Тэд Москвагийн ч, Бээжингийн ч төсөл байж?!

Тэд Москвагийн ч, Бээжингийн ч төсөл байж?!

Тэд Москвагийн ч, Бээжингийн ч төсөл байж?!

Саяхандаа сошиалд “Монголыг хорлосон 100 эрхэм” нэвтрүүлэг хийе гэсэн санаачилга гарч, эхний зочноор Женког оруулъя гэсэн санал багагүй лайк цуглуулжээ. Ямартай ч долоон жилийн өмнөхтэй харьцуулахад Х.Баттулга гэж хүн хэн болохыг иргэд гадарладаг, ойлгодог болсон байна.

Арваад жилийн өмнө Х.Баттулга “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг санхүүжүүлж, Го.Бадарчаар баахан хүнийг эрлийз хурлийзаар нь дуудуулсан юм. Хожмоо Го.Бадарч нь С.Баярцогттой уулзахдаа эцэг, эхийг нь гутааж доромжилсондоо уучлалт гуйсан л гэдэг.

Х.Баттулга ээлжит “100 чухал сэдэв”-тээ Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбатай хамт оролцож, “Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, Сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс” гээд номчирхоод байсан. Атал Орос нь Украинд цэргийн түрэмгийлэл явуулаад бараг гурван жил болох гэж байна.

Тэрхүү нэвтрүүлгээр Д.Дамба, Женко хоёрын дунд ийм нэгэн маргаан өрнөж байв.

Д.Дамба: Бид үеийн үед хятадуудтай наймаа хийж ирсэн шүү дээ. Цайнаас эхлүүлээд торго, хонь бүгдийг л наймаалцдаг байсан. Хятадууд бидэн рүү довтлохдоо тулах юм бол тэр нарийн царигтай цариггүй орж ирнэ.

Х.Баттулга: Ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк, холбоог нь эзэлдэг юм. Тэрнийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг юм, үхдэг юм, үрэгддэг юм. Өнөөдөр манай улс баялгаа хятадуудад зүгээр л өгч байна.

Гэх мэтээр нэлээд ширүүн мэтгэлцсэний эцэст үнэнд гүйцэгдсэн үү, өөр асуудал байсан уу, Женко.Баттулга уурлаад нэвтрүүлгээ орхиод явчихдаг. Эндээс л Монголын мухар төмөр замын төсөл болоод түүх эхэлсэн байдаг.

1.

Өнгөрөгч Баасан гаригт Засгийн газар хэд, хэдэн чухал сэдвээр хуралдсаны нэг нь Гашуунсухайтын төмөр замын хилийн холболт.

УИХ-ын сонгуулиас хойш олны нүдэнд ил гарч харагдаагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засагт хамтарсан  АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарын хамт Гашуунсухайтын төмөр замын хил холболтын асуудлыг УИХ-аар удахгүй оруулахаа зарлав. Тэрхүү Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг Д.Баясгалангийн "Бодь интернэшнл" компани барьсан билээ.

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед төрийн нууцад авагдсан төмөр замын хил холболтын асуудал ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганы гол сэдэв байх нь ойлгомжтой  болов. Тэр мөртөө Монгол Улсад 100 гаруй их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргийн жинхэнэ эзэн хэн бэ гэх асуулт тэнд хөврөх нь мэдээж.

Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд холбох төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс 30.6 тэрбум ам.долларыг гаргах шаардлагатай болж байгаа юм. Энэхүү мөнгөний задаргаа нь гэвэл нэгд, Хятадын талаас Монголын хилийн чиглэлд тавьсан төмөр замын хохирол болох нэг тэрбум ам.долларыг эхний ээлжинд барагдуулна. Мөн хилийн холболтын бүтээн байгуулалтын санхүүжилт нь нэг тэрбум ам.доллар. Нэгэнт Монгол Улс бэлэн мөнгө төлөх төлбөрийн чадваргүйгээс хойш 16 жилийн турш нүүрсээ 15-30 хувийн хямдралтайгаар “Чайна Энержи”-д өгнө. Хямдралын зөрүүнд Монгол Улс 5-10 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа билээ. Монголд учруулсан Х.Баттулгын хохирол үүгээр дуусахгүй. Гашуунсухайтын төмөр зам Хятадын төмөр замтай холбогддог юм аа гэхнээ ганц “Чайна Энежри”-ийн нүүрсийг 16 жил зөөх хүчин чадалтай юм. Женко.Баттулгын Монголд учруулсан хохирлын хэмжээг энэ мэт тооцвол доод тал нь 100 их наядаар яригдана.

Гэвчиг үнэндээ алтан улиасыг хуга мөргөх эвэр, алсын газраас тоос татуулах туурай Женкод байхгүй, харин Кремльд бол бий.

Хэвлэлийн бага хурлынхаа үеэр Ерөнхий сайдын хэлсэн нэг үнэн нь “Том төслүүд хөдлөх гэхээр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг” гэж. Монголын цахим ертөнцөд Москвагийн төслүүд өдгөө ид идэвхжиж байна.

2.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар нэг зорилготой хоёр төслийг УИХ-д өргөн барьсан нь нийгмийн нэг гол хэлэлцүүлэг болж хувирсан билээ. Эцэст нь П.Сайнзориг өргөн барьсан хуулиа эргэн татахад хүрсэн шалтгаан нь Монголыг үргэлж хорлож ирсэн Москвагийн төслүүд байв.

Хамгийн зэвүүн нь УИХ-ын дарга асан З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нар монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудалд таг чиг байдаг атлаа гаднаас ажилтан авах тухай хуулийн төслийг эсэргүүцэх болсон нь мэдээж Монголын эрх ашгийн төлөө биш юм. Женко.Баттулгын хятад цэрэг танкны хоёрдугаар үзэгдэл ч гэж хэлж  тодотгож болно. Сценарийг нь Кремльд зохиож, энд Х.Баттулга найруулж, З.Энхболд, А.Гансүх, Л.Мөнхбаясгалан нар сценд нь тоглосон ээлжит нэг эмгэнэлт жүжгийн хөшиг хэзээ хаагдахыг хэлэхэд хэцүү. Улаанбаатарын утаа угаар бол Женко.Баттулгын өчигдрийн улстөржилтийн үр дагавар. Үйлийн үрийг нь монголчууд эрүүл мэнд, амь насаараа төлж байна.

Монголын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол аль эртнээс нүүрлэсэн. Нэн ялангуяа барилга болон дэд бүтцийн салбар ажиллах хүчний хомсдлоос болж бүтээн байгуулалтын хугацаа алддаг. Бүтээн байгуулалтын хугацаа алдах тусам хөрөнгө мөнгөний алдагдал яригддаг.

Тиймээс бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийе гэвэл гадны ажилчид хэрэгтэй болно, гарцаагүй. ИОН-ын дарга Ц.Оюунгэрэлийн шаардаж байгаа нэг талаасаа зөв, нөгөө талаасаа төвөгтэй. Монголчууд нь гэрээ олигтойхон цэвэрлэчихдэг, ажлын цаг нараа баримталдаг, хариуцлагатай, бүтээмжтэй байсан бол гаднаас хар ажилчин авах бэл, бэнчинтэй улс биш шүү дээ. Даанч хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөрийн бүтээмж тэг заагаад удаж байгаа билээ.

Үүнд, хамгийн сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл нь төрийн халамжийн бодлого. Үе, үеийн Засгийн газар иргэддээ загас барих аргыг заахаас илүү загас барьж өгснөөр монгол хүний хөдөлмөрийн бүтээмж муудсан. Үнэ цэнгүй болж хувирсан. Өнөөдөр Монголд, хөдөлмөрийн насны олон арван мянган хүн "хорооноос гэр өгөх"-ийг хүлээж суудаг гэвэл зөрчлийн хэрэгт унахгүй биз. Хоёрт, Монголын эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж хүн амын өсөлт нэг хэсэг зогсонги байдалд орсон.

Гэх мэт шалтгаанаар Засгийн газар эсэргүүцэлтэй нүүр тулна гэж тооцсон. Энэ үүднээс ижил зорилготой хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн бариулсан нь бодлогоо хамгаалж үлдэх гэсэн  нэг арга заль байж мэднэ.

Аль нь байлаа гэсэн гадаадаас хямд ажиллах хүчин авах нь аль ч улсын хувьд хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулах арга тактик байдаг. Жишээ нь Монгол Улсын 50 гаруй мянган иргэд Өмнөд Солонгос ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Ийм шалтаг, шалтгааны улмаас Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл дээр гадаадын ажилчид авахаас өөр сонголт алга.

Гаднаас ажилчин авах, гадаадын хөрөнгө оруулалт, Гашуунсухайтын хил холболт, “Орано”-тай байгуулах ураны гэрээ УИХ-ын төвшинд яригдахтай зэрэгцээд чуулганы хуралдаанаа байнгын тасалдаг Х.Баттулга гарч ирээд хэвлэлийнхний асуултад хариулахдаа “Нарийн царигтай төмөр зам барьсан бол газар нутгаа 100 жилээр алдах байсан. Газрын баялгаа, газар нутагтайгаа 100 жилээр алдах байсныг бид зогсоосон, цаашдаа ч зогсооно. Өнөөдөр гадаад ажиллах хүчин гэж юм орж ирж байна. Үүний эсрэг би тууштай зогсоно, МоАХ ч тууштай зогсоно” гэснээс харвал Монголыг дахиад л хорлоно, хохирооно л гэж байна.

Нэгэн цагт Монголын Төрийн тэргүүн байсан Х.Баттулгын Монголд учруулсан хор хохирлоос дүгнэхэд тэрбээр Москвагийн ч, Бээжингийн ч төсөл байж. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж үгтэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 103.57.95.208

жээнкийг хутгалж а**х нэг сайхан мөч тааралданаа гайгүй. амалчхая

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.185.130

Баттулга 6 жил сайд байхдаа ажиллаж төмөр зам болон Сайншанд аж үйлдвэрийн бүтээн байгуулалт огт юу ч хийгээгүй хайран 270сая доллар ашиггүй зарцуулсан.
мөн ард түмний 17 тэрбум төгрөг хандив мөнгөөр Майдар бурхан болон хотхон байгуулах огт юу ч хийгээгүй.
мөн барилга орон сууц маш зуун өрхүүд хийж бусад юу хийгээгүй.

Avatar

Өөгий 3 цагийн өмнө 103.57.95.206

Ямар ч улс гадаадын ажиллах хүчийг хязгааргүй тоогоор оруулж ирнэ дээр нь мөнгө авахгүй гэдэг тэнэг бодлого байнуу. Монголын ард түмнийг мал гэж бодож байна.Солонгос гэхэд гадаадаас 130000 мянган хүн авн гээдажиллах хүчиндээ тоо заасан,ажил олгогчоос татвар авдаг юмаа.Сайнзориг,Энхамгалан нарт үнэхээр хэлэх үг алга.

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.112.49

Тэнэг малаа, ажлын байрны төлбөр, ажил хийх үеийн татвар хоёр чинь огт өөр хоёр зүйл. Татвар шимтгэл авахгүй гэсэн заалт хаана ч байхгүй. Мэдэхгүй юмаа худал цуурахаа боль эргүү минь

Avatar

Zochin 6 цагийн өмнө 72.143.235.66

Tomor zamaas iluu undesnii ayulgui bdal chuhal. Battulgiin zow

Avatar

Бат инженер 6 цагийн өмнө 202.9.40.56

УИХ, Засгийн газрын шийдвэргүй төмөр замын санхүүжилт хийж энэ мухар ТЗ-ыг барьсан гэж би нэг л итгэхгүй байгаа юм даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн протокол буюу шийдвэрт 3 хүн бүгд зөвшөөрч гарын үсэг зурдаг байх. Тэглээ ч гэсэн ЗГ-ын шийдвэргүй мөнгө санхүүжилт бас гарахгүй. Гэтэл бүх буруу яагаад заавал ганц Баттулга дээр тохоод байдаг юм бол доо. НАд тайлбарлаад өгөх амьтан байна уу.

Avatar

Зориг 6 цагийн өмнө 103.212.117.35

Саяхан л манайхан 40 их наядын нүүрс зөөгөөд гаргалаа, тэр мөнгө хайччихсан гээд л хэдэн нөхдийг шоронд хийгээд, талбай дээр жагсаад байсан. Нарийн төмөр замтай байсан бол бүр юун 40-н их наяд 400, 500 -н их наядаар нь нүүрсээ гаргачихсан, бас л 5-цахилгаан станцаа яриад л байж байх байсан. Тэр их нүүрс бид гарлаа гээд хөгжилд биш хулгайчуудын карманд л ордог биз дээ. Тэгээд хэдхэн хүн талбай дээр гарч тэмцэнэ, бусад нь дэлгүүрийн хямдралд алалцаад л.

Avatar

Оноч 7 цагийн өмнө 66.181.190.220

Ж.Нямсүрэн-г шалгах хэрэгтэй…

Avatar

Оноч 7 цагийн өмнө 66.181.190.220

Нарийн царигаар барихаар манайхан Тяньжин хүртэл давхиад далайд гарчих юм шиг ойлгодог. Гэтэл төмөр замын Женевийн конвенциор энэ асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд монголын нүүрстэй тэвшийг нарийн царигаар ороод ирэхэд хятад зөвшөөрөхгүй гэдэг л асуудал байгаа юм билээ. Хэрэв хятад зөвшөөрвөл тарифын асуудал нь хэд байх вэ? За ингээд нарийнаар очсон ч нүүрсээ буулгах л гарц бна. Өргөнөөр очсон ч буулгана. Хятадын вагон бол буулгахгүй. Хэнд зориулсан нарийн бэ?

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.160.116

өөрсдийн тэнэглэлээсээ болж гацааж хорлосон ажлаа 2 хөрш рүү нялзааж элийрэх хэрэггүй ээ алмасаа

Avatar

ХҮЗҮҮДОРЖ 7 цагийн өмнө 66.181.185.102

ХүзүүДоржын хувийн САИТ дайрч бичиж бгаал бол энэ хүмүүсийн зөв гээдо ойлгочих.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.184.61

ПУТЛЕРИЙН ГАР ХОЛ БОЛСОН БАТТУЛГА ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЗОВХОН ХУЛГАЙ ЛУЙВАР Л ХИЙСЭН САЙНШАНД ТОСОЛ ГЭЖ ИНТЕРНЭТЭЭС БААХАН ХООСОН ЮМ ХЭВЛЭЖ ХАВТСАНД ХИЙГЭЭД 40 сая долларБОЛСОН ГЭЖ МОНГИЙГ НЬ ЛУЙВАРДСАНЫГ ЗУРАГТААР УЗУУЛЖ БАЙСАН ИЙМ ХУЛГАЙ ЛУЙВОЫГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ Л ЭНЭ ХУНИЙГ ООГШУУЛЭЭД БАЙХ ЮМ МОНГОЛ УЛСАД УЛАМ ИХ Л ХОР ХОХИРОЛ УЧРУУЛАХ БАЙХДАА

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.178.103

Тэнэгүүд хоорондоо тольхилдоод эхлэлээ хаха

Avatar

Монголд Хөгжил Хэрэггүй шүү 8 цагийн өмнө 202.55.188.118

монголд барилга 🏢 Хэрэггүй! монголд гадаадын Ажилчид Хэрэггүй!

Avatar

Сүйрэл бол Хөгжил Хэрэггүй шүү 8 цагийн өмнө 202.55.188.118

Монголд Хөгжил Хэрэггүй шүү

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.169.91

Ж.НЯМСҮРЭН шиг яг үнэнийг бичдэг сэтгүүлч ховор шүү. Халуун үнэнийг цөөхөн хүн хэлж чаддаг. Ер нь манай сэтгүүлч бүсгүйчүүд л зоригтой бичих юм даа. Маргааш УИХ дээр 16 жил гацаасан төмөр замын тухай үнэн мэдээллийг өгөх байхаа. Жонхуу УИХ дээр газар нутгаа алдах байсныг хамгаалсан юм шиг жүжиглэх бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Avatar

иргэн 8 цагийн өмнө 202.126.91.143

Тэнэг хүн тэнэг юм бичжээ, бөөлжис цутгаад уншиж дуусгасангүй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242

Женко, бургас Амарсайхан хоёр оросын тавиулууд байх талтай. Хятадын тавиулууд Амарбаясгалан, Хүрэлбаатар Цогтбаатар, Нямдорж, Нямбаатар, Сайнзориг, Энх-Амгалан, Батсүмбэрэл нар байх талтай. Харин Монголдоо талтай нь Н.Алтанхуяг, З.Энхболд хоёр юм.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.178.103

Засс мухар хутга гар зүсдэг мунхаг хүн бусдыг буруутгадаг юм

Avatar

сонгогч 9 цагийн өмнө 202.9.46.104

“Монголыг хорлосон 100 эрхэм” нэвтрүүлэг хийвэл мөн таатай яа…..Баттулга, элбэгдорж, сайханбилэг, эрдэнэбилэг, удаанжаргал, м.энхболд, бадамжунай, сү. батболд, ,чойжилсүрэн, м.энхсайхан, да. ганболд, п.очирбат, багабанди, цагаан, хотын дарга нар, даваасүрэн, баярцогт , хурц, гээд л урт жагсаал гарна….маш сонирхолтой нэвтрүүлэг байх болно доо………..

