хүчтэй, шинэлэг салбар болох технологи, өгөгдөл, санхүү, эрчим хүчний шилжилт гэх мэт инновацийн салбраас гаралтай. Америкийн эдийн засаг 1990-ээд оны үеийнхээс хамаагүй илүү төрөлжсөн. Тус улсын баялгийн бараг тал хувь нь 10 биш харин 750 тэрбумтнуудын мэдэлд байгаа юм
АНУ-ын засгийн газрын тусламжийн гарт олон хүн өсөх өртэй байдаг нь харамсалтай. Гэвч Элон Маскийн хоёр гялалзсан од болох “Tesla” болон “SpaceX” нар татварын хөнгөлөлт, зээл, засгийн газрын гэрээ хэлэлцээрийн үр шимийг хүртдэг тул тэрбээр нэг их санаа зовдоггүй. Питер Тиэлийн үүсгэн байгуулсан Палантир нь татварын албанаас хөрөнгө оруулалт авч байсан бөгөөд одоо төрийн худалдан авалтаас хэдэн зуун сая ам.долларын орлого олдог. Түүнчлэн Америкийн олигархиуд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг чадварлаг залилан мэхэлж, эзэмшиж байгаа нь тэдний эд баялаг, засгийн газрын ашиг хонжоо хоорондын уялдаа холбоог нуухад тусалсан байна.
Тэрбумтануудад засгийн газар бизнесийг нь ахиулахад тусалж байгаа хэдий ч замд нь хэрхэн саад болсныг сонирхох подкаст давамгайлж буй.
Нэг талаас америкчууд баячуудыг илүү татвар төлж, улс төрөөс хол байхын тулд бизнесээ өргөжүүлдэг гэж үздэг. Мөн Америкийн эдийн засгийг аварч буй технологийн бизнес эрхлэгчдийн баатарлаг үлгэрт итгэдэг бололтой. Америкчуудын дийлэнх нь технологийн компаниуд нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг, харин засгийн газар ядууст бага үйлчилгээ, тусламж үзүүлэхийг илүүд үздэг гэж үздэг. Дэлхийн бусад жижиг, нөөц багатай засгийн газар бараг л эрх мэдлийг корпорацуудад шилжүүлдэг. Ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, иргэдийн дунд сайн нэр хүндтэй байх нь Америкийн олигархиудыг ардчиллыг илүү өөрсдийн талд оруулах боломжийг нээж өгчээ.
зочин 9 цагийн өмнө 192.82.64.167
Манайд жаахан гайгүй, муу хэлүүлдэг ч гэсэн Херо л сэтгэж байгаа бусад нь ч дээ. Ер нь том сэтгэсэнүүд томорч байж эргэж нэгддэг нь хууль л даа
Бадарч тахар 11 цагийн өмнө 66.181.184.170
Монголын хамгийн том олигархи бол жёнко Баттулгам ! Дараа нь Чойжилсүрэн Энхамгалан Оргилын Ганбаатар Номт гээд жагсана !
Худлаа мэдээлэл 11 цагийн өмнө 192.82.65.180
CNN, BBC news том хэвлэл мэдээлэл ба Bloomberg зэрэг нь үнэн мэдээлэлийг гуйвуулж, худал үг нэмж , гүтгэж тараадаг боловч ер зэмлэл , шийтгэл хүртэдгүйн гавьяа нь энэ юм. тэд дандаа муу улстөрдчийг дэмжиж, дайныг магтан дуулж, Трампыг гутаадаг. BlooMberg үүнийхээ хариуд Нью Иорк хотын амбан захирагч болсон. Бусад нь бүгд улстөрдчид байса, бас шинээр хүүхдээ ч болгосон. яг үнэндээ өөрсдийнхөө тухайн ярьж байна даа гэж.
Нэргүй 2024-12-24 202.126.91.135
орчуулга = 3-