Украин дахь дайны улмаас эдийн засгийн мухардалд ороод буй оросууд нэгэн цагт хөөр баяр дүүрэн тэмдэглэдэг байсан шинэ жилийн баяраараа хэрхэх нь тодорхойгүй байна. Эгэл жирийн орос иргэд инфляцийн өсөлт, рублийн ханшийн уналтад бүсээ чангалан өдөр хоногийг өнгөрөөж буй. Эдийн засгийн уналтын хариу арга хэмжээ болгож ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөх, гадаад валютын интервенц хийх зэрэг арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ ядууст хүнсний талон тараах зэрэг боломжийг ч судалж эхэлжээ.
Дайн байлдаантай байгаа учир оросууд өнгөрсөн жил салют буудуулах ёслолоо цуцалсан. Энэ жил ч бас ёслолыг цуцлах болсноо Москва хотын дарга Сергей Собянин хэдийнэ мэдэгдсэн билээ.
Инфляцийн өсөлт, рублийн ханш зэргээс шалтгаалаад шинэ жилийн баяраар хэрэглэдэг дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний зэрэгцээ Христийн мэндэлсний баяр, шинэ жил гээд удахгүй болох баяруудын сургаар импортын барааны үнэ ч өсч эхлээд байна. "Новогодный стол" буюу шинэ жилийн баяраар айлуудын ширээн дээр тавьдаг түгээмэл бүтээгдэхүүнүүдийн үнэ 11.4 хувиар өсчээ. Ингэснээр хэрэглэгч баярт шаардлагатай зүйлсээ авахын тулд дунджаар 12 мянган рубль зарцуулах аж. Үүнд, улаан түрс, утсан хулд загас, хиам, бяслаг, алим, гадил, жүрж, оргилуун дарс, коньяк зэрэг бүтээгдэхүүн багтана.
Халуун хоол гэхээсээ илүүтэй төрөл бүрийн салат нь оросуудын баярын ширээний гол хүнс юм. Иймд салатны гол орцнуудын үнэ өссөн байна. Тухайлбал, тахианы мах, майонез зэргийн үнэ 30 гаруй хувиар, төмсний үнэ 65 хувиар өсчээ.
Төв банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлбэл эдгээрийн үнэ улам өсөх магадлалтай. Бодлогын хүү 200 суурь нэгжээр 23 хувь хүртэл өсөх магадлалтай. Энэ тохиолдолд зээлийн зардал огцом өсч, хэрэглээний зээлээс авхуулаад орон сууцны зээлд хүртэл нөлөөлөх юм. Улмаар зээлийн хямрал нь 2008 оных шиг эдийн засгийн уналтад хүргэж магадгүй гэж Оросын банкирууд санаа зовж байна.
Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина мэдэгдэхдээ "Үндсэн хүүг нэмэгдүүлснээр хэрэглээг хязгаарлана. Эцсийн дүндээ үнийн өсөлтийг зогсоохыг зорьж байна" гэсэн юм. Төв банк инфляцийн өсөлтийг даван туулах, рублийн ханшийг тогтворжуулах зорилгоор 2023 оны хоёрдугаар улирлаас хойш хүүгээ тогтмол өсгөсөн. Гэсэн ч зээлийн өртөг нэмэгдэж байгаа нь олон компанийг өрийн эргүүлэг рүү түлхэж байна.
Үндсэндээ Эльвира Набиуллинагийн стратеги олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Хориг арга хэмжээ, цэргийн өндөр зардал зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад өндөр хүү нь инфляцитай тэмцэхэд нөлөөлж чадахгүй гэж "ВТБ" банкны гүйцэтгэх захирал Андрей Костин мэдэгджээ.
Эльвира Набиуллинагийн стратегиэс болж хохирсон эхний аж ахуйн нэгж нь Оросын хамгийн том гутал үйлдвэрлэгч "Ральф Рингер" юм. Тус компани 1.5 тэрбум рублийн өр болон торгуулийн улмаас данс нь хаагдсаны дараа арванхоёрдугаар сарын 7-нд дампуурлаа зарласан билээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн "Самолет" компани шинэ орон сууцны борлуулалт буурсантай холбоотойгоор ажлын байраа цомхотгож байна. Тус компани энэ оны эцэс гэхэд 2000 орчим ажилтнаа цомхотгох төлөвтэй байна.
