"20 МИНУТЫН ГАЗАР 2 ЦАГ ЯВДАГ "
Багшийн дээдийн автобусны буудал өглөөний 08:50 цагийн үед хүн багатай, сэлүүхэн байв. Санхүү эдийн засгийн их сургуулиас эхлээд, Арслантай гүүр, Багшийн дээдийн уулзвар хүртэл цуваа болон түгжирдэг нийтийн тээврийн автобуснууд хөдөлгөөнд оржээ.
М:1 Таваншар- Офицеруудын ордон чиглэлийн автобусны зорчигч Г.Нараа "Өнөөдөр өглөөний байдлаар замын ачаалал багасч, түгжрэл мэдэгдэхүйц буурсан нь анзаарагдсан. Манайх Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байдаг. Улаанхуарангаас хотын төв орох гэж өдөр тутамдаа хоёр цаг зарцуулдаг. Зүүн дөрвөн замын уулзвар дээр хамгийн удаан түгжирдэг гэж хэлж болно.
Өглөө 07:00 цагт автобусанд суухад, 09:00 цагтай уралдаад л ажилдаа очдог.
Харин өнөөдөр өглөө 20-30 минут л явж ирлээ. Бага ангийнхан амарчихсан болохоор замын ачаалал буурсан гэж ойлгож байна" гэлээ.
Сурагчид амрахаар нийслэлийн түгжрэл эрс буурдаг. Хүүхдүүдээ сургуульд хүргэх, очиж авах зэрэг хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотын түгжрэл 20-40 хувь нэмэгддэг гэх судалгаа бий. 2024 оны сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт энэ долоо хоногоос эхэлж байна. Бага ангийн сурагчид амарсан даруйд түгжрэл эрс буурсан болохыг иргэд хэлж байлаа.
07:00-09:00 ЦАГИЙН ХООРОНД ХАМГИЙН ИХ ТҮГЖРЭЛТЭЙ БАЙДАГ
Өглөөний 07:00-09:00 цагийн хооронд хотын төвийн Их тойруу, хотын төвийн хэсгийн баруун бүс болон зүүн бүс мөн урд бүсэд хурдны удаашрал 20-40 хувь хүртэл байдаг аж. Тодруулбал, Их тойруу орчим 07:00-09:00 цагт 30 хувь, баруун бүс орчим 19 хувь, зүүн бүс орчим 20 хувь,
Хотын урд бүс буюу Зайсан орчим 39 хувь буюу хамгийн их түгжрэлтэй байдаг.
Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дийлэнх нь нэгдүгээр ээлжинд хичээллэдэг. Тиймээс өглөөний цагаар замын хөдөлгөөний хурдыг 20-40 хувиар удаашруулдаг гэх тооцоолол бий.
Ч:2 чиглэлийн автобусны жолооч С.Даваажав "Сурагчдын амралт эхлэхээр замын хөдөлгөөн багасдаг. Ялангуяа өглөөний цагаар ялгаа нь мэдэгдэнэ. Оюутнууд амраад ирвэл бүр л сэлүүхэн болдог. Түгжрэл багасаад ирэхээр автобус цагаараа яваад, нөгөө багтахгүй чихэлддэг нь гайгүй болно шүү дээ. Автобус хүрэлцэхгүй байгаа учраас биш, түгжрээд байгаа болохоор автобус удаж ирнэ. Тэгэхээр хүлээж байгаа хүмүүс нь бөөгнөрчихдөг байхгүй юу. Төв замаар байнга явдаг хүмүүс бол мэдэж байгаа байх.
Таг гацаад зогсчихоор зарим хүмүүс замын дунд буугаад алхдаг.
Бүгд яарч яваа учраас аль болох аюулгүй газар хүмүүсийг буулгадаг" гэв.
Оройн оргил ачаалал 17:00 цагт ажил тарснаар эхэлдэг байсан бол 16:00 цагт эхэлж, өглөөний оргил ачаалал 09:00 цагт буудаг байсан нь 10:00 цаг болсон тухай бид өмнө нь сурвалжилсан. Сурагчдын амралт эхэлснээр оройн оргил ачаалал ямар байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатарын талбайн автобусны зогсоолыг зорилоо.
