Монгол Улс ирэх онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг зэсийн баяжмалын хэмжээг 1 сая 780 мянган тоннд хүргэж үнийг тонн тутамд 10 мянган ам.доллар байхаар, нүүрсний хэмжээг 83 сая тоннд хүргэж тонн тутамд 105 ам.доллар байхаар тооцож, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт хүрч эдийн засгийн өсөлт 8 хувиар өсөх таамаг дэвшүүлж буй.
Түүнчлэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 5 их наяд 644.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.
Үүнээс, Төсвийн тогтворжуулалтын санд нийт 456.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд нийт 1 их наяд 849.7 тэрбум төгрөг, үлдэх 3 их наяд 338.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үндсэндээ нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр ирэх онд уул уурхайн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 31 хувийг бүрдүүлнэ гэдэг өөдрөг төсөөлөл гаргаад байна.
Дэлхийд 43 улс далайд гарцгүй улсын нэг нь Монгол. Үүний дотор Африкийн, Төв Азийн улс орнууд түлхүү багтдаг. Эдгээр улс орны эдийн засгийн бүтцийг нь авч үзвэл 20 орчим улс нь түүхий эдээс хамааралтай буюу нийт экспортынх нь 70-80 хувийг нь түүхий эд эзэлж байна.
Монгол Улсын хувьд 2010 оноос хойш сүүлийн 14 жил эдийн засгийн бүтэц нь түүхий эдийн хамааралтай болсон гэдгийг зарим судлаачид тодотгодог. Угтаа жилээс жилд уул уурхайн түүхий эдийн үнэ болон экспортыг хэмжээнээс хамгааралтай эдийн засагтай болж байгаа ийм үед төсвийн орлогыг зөв төлөвлөхөд улам л хүндрэлтэй болж байгаа гэдгийг анхааруулсаар ирсэн. Өөдрөгөөр бодоход эхний хагас жилийн нөхцөл байдлыг таамаглаж болох ч түүнээс цааших хугацаанд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг онож таамаглах боломж магадлалын хувьд улам буурсаар байгааг анхааруулдаг. Тэгвэл сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр Монгол Улсын экспортын гол орлогыг бүрдүүлэгч зэс, нүүрсний үнэ тогтмол буурсан үзүүлэлттэй байна.
Тухайлбал, зэсийн үнэ өчигдрийн /2024.12.23/-ны байдлаар 8770 ам.долларт хүрсэн байна. Монгол Улсаас “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” гэх хоёр л том компани зэсийн баяжмал экспортолж байна.
Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонноос энэ талаар тодруулахад, зэсийн үнэ буурч байгаа нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байна. Хэдийгээр тус улсын Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард үл хөдлөх болон барилгын салбар руу чиглэсэн бодлогууд хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн боловч туахайн үед нь зэсийн үнэ багахан хэмжээгээр өссөн боловч эргээд буурсан. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дээр эдийн засаг хангалттай хэмжээнд тэлэхгүй байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ БНХАУ-ын эдийн засгаас ихээхэн хамаардаг. Учир нь тус улс дэлхийн зэсийн 56 хувийг хэрэглэдэг. Ийм хэмжээний зэсийг тус улсад хайлуулдаг учраас БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саармагжиж байгаа нь зэсийн эрэлт болон үнэд шууд нөлөө үзүүлж байна. Хоёрдугаарт, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ам долларын ханшийг чангатгах бодлого явуулж эхэлсэн. Энэ нь зэсийн үнэд шууд нөлөө үзүүлсэн. АНУ-ын Нөөцийн банкны бодлогын хүү зэсийн үнэ урвуу хамааралтай байдаг. Бодлогын хүү чангарах тусам зэсийн үнэ буурдаг. Учир нь зэсийг худалдаж авч байгаа улс орнууд илүү өндөр хүүтэй доллараар худалдаж авч байгаа учраас үнийн хувьд урвуу хамааралтай байдаг. Дэд бүтцийн салбар буюу барилгын салбарт зэс голлон хэрэглэгддэг байсан. Гэтэл БНХАУ-д барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад ороод байна. Энэ унатыг тодорхой хэмжээгээр нөхөж байгаа салбар бол хиймэл оюун ухаан болон цэргийн тусгай ажиллагаа, ойрхи дорнодын нөхцөл байдлаас хамаарч цэрэг стратеги талаасаа зэсийн хэрэглээг нөхөж орж байна. Зэсийн үнэ өчигдрийн /2024.12.23/-ны байдлаар 8770 ам.долларт хүрсэн байна. Энэ нь мэдээж оны төгсгөлд хүлээж байгаа үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь энэ онд зэсийг 9000 ам.доллараар борлуулах хүлээлттэй байсан. Харин ирэх оны төсвийн төсөөлөлд нэг тонн зэсийг 10.000 ам.доллараар экспортлохоор тусгасан хэдий боловч тэнцвэржүүлэлтийн үнийг 7491 ам.доллараар тооцсон. Өөрөөр хэлбэл, тэнцвэржүүлсэн үнийн тухайд төсөөлсөн төсөөллөөсөө доогуур буюу 7491 ам.доллараар тооцсон учраас энэ үнэлгээнээс дээш үнээр экспортлосон тоиолдолд зөрүү мөнгө нь тэнцвэржүүлэлтийн сан руу ордог. Эрдэнэт үйлдврийн ТУЗ-өөс өнгөрсөн долоо хоногт баталсан бизнес төлөвлөгөөн дээр тонн тутамд зэсийн үнийг 9486 ам.доллар байхаар тусгасан гэв.
Ямартай ч зэс, нүүрсий экспортын хэмжээ болон дэлхийн зах зээл дээрх үнээс шууд хамааралтай Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ тогтмол буурах нь эмзэг асуудал. Түүхий эдийн үнэ буурсан үед экспортын хувь хэмжээг нэмэгдүүлээд ч бодит байдал дээр үр ашиг тийм өндөр бус байгааг энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар экспортлосон нүүрсний хэмжээ болон түүнээс олсон орлогын хэмжээнээс харж болно. Тухайлбал, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 74 сая тонн нүүрс экспортолсон байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үеэс нүүрсний биет хэмжээ 13 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хэрвээ өнгөрсөн оны түвшинд тонн нүүрсний үнэ байсан бол одоо нүүрсний экспортын орлого 8 байтугай бараг 9 тэрбум болчих байсан.
Гэтэл нүүрсний үнэ өнгөрсөн онд 130 ам доллароосоо буугаад эхний арваннэгэн сарын байдлаар дундаж үнэ 108 доллар байна. Угтаа нүүрсний биет хэмжээ 13 сая тонноор өссөн байхад Монгол Улс ердөө 200 орчим сая ам.долларын илүү орлого олсон байна.
Zochin 7 цагийн өмнө 79.227.102.114
Ireh ond tuuhend bhgugeeree usuh ni todorhoi baigaad delgii dayar yrij bhad yu ch bicheed bdin
Нэргүй 9 цагийн өмнө 49.13.231.162
Төмөх зам тавьчихсан бол юу гэж ингэж там царайлж байх вэ Монголыг хорлогч жэнко зүгээр яваад байхуу
Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.2
төсв 35 их наядыг хулгайг тасдн зогсоож манж хужааруу чиглсн хулгай зэлгээ цөлмөлтыг тасд ард түмнд 20 их наядыг олгоо. хүн нэг бүрт 8 саяыг олгодгиймаа.