"Сбербанк"-ны гүйцэтгэх захирал Херман Греф зэрэг Кремльд үнэнч хүмүүс хүртэл эдийн засаг хүндэрч байгааг ил тодоор хүлээн зөвшөөрөх болсон. Греф энэ сарын 6-ны өдөр хөрөнгө оруулагчдын форум дээр үг хэлэхдээ орон сууц, барилга, хөрөнгө оруулалтын салбарт эдийн засгийн удаашралын мэдэгдэхүйц шинж тэмдэг байгааг хүлээн зөвшөөрсөн юм. "Сбербанк" бол Оросын нийт хадгаламжийн тал хувь, зээлийн гуравны нэгийг хянадаг банк. Иймд тус банкны тэргүүний хэлж буй үг ортой бөгөөд жинтэй байх нь дамжиггүй.
Амьжиргаагаа залгуулах гэж хичээж буй жирийн оросууд өдөр тутамдаа дэлгүүр хэсэхдээ үнийн өсөлтийн айдастай явах болжээ. Москвад амьдардаг нэгэн өндөр настан ярихдаа "Супермаркетын үнийн өсөлтийг баримжаалах бараг боломжгүй болсон. Үнэ нь бараг өдөрт хэд хэдэн удаа өөрчлөгддөг болсон" гэжээ.
Үнийн өсөлтийн хариуд Кремль шинэ оны өмнөхөн томоохон супермаркетын сүлжээнүүдэд үнээ бууруулахыг шаардаж байна. Баярын өмнөх үнийн өсөлтийг хянах нь дайны сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахаар ажиллаж байгаа Путины засаг захиргааны хувьд чухал алхам болно. Кремлийн зааварчилгааны дагуу сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид саяхан Хөдөө аж ахуйн яам, Холбооны монополийн эсрэг алба болон жижиглэнгийн худалдаачидтай уулзаж, баярын өмнө бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахаар тохиролцжээ.
Хүмүүсийн хувьд шинэ жилийн баяр гэдэг энгийн нэг идэж уугаад өнгөрөх өдөр биш баяр баясгалантай байхыг бэлгэддэг амьдралынх нь чухал өдөр байдаг. Тэр дундаа орос хүмүүс энэ өдөр "Хүн нэг л амьдрана" гэсэн логикийг баримталдаг ажээ.
Нэргүй 2024-12-24 103.212.162.29
Орос дотроосоо дэлбэрэх л үлдээ
Хариулт 2024-12-24 66.181.179.115
Цахилгааны үнэ нэмэгдснээс болж саяхан нэгэн тэтгэвэрийн эмэгтэй цахтл6ааны үнэ төлөө 15 к-тай үлдлээ яаж энүүгээр сар амьдрах юм гээд нулимас гаргаж байхыг монголд харлаа
Тийм хүмүүс монголд олон байгаа даа . .Бид өөрсдийг харвал яасан юм бээ СЭТГҮҮЛЧ ЭЭ.Тэгээд болоогүй манайхан оросоос амттан хүнс зөөгөөд байх юм …..КККК
Зочин 2024-12-24 139.5.216.101
Энэ их сайн уран зөгнөлт зохиол бичдэг хүн байна шүү. Бас дээр нь коммунист үзэл сурталд сэтгэхүй нь ихээхэн хэмжээтэй гэмтжээ…
Нэргүй 2024-12-24 202.131.225.242
Оросуудын баярын ширээнд тийм ч их зүйл хэрэг болохгүй хятад спиртээр найруулсан зуун грамм тэгээд нурманд булсан хоёр ширхэг төмс хатсан хар талх байхад хаваасаг улс шүү дээ. Хөөрхийсийг Монголчууд бидний өвөг дээдэс ялангуяа Зүчийн том хүү Бат хаан их борогшуу аргаар өсгөж боожуулсан юм. Тэрний дараа дараагийн Монгол хаад ч гэсэн ялгаагүй дээ хөөрхийсийг нар үзүүлээгүй юм. Харин Ертөнцийг байлдан дагуулагч суу билэгт Чингисийн үр хойч бид чинь тансаг хэрэглээтэй улс шүү дээ.
Нэргүй 2024-12-24 185.220.101.20
хаха үнэн
Нэргүй 2024-12-24 185.220.101.20
Эд нарт авдар водка хангалттай хоорондоо зодолдоод нэгнийгээ алаад л дуусаг
Иргэн 2024-12-24 103.57.94.97
Орос улс Монгол улсын бодвол өөрсдөө бүх юмаа хийчихдэг улс юм даа!кк
Нэргүй 2024-12-24 66.181.183.47
Орос ч гэлтгүй, Монголчууд ч баярын ширээ бэлдэх хэцүү болсон
Нэргүй 2024-12-24 139.5.218.100
Гэрээ зарж байгаад цагаан сараа хийчдэг гаруудад шинэ жилийн ширээ бол ёстой түй ч хамаагүй ээ
Зочин 2024-12-24 59.153.113.82
Одоохондоо ч ширээгээ дүүргэхэд асуудалгүй дээ. Ямар манайх шиг нэг дор хэдэн арав зуугаар нэмэгддэг биш. Хүнийг биш өөрсдийгөө элэглэвэл таарна.
Үнэн үнэн үнэн 2024-12-24 66.181.191.160
Энэ хүзүүгүй пиздагийн сайт дандаа хөрш 2 улсын муулна тэдний эсрэг турхирна.Муу лалруудаа танай эзэн улс орныг тонож,хуулийн салбарыг мафи болгож хаячихаад зугтаад алга болсон нь тодорхой бгаа.Одоо хөрш улсуудтай нь муудалцуулах л түүнд дутаж дээ.Улс орныг зовлонд унагачихаад өөрөө алсаас харж суух санаа бна уу муу тарвагадорж.
Нэргүй 2024-12-24 139.5.218.100
Элчингийн туршуул ганц мэдээ олж уншчаад байж ядан бачуурч боож үхэхдээ тулан Монголчуудыг зүхэн бор шийдэмс хайжийна.. кк
war 2024-12-24 202.21.114.141
Orosuud ingej yanaglaj bhar ukrainiig gazriin hursnuus bur archih heregtei
Нэргүй 2024-12-24 202.126.88.206
Өмхий тэнэг иванууд архиа гудраад огурцыгээ идээд баяраа тэмдэглэнэ биз хохь нь. Бусдын талхыг булаахаар дайтаж байгаа Путлерээс салсан цагт л та нар салат идэж шампанск ууна.
Өвгөн 2024-12-24 192.82.65.103
оросын фашистууд нээрээ алингаа алдаж байна аа. Хятадын их дээд сургуулийн хэлний бэлтгэл ангиудаар дүүрэн цэрэг татлагаас зугтсан орос залуучууд.
Нэргүй 2024-12-24 139.5.218.102
ОРОСУУДЫН ШИРЭ ХЯТАД МОНГОЛ 2 БАЯЛАГ БАИГА
Зөнч 2024-12-24 66.181.188.219
фашист оросууд өлсөж үхнэ үү яанав,маньд падгүй
Нэргүй 2024-12-24 103.168.34.70
За орос ч яахав манай өөрийн орны инфляци одоо 10 хувьд хүрчихээд улс төхжсөн статистикийн хороо дарж гаргаад байгааг бүгд мэдэж танай сайт хүртэл үе үе бичдэг дээ. Өөрийн толгой дээрх бутыг харахгүй хүний толгой дээрх өвсийг хараад шоолов гэгч болж байна даа. Харин оросын инфляци 8 хувьтай гэж зурагтаар ярьж л ярьжмбайсан даа
Нэргүй 2024-12-24 202.126.88.188
Оросууд өлбөрч үхээд бна гэж сонсдохгүй л байна даг. Мэдээж дайнтай байгаа юм чинь эдийн засаг нь сулрах байх л асуудал байх. Ямар ч дайнгүй байгаа өөрсдийгөө л харчих.