БАЯР ДӨХСӨН УЧРААС ЗАМЫН АЧААЛАЛ БУУРАХГҮЙ БАЙНА
Иргэн О.Хандмаа III, IV хороолол чиглэлийн автобусыг 15 минут орчим хүлээн зогсож байгаа аж. Тэрбээр "Төв замын ачаалал харьцангуй гайгүй харагдаж байна. Машинууд бас ч гэж урагшаа яваад байгаа харагдаж байна шүү. Би энэ урд байдаг "Аюуд" барилгад ажилладаг. Хүйтний улиралд автобус хүлээж, түгжирч явна гэдэг үнэхээр хэцүү.
Заримдаа 20:00 цаг хүртэл ажил дээрээ байж байгаад түгжрэл гайгүй болохоор гардаг.
Цаг хугацааны хувьд бараг л зөрүү гардаггүй. Өнөөдрөөс хүүхдүүд амраад зам харьцангуй гайгүй байна гэж олон хүмүүс ярьж байна лээ. Өглөө, оройдоо түгжрэл гайгүй байвал хэдэн өдөр ч гэсэн цаг хэмнээд аятайхан л байна" гэхтэй зэрэгцэн түүний хүлээж байсан чиглэлийн автобус ирэв. Тус чиглэлийн автобусыг олон зорчигч хүлээж байсан бололтой хүмүүс нэгэнтэйгээ уралдан автобусандаа суух аж. Автобус харин хүнээ суулгаж, дуусмагц яарангуй хөдөллөө. Автобусны зогсоолын цаад талын явган хүний гарцаар гарч ирсэн хоёр эмэгтэй сууж амжсангүй хоцров. Автобус харин аль хэдийнэ төв шуудангийн уулзварт хүрч, зогслоо.
Шинэ жилийн баяр дөхсөн учраас төв зам дагуух худалдааны төвүүдийн ачаалал ихэсчээ. Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр гээд төв зам дагуух худалдаа, үйлчилгээний төвүүд цөөнгүй. Оройн 20:00 цаг дөхсөн ч иргэдийн хөл тасрахгүй байгаа нь харагдана. "Приус 30" машины жолооч Х. Үүрцайх "Баяр дөхсөн учраас замын ачаалал их байна. Ер нь төв зам ч гэлтгүй хаа сайгүй л түгжрэх газраа түгжрээд явж байна. Өдөр 100 айл ороход битүү л машин байсан. Сая урд Дүнжингараваас ирлээ. Нарны зам харьцангуй гайгүй байна. Гэхдээ паркаас наашаа төв зам руу орох гэж нэлээд түгжирлээ" гэсэн юм.
Ямартай ч сурагчдын амралт эхэлж, замын түгжрэл тодорхой хэмжээнд буурчээ. Ялангуяа өглөөний оргил ачаалалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа юм. Гэвч шинэ жилийн баяртай холбоотойгоор оройн оргил ачаалал хэвээр байгаа бөгөөд ирэх өдрүүдэд нэмэгдэх төлөвтэй байна.
Нэргүй 2024-12-24 202.55.191.130
tiim shu
Зочин 2024-12-24 66.181.166.213
Яагаад худлаа мэдээлэл өгөөд байна, Хан-уул түгжрэл хэвээрээ л байна. Явж байгаа автобус цөөрөө юудаа. Нилээн хүлээлээ. Заримдаа түгжрэл гайгүй байгаа үед автобус нь явахгүй, ирэхгүй, ирсэн хойноо сажлаад л, цаг болоогүй гээд л, ялангуяа орой 20.00 цагаас хойш, за ингээд нэг юм суугаад явж байтал эргэх буудал нь ойртоод ирвэл арын автобусанд суу, цаг болоогүй… гээд л /гэрлээ, хаягаа унтраагаад/ ийм маршрутаар ард түмэнд үйлчилж байгаа үнэн төрх нь энэ.