Нэргүй 2024-12-24 203.91.115.51
Буруу тайлбарлаад байна. Нүүрсний үнийг голчлон коксжих нүүрсээр авдаг. Энэ үнийг манай улсын 2024 онд 140$ байхаар авсан. Гэвч өнөөдөр 75$ байгаа. Өөрөөр хэлбэл бид сүүлийн 2-3 сард нүүрсээ дунджаар төлөвлөснөөс 2 дахин бага үнээр борлуулсан. Оюун-Эрдэнэ 8 сард улсын төсвийн зардлыг 3 их наядаар нэмж, нүүрсний биет хэмжээг 18 сая тонноор нэмэгдүүлж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл үндсэн төсөвт тонн нүүрсийг 130$-оор гаргана гэж заасан мөртөө эхний 6 сарын байдлаар дунджаар 110$ буюу төсөвт төлөвлөснө
Нэргүй 2024-12-24 203.91.115.51
өс алдагдалтай үнээр нэмж 20-иод сая тонн нүүрс экспортлох, зарчмын хувьд буруу гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Энэ нь түүний сонгуулиар улсын хамаг нөөцийг өөрийн намын кампанит ажилд зарцуулж, мөнгөгүй болсон тул төсөвт дусал залгахын тулд хийсэн арга ядсан үйлдэл байсан гэж үзэх үндэслэлтэй. Цаашид бид алдагдалтай үнээр нүүрсээ Хятад руу зөөх үү гэдгийг ард түмнээрээ хэлэцүүлэх хэрэгтэй байна. Нүүрсний үнэ 110$-с буугаад ирэхэд Монгол улсад энэ нь өгөөжгүй болж ирж байгаа юм. Гэтэл бас бо
Нэргүй 2024-12-24 203.91.115.51
лоогүй 25 оны төсвийг батлахад одоо буй үнэ 70-80$ байгааг мэдсээр байж 129$ байхаар батласан. Оны эхний өдрөөс л нүүрсийг төсөв дэх үнэээс 2 дахин бага үнээр зараад эхлэх нь нэгэнт тодорхой байна. Хэрэв цаашид нүүрсний үнэ энэ хэвээр, тэрчлэн шинжээчдийн таамагласнаар 50-60$ -руу уруудвал 25 оны Монгол улсын төсөв багадаа 10 их наяд хэмжээгээр тасрах аюул нүүрлэнэ. Засаг үүнийг мэдэхгүй биш мэдэж байгаа. Оюун-Эрдэнэ бушуухан төсвийн жил эхлэнгүүт цавчааны тендрүүд, худалдан авалтаа хийж авах гэ
Нэргүй 2024-12-24 203.91.115.51
ж л улайраад байна. Түүнд улс орныг маань бодсон юм юу ч байхгүй. Ман ч ялгаагүй. Ман бол Оюун-Эрдэнэ. Ийм чивэлтэй муухай амитасыг бид даруйхан огцруулахгүй бол бид дараа онд, тэрчлэн 2026 онд Олон улсын валютын сангийн Станьдбай хөтөлбөрт хамрагдаж, иргэд маань будаанд очерлохоос өөр зам үлдэхгүй. Зэсийн үнэ ирэх онд 6500$-с уруудаж мэдэхээр байгаа. Эрсдэл нь. Бас өсөж ч магадгүй. Гэтэл бид 7,500$ байхаар төсөвлөсөн. Энэ нь нүүрсийг бодоход гайгүй боловч бас л нэг эрсдэл. 1 сард төсвийг дахин
Нэргүй 2024-12-24 203.91.115.51
тодотгож орлогыг бууруулан түүнтэй хамт зардлыг бууруулах бодит шаардлага байна гэж иргэн хүний хувьд үзэж байна. Хэрэв одоо зардлыг бууруулбал 1, 2 их наяд биш дор хаяж 8 их наядаар танах хэрэгтэй. 2025 оны төсвийг сүүл тодотгохдоо орлогыг ерөөсөө бууруулаагүй шүү. Үүнийг иргэд ойлгоогүй. 600 тэрбумыг л бууруулсан. Хамгийн түрүүнд орлогыг бодитой тооцоод түүндээ тааруулж зардлаа бүрдүүлэх ёстой. Иймээс одоо төсвийг тодотгохдоо хамгийн түрүүнд орлогыг л бууруулах ёстой. Дараа нь алдагдалгүй төсө
Нэргүй 2024-12-24 139.5.218.102
ЖАВХЛАН ЛАЛРА ЗЭС 8500 НҮҮРС 80 ДОЛЛОР БАИНА
Зочин 10 цагийн өмнө 202.126.89.135
Боловсролгүй ерөнхийлөгч сайд хоёр ч бүрэн утгаар нь улсыг самар юм байна даа эртхэн шиг огцоруул