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.191.232

Ene urvagchaa barij avaad dald hiigeechee,archaagui turtei yam aa

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242

Анх зуу гаруй жилийн тэртээ Монголчууд Чингис хааны гал голомтыг дахин бадрааж манжаас салж туурга тусгаар Монгол улсаа дахин байгуулж байхад шинэ тулгар байгуулагдсан Богд Хаант Монгол Улсад Монголын төлөө цохилох зүрхтэй эх орончидтой байж. Барагын манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж гээд дурдаад байвал урт нэр хөврөнө. Гэтэл өнөөдөр Монголын төрд Орос, Хятадын туршуулууд л дүүрч дээ. Яг Монголоо гэсэн эх оронч Монголын төрд үгүй бол. Яана даа.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242

Хил холболт алдагдсан боломж, хятадын тал алдагдсан боломжоо нэхэхгүй гэсэн. Хойшдоо дахиад ийм асуудал гаргавал хятадын тал алдагдсан боломжоо нэхнэ гэсэн ч гэх шиг хүүхэд айлгаж байгаа аятай юм оюука яриад байсан даа. Алдагдсан боломж гэх нэр томъёог анх оюук л гаргаж ирсэн нэр томъёо их сонин юм шүү. Оюук хятадуудтай нийлж тоглолт хийгээд байна гэж баймааргүй л юм даа. гашуусухайт төмөр замын хил холболт чухал ч хятадын тавж байгаа санал арай дэндүү гэмээр хүнд нөхцөлтэй дуулдаж байна шүү.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.39

Яасан бэ хө??? "Алдагдсан боломж" Ийм амархан юмыг ойлгохгүй байгаа юм уу??? Яаж хорвоог элээнэ дээ чи хөөрхий ккк

Avatar

зочин 9 цагийн өмнө 139.5.218.123

Ямарч юм болсон бай, болох бай МАН с салах ёстой, тэгж байж Монгол улс хөгжинө

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.39

Харин чам шиг эргүүнүүдээс л салсан цагт бид амархаан хөгжинө

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.189.44

30 жил шимт газраа ухаж хямд зарж идэж ууж байгаа нь үнэн биз дээ

Avatar

y 9 цагийн өмнө 50.147.160.114

xylgaichduin ####;

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.183.47

ЭНЭ 2 2УУЛАА Л ТАВИУЛ

Avatar

өөө 9 цагийн өмнө 210.148.94.144

Монголын хөгжилд гай авчирч байгаа МоЯ, ОЯ, Босоогоороо хөхдөгүүд зэрэг Жонхуугийн зарц, дэмжигчидийн үзэл санаа Монголоос арилсан цагт Монгол хөгжинө_ Сүүлийн үед Отгон гээд сэтгүүлч байна_ Монголын хөгжлийн төсөл бүрийг эсэргүүцэж явдаг балавгай

Avatar

c 9 цагийн өмнө 50.147.160.114

ayshyj;

Avatar

ИРГЭН 10 цагийн өмнө 103.57.94.97

Гоо овогт Бадарч гэж Монгол телевизэд байсан Хятад хүнээр хөтлүүлээд байлуу!!! Хөөрхий ядарсан хөтлөгч байсан даа зайлуул!!!

Avatar

иргэн 10 цагийн өмнө 14.1.81.116

Өнөөдөр утаагаа ярих нь зөв шүү ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ МӨНГӨӨ ТАРААГААД БААС БОЛГОСОН ЕС ЫГ ОГЦРУУЛАХАА ЯРИХ НЬ ЗӨВ. УЛААНБААТАРЧУУДЫГ УТАЖ а**х ГЭЭД БНА. 20 ЖИЛ ЗУУХ ШАХЛАА. ЕС ЫН ЯВУУЛГААР УТАА ЯРИХААР ШАЛ ӨӨР ХҮНРҮҮ ОЛНЫ АНХААРЛЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХӨГИЙН АРГАТАЙ. ЭНЭ ЗАВААН АРГАНД ОРЖ БОЛОХГҮЙ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЕС ЫГ ОГЦРУУЛАЯ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.26.54

ЦС барих гэхээр оросууд бариулахгүй элдэв явууллага хийгээд бна ш дээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.88.206

Женко бол тэнэг ивануудын салаавчны нэг хуруу нь юмаа. Монголыг бүх насаараа хорлож яваа адгийн шаар даа. Өмхий оркууд нь жонхуугаа дагаад хуйлраад байхыг нь яана.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 64.119.29.63

МОНГОЛ УЛСАД ГАЙ БОЛСООР БАЙГААГ НЬ МЭДЭЖ БАЙТАЛЖ БАЙВАЛ ШУУД ЗАЙЛУУЛАХ, ЦЭВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ШУУД АВАХГҮЙ БАЙГАА ЧИНЬ Л БАС ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ…

Avatar

ах нь 10 цагийн өмнө 202.126.91.228

Мөнгөөр эх орноо заръя гэвэл хятадтай найзла. Мөнгөтэй ч эх оронтой ч байя гэвэл 2 хөрштэйгөө адилхан харилцаатай бай. Юу ч мэдахгүй байж хүн рүү дайрахаа зогсоо. Тэнэг хүмүүс л эх орноо Украин шиг болгодог Энэ захиалгаар ярьдаг сэтгүүлчдийг эх орноосоо уравсан гэж яллах цаг болсон. Улсын нууц руу үргэлж өнгийж байдаг новшнууд шүү. Дээр юу ч уншдаггүй хаалтын гэрээ ннрийн доор эх орончдыг дайсантай хамт нухна. зда нар даа

Avatar

зочин 10 цагийн өмнө 103.57.93.222

нарийн царигаар төмөр зам тавихад газар нутгаа 100 жилээр алдана хэмээн мухар зам шиг мухар юм яриад дүйвүүлж байгаа ухаантай юм байна л даа. Газар нутгаа алдах үгүйд царигийн зөрүү ямар ч хамаагүй шүү. Бас тусаар тогтнол эдийн засгаас илүү ч гэх шиг. Орчин үед эдийн засгийн хараат бус байдал чинь тусгаар тогтнолын баталгаа болсон шүү.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 139.5.216.207

ОХУ л хөрш зэргэлдээ улс орнуудын хөгжлийг чөдөрлөх "идэвхтэй ажиллагаа" явуулдаг! Энэ нь бодит шалтгаантай: ОХУ өөрийнх нь хөгжил удаашралтай, ард иргэдийнх нь амьдрал сайнгүй байгаа учраас "хажуу айл" нь илт илүү харагдаж болохгүй!! Гэтэл Хятад бол яг эсрэгээр: өөрөө маш хурдтай хөгжиж, ядуурлыг бууруулж чадсан бодит амжилтаа хөрш улсуудад харуулан сурталчлах сонирохолтой!! Иймд Оросыг шүүмжлэхийн тулд Хятадыг заавал жийргэвч болгон хавчуулдаг хульчгар худалч зангаа больё!!!

Avatar

Бодит байдал 10 цагийн өмнө 66.181.188.219

үнэн дээ,энэ Хулгайч.Баттулгын гай их ээ.Шөнөөр оросын элчингээс салдаггүй гэлцдэг нь үнэн дэг ээ,н**ш

Avatar

иргэн 10 цагийн өмнө 66.181.183.25

муу л бол Хойд талын хар овоохой гэгчээр бүгд л Х,Баттулга руу дайрч давшилцгаана_ гэтэл Улс орноо Хорлрн сүйтгэсэн *хүзүүгүй/ Элбэгдорж, хамгийн Оффшорчин, Хулгайч Сү,Батболд гэх мэтчилэн Улс орноосоо Хулгай хийж Баяжсан нөхдүүдыг ярьж Буруутгадаггүй мөртлөө ганц Баттулга руу дайраад байдаг нь сонин, эсвэл Хойд хөрш Оросуудтай ойр дотно харьцаатай гэж Үзэн ядацгааж байдаг юм болуу,

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.21.125.22

Женко монголын төмөр замыг зөвхөн гацаагаад зогсохгүй, шал хэрэггүй хөндлөн төмөр зам улсын нууцад оруулж байгаад бариулж хугацаа хожин, хөрөнгө завшиж нэг сумаар 2 туулай буудсан. Одоо тэр зүүн баянгийн замаар нь ямар ч тээвэр явахгүй зэвэрсэн төмөр овоолсон шороо болсон. Одоо ажиллах хүчний асуудлыг гацааж байгаад бусад бүх төслийг зогсоохоор шийдэж. Монголд мега төсөлд
байтугай машин угаагчаар ажиллах хүн олдохоос больсон шүү дээ. Гаднаас ирж ажиллах хүн ч тийм амар олдохгүй

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 43.242.242.59

Дандаа л АН-ын гишүүд байна. Өргөн цагираг бол АН нь УИХ-д олонх байхдаа шийдвэрлэсэн асуудал. Энэ бол ганц Х.Баттулгын санаачлага ч биш юм. Тэд бүгдээрээ л бурууг үүрэх учиртай. Гэтэл ганцхан Х.Баттулгад тохож байгаа нь шударга бус үйлдэл мөн. АН-ын гишүүд дэмжигчид Х.Баттулгыг УИХ-д байх ёстой хүн гэж үзэж сонгосон байна. Энэ хүн олонд нэр хүндтэй л юм байна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.168.199

Ээж 2 новшийг шоронд нь хийх хэрэгтэй.

Avatar

Буриад Зон 10 цагийн өмнө 122.201.31.119

ийм хүнээр төр бариулдаг тэнэг монголчууд хэлэх үг алга

Avatar

анхаа 11 цагийн өмнө 103.215.14.2

Монгол хүнийхээ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмж байж ажиллах хүчний гадагшаа гарах урсгалыг зогсооно. Цалин хөлс өндөр байвал хүссэн хүсээгүй ур чадвар мэдлэг боловсролоо дагаад сайжруулах боломжтой юм.

Avatar

Энэ хүн өнөөдөр УИХ-д биш өөр газар байх стой юм биш үү? Яагаад яагаад??? 11 цагийн өмнө 202.21.104.2

100 их наяд төгрөг?..их мөнгө шиг санагдахгүй байна уу ард түмээн?! Бид одоо хүртэл нүүрсээ зөөх төмөр замгүй.! Дахиад 30 тэрбум доллар гаргах юм гэнэ.. Ганцхан урвасан хулгайч Женкогоос болж.. монголын ард түмэн хэдэн үеэрээ гуйрамчилж, баялгаа үнэгүй алдаж асгаж байна. Монголыг хөгжүүлэхгүй байх, хорлох даалгавартай гэж итгэхээс аргагүй.. Төмөр замыг гацаах мөрөөрөө гацаахгүй далий өргөн зам барих нэрээр баахан мөнгө цусалсан. Зика нь нүүрсийг нь хулгайлж зөөдөг бсангэж зөндөө ярьсан. Сонссон.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.182.205

chinii umuuruud bgaa humuus chini idchihsen, ene 2 hun zugeer idhiig n boliulssn yalgaa bnuu naad ustsan tarhi chini, chi iddeguumaa gehed ur huuhed chini idne kkkk. Yostoi soruulj muljyyleed suuj baihdaa taarsan suga bnashuu

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.70

Энэ хүмүүс ч яахав Москва Бээжингийн төсөл байж! Энд бичээд байгаа Элбэгээгийн хүмүүсхаанахын төслүүд вэ?! Ингэж яс хаяж байхаар өнгөрсөндөө хариуцлага хүлээлгээд ургашаа харж манай орны эдийн засаг нийгмийн амьдралд хамгийн их ач холбогдолтой дэлхийн 2-р, 5-р эдийн засагтай хөршүүдөө саагаад явж болохгүй бас нэг эрх ашиг нь хөндөгдсөн хүний өмнөөс бичээд байна уу

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.198

жонхуу амьд байсан цагт баас шээсээ савируулсаар л байх болно. Монгол улсад гай болох гэж төрсөн эртний өст тангадын удам шүү дээ…

Avatar

18 НАСААС 30 НАСТАЙ ЗАЛУУСААС НДШ 11 цагийн өмнө 202.179.18.152

18 НАСААС 30 НАСТАЙ ЗАЛУУСААС НДШ АВАХГҮЙ БАЙХААР БАЙНА ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНДЭЭ ЗААГААД ТӨЛЖ БОЛНО БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗААЛЛТАЙ БАЙМААР БАЙНА 30 ДЭЭШ ЗААВАЛ ДААТГУУЛАНА

Avatar

Түүхийн даажигнал 11 цагийн өмнө 14.1.81.141

2016 оны хавар ерөнхий сайд агсан Ч.Сайханбилэг Баянгол зочид буудлаас энэ нөхрийг шууд барьж хорих ажлыг зоригтой хийсэн бол алдагдал бага ч гэсэн буурна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.92.217

Миеэ гэж хөсрий л болиулсым гэнэ лээ , тэгээд хойтон жил нь өөрөө түүнд ялагдаад алийгаа алдсан ш дээ !!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.93.84

жщнко н**ш хол байгаасай гэж л хүсье

Avatar

1 11 цагийн өмнө 202.21.115.165

Нарийн төмөр зам тавьсан бол 40 их наядын хулгай биш 400 их наядын хулгай л гарах байсан байхдаа, яаг ард түмэнд юу ч наалдахгүй бүх нүүрсээ дуусчих байсан биз

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.92.217

Чи яг эсрэгээр нь төсөөлж бна, тэхээр чи Женко гэдэг нохойн гөлөг нь бнаа !

