Гэмтэлд шөнийн 12 цагаас хойш ирэх залуучуудын тоо нэмэгджээ

Гэмтэлд шөнийн 12 цагаас хойш ирэх залуучуудын тоо нэмэгджээ

Гэмтэлд шөнийн 12 цагаас хойш ирэх залуучуудын тоо нэмэгджээ

Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуйн нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байна. Мөн идэр есийн хүйтэн эхэлж, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, ГССҮТ-д архи хэтрүүлэн хэрэглэж улмаар гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо эрс нэмэгдэж байгааг тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч хэлэв. Өөрөөр хэлбэл, баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал нэлээд гарч байгаа юм байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр өдөрт 400 гаруй хүн яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа ажээ.

Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Учир нь согтуу хүн савж унах үед ямар ч өөрийгөө хянах чадваргүй байдаг тул илүү гэмтдэг аж. Өөрийгөө хянах чадваргүй учраас шууд гэртээ харьчихдаг, маргааш нь бүр хүндрээд эмнэлэгт очих тохиолдлууд гардаг байна. Энэ нь эмнэлзүйн хувьд хүндрэх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байгаа юм.
Арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн нийт 358 хүн ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 274 нь эрэгтэй байсан бол 84 нь эмэгтэй байжээ. Мөн эдгээр өдрүүдэд нийт 14 хүн осголт, хөлдөлтийн улмаас ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. 14 хүний гурав нь 0-18 насны хүүхэд бөгөөд чих, хурууны үзүүр, хацраа хөлдөөсөн бол гурван эрэгтэй архи ууснаас болж осгосон байна.

Согтуу хүн гадаа -20 хэмд 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй гэнэ.

Эмч нарын зүгээс баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг анхааруулав.  Мөн сургуулийн хүүхдүүд амарч байгаа энэ үед түлэгдэх, унаж гэмтэх, осгож хөлдөх тохиолдол нэлээд нэмэгддэг байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-24 192.82.65.111

500000 оршин суугчтай 20000 автомашинтай хотод зориулан тооцоолсон эмнэлэг одоогийн хотын хүн машин хэчнээн байгаа вэ?

Avatar

саруул сэтгэц төв хандаарай 2024-12-24 202.9.41.65

саруул сэтгэц төв

Avatar

саруул сэтгэц төв 2024-12-24 202.9.41.65

Харуулах боломжгүй.

Avatar

Харуулах боломжгүй. 2024-12-24 202.9.41.65

саруул сэтгэц төв

Avatar

ИРГЭН 2024-12-24 103.57.94.97

Аргагүй ЕБС- н сурагч байхадаа хичээл хийдэггүй, үгэнд орохгүй эцэг эхчүүд нь өмөөрдөг хүүхдүүд насанд хүрээд ийм тавилантай болдог!!! Одоо Монголчууд архичин охид залуусаа өмөөрөх хэрэгтэй!!!ккк архидах янхандалт Монгол улсад хүний эрхийн асуудал шүү!!

Avatar

Нэргүй 2024-12-24 66.181.179.91

МАНгасуудад ашигтай сонгуулиар худалдаж авахад амар байдгийн

Avatar

Нэргүй 2024-12-24 66.181.183.47

Ариха уугаад л цээжээ дэлдээд эхэлж байнаа биз

Avatar

Иргэн 2024-12-24 103.212.118.83

яагаад ийм архичин болчихов оо??

Avatar

Зочин 2024-12-24 59.153.113.245

юм үзээгүй юм
шиг идэж ууж эрүүл мэндээ эрсдэлд оруулахаа хэзээ болих вэ өлөн зангаа тат шинэ жилээр мал болтлоо уухгүй бол үхчих гээд бгаа бололтой

Avatar

Нэргүй 2024-12-24 202.126.91.191

Архидаж баярлах нь хулгайч төр баригчдад ашигтай. Яагаад гэвэл ар хударгаар нь хулгайлна, хууль батална

Avatar

Ёс суртахуунгүй 2024-12-24 103.57.94.167

эр эмгүй архиндаа живсэн

Avatar

Нэргүй 2024-12-24 45.117.35.28

5 am bultei 1 ail shine jiliig 6 udaa temdegledeg bolj. Iim soliorol gej baih uu? Bolovsroliin yamnaas surguuli shine jiliig temdeglehiig boliulsan getel etseg ehiin zuvlul nertei heden showchin gar zohion baiguulsaar baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж