Мэйжор дуусч, багуудын шилжилт, хөдөлгөөн албан ёсоор эхлэв. Зарим багууд ч эрс шинэчлэлтийг хийж байна. Дөнгөж сая гарсан мэдээллээр Францын "Vitality" баг "FaZe"-ээс Робин Куль буюу "ropz"-ийг авсан аж. Эстони залуугийн хувьд шинэ багтайгаа хувийн тохиролцоогоо хэдийнэ хийсэн бөгөөд удахгүй албан ёсоор зарлах гэнэ.
Робин Кулийн "FaZe" багтай байгуулсан гэрээ энэ жилээр албан ёсоор дуусч, "Vitality"-д үнэгүй очиж байна. Түүнийг "FaZe" баг 2022 оны нэгдүгээр сард "MOUZ"-аас нэгтгэж байсан билээ.
"Vitality"-д "ropz" ирснээр Лотан Гилади буюу "Spinx" сэлгээ рүү шилжиж, цаашдаа чөлөөт агент болох биз. Түүнийг 2022 онд "ENCE"-ээс авч байлаа. "Spinx" ч өөрөө өнгөрсөн зуны амралтаар шинэ сорилт хүсч байгаагаа багийнхаа дасгалжуулагчид уламжилжээ.
Робин "FaZe" багт бараг таван жилийг өнгөрүүлсэн бөгөөд эхний хоёр жилдээ л гэхэд долоон LAN-ийн тэмцээнд түрүүлсэний дотор Антверпын Мэйжор багтана. Харин энэ онд ганцхан "IEM Chengdu"-д түрүүлж, Катовице, Шанхайн Мэйжор хоёрт аман хүзүүдсэн амжилттай.
Vitality-ийн бүрэлдэхүүнд ийм боллоо.
- Дан "apEX" Мадесклэйр
- Матью "ZywOo" Хербаут
- Шахар "flameZ" Шушан
- Уильям "mezii" Мерриман
- Робин "ropz" Коль
- Реми "XTQZZZ" Куониам (дасгалжуулагч)
- Лотан "Spinx" Гилади (сэлгээ)
Холбоотой мэдээ