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 133.200.212.224

ХЭЭРИЙН НОХОЙТОЙ НИЙЛСЭН ГЭРИЙН НОХОЙ хамгийн аюултай ер нь тэрнийг буудаж л байдаг даа миний малчин ардууд

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.118.119

Гаднаас тодорхой тоотой, нэн чухал мэргэжлийн хүн оруулж болно.Харин тоо хэмжээгүй оруулж ирж болохгүй асуудлын гол нь энд л байна

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.26.95.170

НЯМСҮРЭНД Х.БАТТУЛГЫГ МУУЛАХААС ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ. ХАРИН Ч Х.БАТТУЛГЫГ МУУЛАХ ГЭЭД ҮНЭНИЙГ МОНГОЛЧУУДАД ОЙЛГУУЛАХАД ТУСТАЙ ЗҮЙЛ БИЧИЖ. БАЯРЛАЛАА ЧАМД. ҮНЭН НЬ ЮУ ВЭ ГЭВЭЛ МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН ХЯТАДАД ТАЛТАЙ, ХЯТАДААС МӨНГӨ АВСАН, ХЯТАДАД БАРЬЦААЛАГДСАН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД МОНГОЛЫН ЭРХ АШИГ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА. ҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ ЭНХ-АМГАЛАН, САЙНЗОРИГ МЭТИЙН УРВАГЧИД. МОНГОЛД ХАРИН Х. БАТТУЛГА ШИГ ХҮН БАЙГААД БАЯРЛА ТА НАР!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.92.217

Баттулга гэж хүний үг, үйлдэл нь Монголд дэндүү хорлон той байгааг олон түмэн овоо сайн ойлгосон бнаа !!! Уул нь энэ этгээд homosafiens мөн юмсан бол амьд байгаад хэр эггүйгээ өөрөө мэдэрмээр юмаа ! Эсвэл нэг эст амьтан юм болов уу ?!

Avatar

хэрүүлч өвгөн 10 цагийн өмнө 103.212.162.182

Чи чинь МАН-ын талд орчихоод Баттулгыгаа үзэн ядаж байх шив. Чааваас.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 64.119.29.144

Хеделмерийн хелсийг ядаж доод тал нь $8 (8*3450 = 27600) болго. Тэгээд татвараа дээд тал нь 40%-д (27600*0.4 = 11040) хургээч. Тэгвэл хумуус ажил хийнэ. тэтгэвэр тэтгэмж нь нэмэгдэнэ. Енеедер хуний хеделмерийн хелсеес социалызмын системээр 80% хуртэл тер дээрэмдээд цалин гэж сард усрээд 2 сая тегрег егч бна. Ийм терийн дээрмийг хэн дэмжиж ажиллах юм!!! Тэр Уйлдврчний эвлэл, энэ тэр жагсагчид худлаа л ярихаас еер чадвар алга. Унэхээр л зах зээлийн системд орсон юм бол дэлхийн жишигээр амьдармаар

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.91.220

Жанхуу нүглээс айхгүй байна даа. Хэдий түвд хүн ч гэсэн энэ Монголд маань төрж өсөж баяжсан байж хорлож дуусдаггүй ээ. Үйлийн үр гэж байдаг сан

Avatar

Нэргүй 2024-12-24 185.220.100.252

Ж.Нямсүрэн гуай та өөрөө харин Бээжин хаванцар Элбэгдоржийн хөлсний бичээч юм биш үү!?
Монголчууд бид Эрдэнэтийг Отгонбаярын мафиас салган авсан З.Энхболд, Таван Толгойг 100 жилээр Хятадын Шиньхуа компанид өгөх гэж байсныг таслан зогсоосон Х.Баттулга, З.Энхболд, С.Ганбаатар нарын 45 эх оронч гишүүдийгээ хамгаална шүү!
Үгээр бүү дүгнэ! Үйлдэлээр нь дүгнэ! гэдэг юм.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.92.217

Үйлдлээр нь дүгнэхээр л Женко буруутай нь ил байгаам даа,хө !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж