УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.12.23/ хуралдаж мэдээлэл хийлээ. Уг хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барихад бэлэн болсон Хүний эрх, эрх чөлөөг хангах зорилготой багц хуулийн тухай ярилцсан байна. Тус хуульд онцлог хэд хэдэн заалт оржээ. Тухайлбал, хэвлэн нийтлэх, жагсах зэргийг тусгаж өгсөн аж. Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлэгт танилцуулсан. Хоёр тусдаа зүйл. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү тодорхой болгох ёстой. Миний хувьд энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, товоо хүлээж байна. Энэ хууль зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой заалт биш. Өнөөдөр үзэл бодлоо хуваалцсан, таамаглаж бичсэн хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа.
13.14 заасан заалтыг халах хуулийн төсөл өргөн барихаар болсон. Энэ бичигт хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан.
Дараа нь, жагсаал цуглаан хийх Хүний эрх, эрх чөлөөний тухай хууль орж ирж байгаа. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдаа хоёрыг мөргөлдүүлдэг асуудлыг зассан. Бүлгийн гишүүд дэмжсэн. Зөвшөөрөл хүсэж жагсдаг байдлыг халж байгаа" гэв.
Мэдээллийн үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нартай холбоотой Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг тодруулсан юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Тухайн асуудалтай эрх ашиг нь холбогдож байгаа гишүүдтэйгээ ярилцсан. Улсын дээд шүүхийн шийдвэр тогтоолыг бичгээр эхлээд авъя. Бичгээр авсны дараа бүлэг дээрээ мэдээлэл хийгээд хамтран ажиллая гэдэг саналыг гаргасан учраас бид бүгд хүлээсэн байдалтай байна. Н.Алтанхуяг гишүүнтэй холбоотой асуудал Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын шүүх тогтолцоо Дээд шүүхээс шүүж гаргасан шйидвэр. Энэ нь онолын хувьд олон улсын жишгээр Монгол Улсын төрийн эрх мэдлийг гурван салаа мөчирт хуваадаг. Шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалаа дэнсэлж байгаа, энэ бол Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Трөийн эрх мэдлийг хуваасан Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байгаа асуудал. Ерөнхий сайд, сайд нар авлига албан тушаалын асуудалд холбогдсон бол тусдаа шийдэгдэж болно. Улс төрийн шийдвэрийг нь шүүхгүй байх ёстой гэдэг байр суурийг Ардчилсан намын бүлгийн гишүүд барьдаг. Ийм учраас энэ асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаас хойшлуулсан" гэлээ.
Одой 2024-12-23 103.212.118.139
Лодой юм уншаа. Мэдлэг чинь УИХ-ын гишүүний мэдлэг биш байна
Ард 2024-12-23 49.0.139.217
Энэ тэгээд өөрийн хэвлэлтэй нь, тэнд ажилладаг нь илүү эрхтэй болж, худлааг үнэн болгож байх хууль болох уу? Харин үнэнийг хэлэхэд энэ хүнний оронцог я***н байсан даа…
зочин 2024-12-23 59.153.115.85
АН гүтгэх доромжлох харлуулах үнэнийг худал шудрага бусыг үнэн болгоход мэргэшсэн хүмүүс монголчуудын эв нэгдэл эх оронч сэтэхгүйг алдагдуулж хөрш орноо үзэн ядаж барууныг шүтэж хуулийг гууль болгох зорилогтой ажил хийж бна
Нэргүй 2024-12-23 43.242.242.59
Лодойсамбуу бол Монгол төр маш их дургүй хүн. тэр гадаадын тавиул байж магадгүй гэж би хувь хүний хувьд харддаг. Сэтгэлээ ил гаргаж ямар сайндаа Монгол улсын далбааг хэдэн хэсэг урж тасдан хаяж байхав дээ. Тэр АНУ-д Элбэгдоржтой хамт нилээд удаж их ч юм заалгаж ирээд УИХ-д орсон. Одоо бодлоо хэрэгжүүлж байгаа юм биш үү. АН-д цул хятал цустай хүмүүс байдаг. Тэд МАН-д орох эрхгүй. Хэвлэлээр бусдыг гүжирдэж амжилтанд орж болдог бас хаалтын гэрээгээр мөнгөждөгийг Мөнхбаясгалан, Лодойсамбуу мэднэ
hehe 2024-12-23 202.180.218.37
Zaza lt hudal medeelel hasaad tegeed duraaraa l tsengetsgeeye dee heduulee. Uul ni ilt hudal medeelel gedegee l todorhoiloh oystoi bishuu. er ni setguulchid 100 huvi absolut erh huseed bdag.