Түгжрэлийг багасгах шалтгаан 2024-12-24 66.181.187.92
1-рт Сургууль , Цэцэрлэггүй төлөвлөж барьсан хороололуудаас болж 30%, 2 рт Их сургуулиудын байршилаас төрийн байгууллагуудын байршилаас хамаарч 25% түгжирэл үүсдэг буюу зам ачаалалтай болдог нь тодорхой болж байна.
Нэргүй 2024-12-24 139.5.218.102
сургуулийг 8 сарын 20 хичэллүлии түгжрэл өвчлөл УТА эрс багснааа
хүннү 2024-12-24 202.9.46.71
Дунд сургуулийн хүүхдийг харьяа дүүрэг хорооных нь сургууль сургах хэрэгтэй. Одоо оюутнууд амархаар хот бүр хоосон болно. Тиймээс их дээд сургуулийг өмчийн ялгаагүй бүгдийг нь хөдөө шилжүүл. МУИС-ын 1-р байрны дотор талыг нь өөрчилж ЗГ-г оруул. 2-р байрыг бүхэлд нь нурааж биеийн тамирын талбай болго. Энэ олон оюутны байруудыг “дамжин өнгөрүүлэх нийтийн орон” сууц болго. МУИС-ийг Гацууртад маш том кампус байдлаар хөгжүүл. МУБИС-ийг бас нэг тийш нь гаргах хэрэгтэй.
зочин 2024-12-24 103.11.193.169
хүүхдүүдийг өөрсдийнхөө хорооныхоо сургуульд сургаачээ. яагаад машинаар хүүхдүүдээ холын сургуульд зөөж тэнэгтээд байгаа юм бэ? бүх сургууль адилхан шдээ.
Зочин 2024-12-24 203.91.115.51
Энэ мэдээг манай хөлдүү т/олгойтой цавчаач удирдлагууд хэрхэн толилж байдаг юм болоо. Ерөөсөө Улаанбаатарын утаанд бүгшүүлэх гэж зүтгэж буй маань эцсийн эцэст хүүхдүүддээ олигтойхон боловсрол олгох, түүний дагуу тэдний тав тухыг бий олгох гэж аль байдгаараа хичээсэн эцэг эхчүүдийн тэмүүлэлтэй холбоотой юм биш байгаа!
нефть 2024-12-24 66.181.166.134
худлаа шүү, шинэ жил гээд улам түгжрээд бна
баярын дараа л гайгүй болж магадгүй
Нэргүй 2024-12-24 139.5.217.16
Yalgaagui tugjirch bna lee shd
Нэргүй 2024-12-24 139.5.218.102
СУРГУУЛЫГ 8 САРЫН 10 НАС ХИЧЭЛЛҮЛИ ӨВЧЛӨЛ ТҮГЖРЭЛ УТА ЭРС БАГСНА
Нэргүй 2024-12-24 202.126.88.188
Мэдээж сургууль барихгүй хүүхэд зөөвөр л ихэнх нь бна. Манайх гэхэд л нэг жишээ. Эргэн тойронд 1 ч сургууль алга. Сонгуулийн үед бараг маргааш сургууль барина гээд өмхий новшнууд шоудсан.
Амжилтын од 2024-12-24 14.1.81.141
8 сарын 1 ерөний боловсролын хичээлийг эхлэж 12-2 сарын 1 хүртэл амрааж оюутан нарын амралт 2 сарбн 1 гэж зөрүүлэх
Нэргүй 2024-12-24 66.181.169.91
Чи юм мэдэхгүй хөө!
Нэргүй 2024-12-24 103.212.118.119
Хулгайчууд байшин барихдаа сургууль цэцэрлэг бариагүй бөөн байшин бариснаас болоод түгжрэл үүсч байгааг тод харуулж буй жишээ.
Нэргүй 2024-12-24 202.55.191.130
aan tegsen uu