Del 2024-12-24 202.55.188.44
манайхаас хамаагүй хямд юм байна лаа дээр нь цалин нь манайхаас өндөр юм байна лаа эрхүүд очиход тийм байна Янмал оймос монгол мөнгөөр 9 оос 10 мянгаар зарагдаж байна лаа
Хулгайч монгол 2024-12-24 139.5.217.213
манай хайрт ах орос бусдыг эзлэж л байвал самогоноо уугаад төмсөө идээд л гүйцээ
Нэргүй 2024-12-24 203.17.23.177
ЯААНА АА БАЙГАА БАЙДЛЫГ НЬ ХЭЛЭХЭЭР ОРОСЫГ МУУЛСАН БОЛЧИХНО ОО.
Нэргүй 2024-12-24 192.42.116.219
Яанаа Мандахаа чи харин Недерландын гудамжны шар хэвлэл Москов таймзын гүжирдлэг зохион бичлэгийг оруулаад байгаа чинь, чамайг ямар ядарсан сэтгэлгээтэй хямдхан хөлсний бичээч вэ гэдгийг чинь батлаад өгч байна!
Нэргүй 2024-12-24 192.42.116.219
2022 онд ЕХ болон Оросын харилцан хоригийн улмаас Орост байсан барууны фаст фүүд ресторанууд Оросоос гарчээ. Зах зээлд онгойсон энэ орон зайг Оросын өөрийн үндэсний хоол болон Ази хоолны ресторанууд нөхөн дүүргэж, зөвхөн Москва хотод л гэхэд 600 гаруй суши ресторан шинээр нээгдсэн. Үүнд гайхширсан Япончууд ТВ нэвтрүүлэг хийж Оросын бодит байдлыг гаргахад, ЕХ Америкийн тавьсан хориг эсэргээр үйлчилж Оросын дотоодын зах зээлийг сэргээх нөлөө үзүүлжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна, ккк
Нэргүй 2024-12-24 122.201.31.157
сайн долоо, бас дахин долоо,
Нэргүй 2024-12-24 122.201.31.157
бодлогын хүү нь 23 хувьд хүрчихээд байгаа нь эдийн засгийн өсөлт юм гэж үү, ийм тохиолдолд эдийн засаг өсдөг гэж оркууд л боддог байх, бодит байдалтайгаа эвлэрэх болсоон. эдийн засгийн хувьд сүйрлийн ирмэгт байна. 1917 он шиг л улаан цагаанаараа хуваагдаж хил залгаа маниуст гай болох юий дээ
Нэргүй 2024-12-24 185.220.100.252
Орост хүнсний үнэ Монголынхоос хамаагүй хямдхан бөгөөд чанартай, хангалт нь бүрэн дүүрэн байгаа! мөн дундаж Орос хүний цалин энэ оны эхний хагас жилд 20% өссөн бөгөөд Европдоо хамгийн өндөр бодит цалингийн өсөлттэй улс бол ганцхан Орос улс. Орост хүнс, өргөн хэрэглээний бараа үнэ тэгтлээ их өсөөгүй бөгөөд харин ЕХ хориг эсэргээрээ Оросын дотоод үйлдвэрлэлийг сэргээх хүчтэй нөлөө үзүүлсэн!
Худал мэдээллээр тархи угаалт хийх гэж оролдоод байнаа даа энэ хөлсний хямдхан бичээч Мандах гэгч!
Нэргүй 2024-12-24 124.158.123.244
Барууны түргэн хоолны компаниуд нэрээ өөрчилөөд жишээ нь "амттай байна, гүйцээ!" гэх мэтээр эргээд ороод ирсэнийг мэдээгүй юм уу.
Zochin 2024-12-24 98.52.62.180
Чамайг ингэж пялдагдлаа гээд цаадуул чинь
муу хонь БАРАН гэж дууддаг юмэшдээ хө
Нэргүй 2024-12-24 59.153.115.74
орос хүнсний амт хог болсон байна лээ
ЗОЧИН 2024-12-24 203.91.115.41
ОРОС ХИАМНЫ ОРЦОНД 30 ХУВЬ КАРДОН ЦААС ХИЙХ НОРМТОЙ ОДОО БҮР 55 ХУВЬ ЗӨВШӨӨРСӨН. ЦААС ИДЭХ ҮҮ МАХ ИДЭХ ҮҮ. ПИВО НЬ БҮР АМТГҮЙ БОЛСОН.
Нэргүй 2024-12-24 202.55.191.130
aimar yum