догоо 2024-12-23 192.184.209.39
илт худал мэдээлэл тараах заалтыг хасаж байгаад улс орныг самарч, ард иргэдийг төөрөгдүүлэх бэлтгэл ажиХичнээн хүн үүнээс болж амьдаараа алуулахыг тооцоосой.лдаа орлоо.
Нэргүй 2024-12-23 122.201.31.225
Одоо бүр хүнииг зориуд гүтгэхэд ч түүнии зөв болохноо Лодойсамбууг төриин далбаа урж байхдаа оронд нь хятадын далбааг босгоно гэж хэлсэн гээд гүтгээд биччихвэл яаж гоншигнох болдоо Лав л тэр хүнии зөв гээд зогсож байхгүй л байх АН намынхан хүн гүтгэх харлуулах хар пиар хиихдээ гаргууд хүмүүс шүүдээ Хүмүүсииг ямарч сайн юм хиисэн яаж иигээд л хар пиар хиигээд л гацаачихдаг тиим л ажилтай хүмүүс Тиим юм хиихэд нь хуульгүй болгох гэж байгаа пм биздээ
Нэргүй 2024-12-23 202.126.89.154
төгсгөл байхгүй 😡🤬👺😾💔👎🏻
Зочин 2024-12-23 66.181.186.215
тэгвэлч хазааргүй эмнэг ха хамаагүй ёстой эрх чөлөөгөө эдлэх юм биздээ.
Зочин 2024-12-23 199.126.239.22
тэгээд лодойсамбууг өсвөр насны хүүхэдтэй авхуулсан зургийг нь тавиад хүүхэд хүчиндэгч гэж бичээд сошиалаар савлаа гэж бодьё. энэ нь хэвлэлийн эрх чөлөө болох юм уу хэ хэ. нөгөө хүнийг нь цагдаа дуудаад асуулаа, би тэгэж таамагласан, хардах эрхтэй ш дээ, тийм биш бол юундаа эмзэглээд байгаа юм бэ гэж хариулбал тэгээд хариуцлага тооцох юм уу яахын. попорсон худ гарууд их байх юм аа.
Shodoisambuu 2024-12-23 202.9.40.137
Shuurt suuj bga yum chin iim yum Shodoisambuugaar hiilgej bgaan
иргэн 2024-12-23 66.181.182.202
Илт худал мэдээлэл тараах гэдгийг хасвал хэн дуртайгаа гүтгэх болно болиж үз.
Нэргүй 2024-12-23 103.57.92.217
Тэр гүтгасэн мэдээллийг үнэмших хэрэггүй,оюун ухаанта й төрсөн хүний хувьд тунгаан бодож зөвийг нь өөрөө олж мэдэж заншиж сурах хэрэгтэй !
Зочин 2024-12-23 66.181.185.72
за одоо дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг нь болох нь дээ хөөрхий уг нь эрх чөлөө гэдэг нь ихдээд байгаа улсуудалдаа
Нэргүй 2024-12-23 202.9.40.201
Илт худал мэдээлэл тарааж болохгүй. АН-ынхан дандаа худллаа ярьдаг учир энэн заалтыг хасуулна гэнээ. Та нараас муу муухай бүхэн гарах юмаа. Хүнийг гүжидэж бас болохгүй. хэвлэл мэдээллээр бусдыг гүжидэж түүгээо ашиг хонжоо олж болохгүй. Та нар ийм л юм сэднэ. Ёс зүйтэ,й хариуцлагатай бас хэрэгтэй зүйл сэдэж сур
Нэргүй 2024-12-23 66.181.184.200
Мэдээлэл ил тод бдаггүй тул хардах эрх бмаар шүү