Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна

Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна

Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёгийн банзүкэ буюу чансаа гарчээ. Энэ чансаагаар озэки Котозакүра зүүний дагавар магнайд заларч, ирэх башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх гэнэ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын Кюүшү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлсэн бөгөөд өвөөгийнхөө адилаар аварга болохыг хүсч байна.

Өдгөө 27 настай Котозакүра өчигдөр /2024.12.23/ Чиба мужийн Мацүда хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа "Би их зүйл бодож, өөрийгөө дарамтад оруулмааргүй байна. Ийм сорилт гарч ирсэнд баяртай байна. Бүхнээ зориулах болно. Хамгийн чухал нь өөртөө үнэн байна. Өдийг хүртэл хийсэн бүхэндээ итгэж, өөрийн чадвартаа итгэж, хүчтэй шийдэмгий барилдана гэж найдаж байна. Дутуу дулимаг сэтгэл зүйтэй дэвжээнд гарахгүй" гэжээ.

Хамгийн сүүлд 2017 онд Кисэносато ёкозүна цол хүртсэнээс хойш япон бөх энэ цолонд хүрээгүй явна.

Мөн өдгөө 25 настай Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цолонд ойрхон байгаа. Хэрэв Котозакүра, Хошорюү С.Бямбасүрэн нар хамтдаа ёкозүна цол хүртвэл 1970 оноос хойш энэ амжилтыг давтсан анхны бөхчүүд болно. Тухайн үед Китанофүжи, Таманоүми нар хамтдаа аварга цолонд хүрч байжээ.

Котозакүра үргэлжлүүлэн "Би ёкозүна цолны сорилт ямар байхыг даван туулсаныхаа дараа л мэдэх байх. Одоо бол урдах барилдаандаа л анхаарлаа хандуулж, сайн барилдахыг зорино. Энэ нь ч эерэг үр дүн авчрах байх" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dsfds 8 цагийн өмнө 124.158.104.103

byambasuren butkueeee

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59

Хоошорю Бямбасүрэн их хийтэй нэнэг жигд барилддаггүй бөх юм байна лээ.Тэр хүнд озеки цол л байхад болох юм шигээ. Ёкозүна болвол 50 хувиа Киришима дээд хэсэгт барилдаж л байвал болно. 30 нас гартлаа дээд зиндаанд барилдвал насаараа идэх мөнгөтэй болно гэсэн үг. Озеки цол ч ахдах юм байна лээ. Бэртэл авахгүй дундыг бариад явж байвал болно. Харин Ошим дэлгэрбаяр л сайн барилдвал озеки болох бүрэн боломжтой залуу байгаа юм. Мөн Онакацу гэх монгол залуу ч дээгүүр хэсэгт барилдах боломжтой юм

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 64.119.29.144

Юманд учир, суманд занги гэж. Кирасима ч билуу монгол залуу хэт онгирох нь ямар асуудал дагуулдгийг сайн харуулсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж